Вроцлав
Вро́цлав (пол. Wrocław, [ˈvrɔtswaf], оросоор Вро́цвав, Герман: Breslau [ˈbʁɛslaʊ] Бреслау) — Урьд цагийн Силезийн төв, өнөө цагийн Польш улсын Доод Силези мужийн төв, 632,996 хүнтэй, Одер мөрний эрэг дээрх польшийн эртний хот. Тус хот нь олон улсын нисэх онгоцны буудалтай. [3]
Вроцлав Wrocław | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш | ||
Воеводство: | Доод Силези муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 293,00 км² | ||
Газар зүйн байршил: | 51° 7′ У, 17° 2′ Д | ||
Өндөр: | 105–155 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 641.607 (30. 6-р сар 2019)[1] | ||
Шуудангийн дугаар: | 50-041–54-612 | ||
Утасны код: | (+48) 71 | ||
ТХ-н улсын дугаар: | DW | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Зам: | A4/E40 (Көлн–Дресден–Киев) | ||
E67: Праг–Варшав | |||
Төмөр зам: | Вроцлав-Шчециний төмөр зам Вроцлав-Познанийн төмөр зам | ||
Бытом–Вроцлавын төмөр зам Берлин–Вроцлавын төмөр зам | |||
Нисэх онгоцны буудал: | Вроцлавын Николай Коперник нисэх буудал | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хотын коммун | ||
Талбай: | 293,00 км² | ||
Хүн ам: | 641.607 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 2190 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 0264011 | ||
Захиргаа (Мэдээ: 2019 он) | |||
Хотын ерөнхийлөгч: | Яцек Сутрык[2] | ||
Хаяг: | Sukiennice 9 50-107 Wrocław | ||
Цахим хуудас: | www.wroclaw.pl |
Түүх
засварлахЭнэ хот анх 10-р зуунд Чехийн хунтайж Вратислав I-ийн (915-921 онуудад удирдаж байсан) түшиц газар байсан тул Вратиславиа хэмээн ийнхүү нэрлэжээ.10-р зууны сүүлчээс Вроцлав нь Пиастуудын захиргаанд байсан бөгөөд Польшийн хаант улсын гол суурингуудын нэг байсан. 1112-1116 онд бичсэн дундад зууны үеийн Польшийн Галлус Анонимусын шастирт Вроцлавыг Краков, Сандомиерц нартай хамт Польшийн хаант улсын гурван гол нийслэлийн нэгэнд багтаж байжээ.
1241 оны 4 дүгээр сард Монголчуудын довтолгооноос оршин суугчид айж зугтаасан бөгөөд хотыг галдсан байна. Гэгээнтэн II Генрих өөрийгөө хамгаалж байсан Вроцлав цайз эзлэгдээгүй хэвээр үлдсэн байв. Энэ нь тэнгэрт гарсан гайхамшигт үзэгдлээс болж монголчуудыг бүслэлтээс эргүүлэн татахад хүргэсэн гэж үздэг байв.
1335 оноос хойш Чехийн вант улсын нэг хэсэг болохын хувьд энэ хот Чех, Польш, Унгарын хоорондох тэмцлийн талбар болж байв. 15-р зууны сүүлчээс Чехийн бусад орны хамт Хабсбургийн эрхшээлд орж, хотыг германжуулах ажил эрчимжсэн.
Газар зүй
засварлахГазар зүйн байршил
засварлахВроцлав нь Доод Силези мужийн нам дор газарт, Одер голын дээд бэлчирт, Тшебницын нурууны өвөр ба Судетын нурууны ар бэлд оршдог.
Хотын дүүргүүд
засварлахВроцлав нь таван дүүрэгтэй. Үүнд:
- Старе Миасто - Хуучин хот, 54.884 оршин суугчтай[4]
- Средместье - Хотын төв, 122.647 оршин суугчтай
- Пси Поле - Нохойн талбай, 92.904 оршин суугчтай
- Крцыки, 165.592 оршин суугчтай
- Фабрична - Фабрикийн хороолол, 196.776 оршин суугчтай
Цаг уур
засварлахВроцлав | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вроцлав
Эх сурвалж: wetterkontor.de[5]
|
Боловсрол
засварлах1702 онд байгуулагдсан Вроцлавын их Сургууль энэ хотод байдаг.
Зураг
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Вроцлав – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Population. Size and Structure by Territorial Division. As of June 30, 2019. Główny Urząd Statystyczny (GUS) (PDF-Dateien; 0,99 MiB), хандсан 24. Арванхоёрдугаар сар 2019.
- ↑ Website der Stadt, Władze Wrocławia, abgerufen am 22. Januar 2019.
- ↑ Port Lotniczy Wrocław
- ↑ Główny Urząd Statystyczny: LUDNOŚĆ – STAN I STRUKTURA W PRZEKROJU TERYTORIALNYM. Stand vom 30. Juni 2008 (Memento 21. Есдүгээр сар 2013 цахим архивт)
- ↑ Температура воздуха (Memento 23. Арванхоёрдугаар сар 2018 цахим архивт). In: pogodaiklimat.ru, abgerufen am 29. Juni 2018.