Манжуур (хот)

(Манжуур хот-с чиглүүлэгдэв)

Манжуур (Хятад: 满洲里; пиньинь: Mǎnzhōulǐ) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хот юм. ОХУ-тай хиллэх хил дээр оршдог тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн боомт билээ. 696.3 хавтгай дөрвөлжин километр нутагт 300,000 (2010 оны байдлаар) гаруй хүн оршин суудаг.

Манжуур
满洲里市 · ᠮᠠᠨᠵᠤᠤᠷ ᠬᠣᠲᠠ
Манжуурын хотын төв
Манжуурын хотын төв
Хөлөнбуйр аймаг дахь Манжуур
Хөлөнбуйр аймаг дахь Манжуур
Манжуур, Өвөр Монгол
Манжуур
Манжуур
Өвөр Монгол дахь байршил
Манжуур, Хятад
Манжуур
Манжуур
Манжуур (Хятад)
Солбицол: 49°35′53″N 117°22′44″E / 49.598°N 117.379°E / 49.598; 117.379Солбицол: 49°35′53″N 117°22′44″E / 49.598°N 117.379°E / 49.598; 117.379
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
Аймгийн энтэй хотХөлөнбуйр
Захиргааны төвДуншань дэд дүүрэг
Газар нутаг
  Нийт732.4 км2 (282.8 бээр2)
Хүн ам
 (2020)[2]
  Нийт150,508
  Нягтрал210/км2 (530/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
021400
Бүсийн дугаар0470
Вэб сайтwww.manzhouli.gov.cn
Манжуур
Хятад нэр
Уламжлалт滿洲里
Хялбаршуулсан满洲里
Монгол нэр
Монголын КириллМанжуур хот
Монгол бичигᠮᠠᠨᠵᠤᠤᠷ ᠬᠣᠲᠠ
Орос нэр
ОросМаньчжурия

Газарзүй

засварлах

Манжуур хот Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт оршино. Зүүн, өмнөд, баруун талаараа Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуутай, хойд талаараа Оросын Холбооны Улстай 54 км урттай хилээр хиллэнэ. Манжуур хот болон хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд Оросын Забайкальск хот оршино.

Манжуур нь Хөлөнбуйрын тал хээр нутагт орших бөгөөд өмнө талд нь 2,600 км² талбайтай, дундаж гүн нь 5 м бүхий Хөлөн нуур бий.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Манжуур нь 10 дэд дүүрэг, нэг сууринтай. 6 дэд дүүрэг нь нийлж, нэг дүүрэг болдог боловч Хятадад зөвхөн аймгийн зэрэглэлтэй хотууд л дүүрэгтэй байх эрхтэй тул дүүргүүдийн жагсаалтад бичигддэггүй байна.

Манжуурын нутагт эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байв. Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болжээ.

1896 оны Хятад-Оросын нууц гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуур, Оросын алс дорнодыг холбосон Хятадын алс дорнодын төмөр зам 1901 онд ашиглалтад орсон. Ийнхүү Оросын талаас орж ирээд эхний өртөө болох Манжуур өртөө байгуулагдсанаар суурин үүсчээ.

1905 оны Хятад-Японы гэрээ ёсоор худалдааны төв болсон нь хөгжлийн үндэс болсон байна. 1908 онд Манжуурт гаалийн цэг бий болсон. Бүгд Найрамдах Хятад Улсын захиргаан дор Манжуур хот нь Хянган мужид харьяалагдаж байв. 1927 онд хотын статустай болжээ. Хянган муж болон эргэн тойрны нутгийн хамтаар 1931 онд Японы хяналтад орж, улмаар 1932-1945 онд Манж-Го улсын бүрэлдэхүүнд багтаж байлаа. 1946 оноос одоогийн захиргаа буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын харьяанд багтах болжээ.

1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна.[3]

 
Матрёшка талбай

Манжуурын цас мөсний баяр жил бүрийн өвөл 2, эсвэл 3-р сард зохиогддог.

Эдийн засаг

засварлах

Хятадын хуурай газрын хамгийн ачаалалтай хилийн боомт болох Манжуураар Хятадын Зүүн Европтой хийж буй гадаад худалдааны 60% нь дамждаг.

Манжуурын хүн амын 95% нь Хан үндэстэн, үлдсэн нь Монгол, Манж болон бусад үндэстнүүд болно.

Төмөр зам

засварлах
 
Оросын хилийн өмнө талд Хятадын 1435 мм-ийн царигтай төмөр замаас Оросын 1524 мм-ийн царигтай төмөр зам руу шилжүүлэх ажил хийгддэг.

Бээжингээс Москва орох Транс-Сибирийн төмөр замын Транс-Манжуурын салбар нь тус өртөөгөөр дайрдаг. Мөн Чита, Краснокаменск, Эрхүү, Улаан-Үд рүү зорчигч тээврийн галт тэрэг зорчдог.

Манжуурын нисэх онгоцны буудал хотын баруун хэсэгт байх бөгөөд Хятадын нийслэлБээжин, Өвөрмонголын нийслэл Хөххот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу тогтмол нислэгтэй. Монгол Улсын иргэний агаарын тээврийн Хүннү Эйр компани ФОКЕР-50 загварын 50 хүний суудалтай онгоцоор долоо хоногт хоёр удаа Улаанбаатараас Манжуур руу нислэг үйлддэг.

Хурдны зам

засварлах

Ах дүү хотууд

засварлах

Манжуур нь дараах хоёр хоттой ах дүүгийн барилдлагатай.[4]

  1. Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Эх хувилбараас архивласан: 18 June 2019. Татаж авсан: 11 January 2020.
  2. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
  3. Siberia's black market logging (BBC News, 2008-04-09)
  4. "Sister cities". Эх хувилбараас архивласан: 2013-05-14. Татаж авсан: 2010-11-03.

Цахим холбоос

засварлах
  Commons: Манжуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES