Сөүл (хуучнаар Сеул; 서울солонгос [соүль], «нийслэл») — Өмнөд Солонгос улсын нийслэл, 10 сая хүнтэй хот юм.

Сөүл
서울
Сөүл Онцгой Хот
서울특별시
Шөнийн Сөүл
Хотын үзэмж
Гёндон зах
Сөүл далбаа
Сөүл албан ёсны тамга
Сөүл сүлд
Уриа: 
"Сөүл, миний сүнс"[1]
Дуулал: байхгүй[2]
Map
Map
Солбицол: 37°33′36″N 126°59′24″E / 37.56000°N 126.99000°E / 37.56000; 126.99000Солбицол: 37°33′36″N 126°59′24″E / 37.56000°N 126.99000°E / 37.56000; 126.99000
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагСөүл Нийслэл
Үүсгэн байгуулагчГен. И Сонге
Дүүрэг25 дүүрэг
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  БиетСөүл Хотын Захиргаа
Сөүл Хотын Зөвлөл
  Хотын даргаО Се Хун (Ард түмний хүч)
  Үндэсний Ассамблей49
Газар нутаг
  Онцгой хот605.21 км2 (233.67 бээр2)
  Бөөгнөрөл
12,685 км2 (4,898 бээр2)
Өндөр
38 м (125 фут)
Хамгийн өндөр цэг836.5 м (2,744.4 фут)
Хүн ам
 (2Q 2023)[5]
  Онцгой хот9,659,322
  Байр1-р байр
  Нягтрал16,000/км2 (41,000/бээр2)
  Бөөгнөрөл
26,037,000[4]
  Нягтрал2,053/км2 (5,320/бээр2)
  Ард түмний нэр
Сөүлчүүд
  Аялга
Гёнги
Нутгийн Нийт Бүтээгдэхүүн (2020)
  Нийт444.5 их наяд
$355.6 тэрбум
Цагийн бүсUTC+9 (Солонгосын Стандарт Цаг)
ISO 3166 кодKR-11
ӨнгөСөүл Улаан[7]
ЦэцэгФорситиа

Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Инчон хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна.

Сөүл хотын дундуур Хань мөрөн урсдаг бөгөөд эртнээс энд суурин үүсч хөгжжээ. НТӨ 18 онд Пэгжэ улс энэ хавьд төвлөснөөс эхлээд өдгөө хүртэл улсын нийслэл болон хөгжжээ. Сөүлд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн газар болох Чандог ордон, Хуасон цайз, Жунмю сүм, Намхань уулын цайз, Чусоний вангуудын бунхан зэрэг түүхийн дурсгалт газар байна. Сөүл хот Пүхань зэрэг уулсаар хүрээлэгдсэн. Хотыг харах өргөн цэцэрлэгт хүрээлэнтэй. Сөүлийн цамхаг, Тундэмүний загварын ордон, Лотте Уорлд, Сарны гэрлийн солонгот хүрхрээ зэрэг орчин үеийн үзэмж цогцолжээ. Солонгос поп, Солонгос давалгааны гол газар бөгөөд дэлхийд эхний 10-т орох тоо буюу жилд 10 сая гаран жуулчин ирж сонирхдог.

Сөүл Өмнөд Солонгос улсын эдийн засаг, санхүүгийн гол төв бөгөөд Каннам дүүрэг ихэд хөгжсөн. Самсон, ЛЖ, Хёндай-Киа зэрэг дэлхийд нэр хүндтэй олон компани энд төлөвлөжээ. Сөүлд хурдны галт тэрэг, метро байна. Сөүлийг зорьсон агаарын тээврийн гол буудал Иньчоний олон улсын нисэх буудал нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарчээ. Лотте Уорлд цамхаг 123 давхар бөгөөд хотын хамгийн өндөр байшин юм.

Сөүл 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 1980 оны Орчлонгийн сайхан хүүхэн, 2010 оны Их хорийн уулзалт зэрэг спорт, улс төрийн наадам, уулзалтыг хүлээн авч зохион байгуулжээ.

Энэ газар түүхэнд олон нэрээр тэмдэглэгджээ.

Пэгжэ улсын үед Виресон (위례성) гэж байв. Түүнээс нааш Шилла улсын Ханжү (한주), Гуулин улсын Намгён (남경), Чусонь улсын Ханьсон (한성), Ханьян (한양) гэсэн нэртэй байлаа. Японы харьяаны үед Кэйжо (京城) гэгдсэн. Өдгөө солонгосоор «нийслэл» гэсэн утга бүхий «Сораболь» (서라벌) хэмээх эртний үгээс улбаалж Соүль (서울) гэж байна.

Монгол улсад орос кирилээс улбаалж Сеул гэж байснаа БНСУ-ын албан хүсэлтээр Сөүл гэх болсон.

Өнөөгийн Сөүл байгаа Хань мөрний эрэгт НТӨ 4000 жилийн тэртээгээс суурин үүсчээ. Нийтийн тооллын эхлэх үеийн Пэгжэ улсын нийслэл Виресон энэ хавьд байсныг нь сударт тэмдэглэжээ. Сөүлийн гаднах Пүннабтусон хэмээх газар доор орсон овгор ханыг Виресоны хэрэм гэдэг. Энэ хавь Гурван улс буюу Когурё-Пэгжэ, 6-р зууны Когурё-Шиллагийн үеийн дайны талбар, чухал ач холбогдолт газар байжээ.

 
19-р зуун. Кёнбуг
ордны өмнөх гудамж

Нэгдсэн Шиллаг залган тогтсон Гуулин улс Кэгёнд нийслэл байгуулсан ба 11-р зуунд Сөүл хавьд зуны ордон барьж өмнөд нийслэл болгосноор суурин ихэд тэлжээ. Гуулин улсыг залгасан Чусонь улс нийслэлийг Сөүлд нүүлгэсэн ба Ханьян, дараа нь Ханьсон гэж нэрийджээ. 14-р зуунд баригдсан Кёнбуг ордонд 1592 он хүртэл улсын ван заларч байв. 1405 онд баригдсан Чандуггүн ордон нь 1611-1872 онд вангийн ордон болжээ.

Дээр үед хот ан амьтан, хулгай дээрмээс сэргийлсэн чулуун хэрэмтэй байв. Хот томрохын хэрээр хэрмээс гадагш гарч тэлжээ. Хотын хаалгууд одоо хотын төвд байна. Үүнд Намдэмүнь, Тундэмүнь зэрэг өмнөд, дорнод хаалга багтана. Чусоний үед хотын хаалгыг хонхны дуугаар нээж хаадаг байжээ. Хэдэн зуунд хаалттай байсны дараа 19-р зуунд Сөүл харийнханд хаалга нээж, орчин үеийн хот байгуулжээ. Азийн орнуудаас анх удаа хааны ордондоо цахилгаан нэвтрүүлсэн нь Сөүл хот байв.

 
Хотын захиргааны байр

Франц, Америк зэрэг оронтой худалдаа хийдэг болсон ба Сөүлийн цахилгааны газар, Цахилгаан тэрэгний газар зэрэг нь Америк-Солонгосын хамтарсан өмчлөлийнх байв. Хот хөгжиж Дорнын хамгийн цэвэрхэн хот хэмээгдэх болсон.

1910 оны гэрээгээр Японы харьяанд орсны дараа хотын нэрийг солонгосоор Кёнсон, японоор Кэйжо хэмээжээ. Японы арга технологи хэрэглэгдэх болж Өрнийн хийцийн барилга баригдах болов. Дэлхийн хоёрдугаар дайны эцэст Сөүл хот Японы эзэрхийллээс чөлөөлөгдсөн.

 
Нутаг дэвсгэр тэлсэн он

1945 онд нийслэлийн нэрийг өнөөгийн нэрээр буюу Сөүл хэмээн нэрийдэгдэж БНСУ байгуулагдав. 1950-1953 оны Солонгосын дайнаар Сөүл ихэд сүйрсэн. 191 мянган барилга, 55 мянган байшин, 1000 үйлдвэр сүйджээ. Улсын нийслэл түр хугацаанд Пүсаньд шилжсэн. Дайны дараа Сөүлийг чиглэсэн их нүүдэл болж байв. 1955 онд хотын хүн ам 1.5 саяд хүрсэн.

Дайны дараа Сөүл орчин үеийн хийц бүхий барилга байшинтай сэргээн босгогдсон. 1960-аад онд аж үйлдвэржиж ажиллах хүчний шилжилт Сөүл болон бусад том хотуудыг чиглэжээ. 1970-аад онд Сөүлийн хэмжээ томорч ойр орчны сууриныг хаман нэгтгэжээ.

Сөүл улсын эдийн засаг, улс төр, соёлын гол төв бөгөөд улсын хүн амын 20% амьдарч, 50% нь ойр орчимд амьдарч байна.

Сөүлд Самсон, СК, Хёньдай, ПОСКО, ЛЖ зэрэг дэлхийд томоохон компаниудын төв байр байрлажээ.

Сөүл 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан.

Газар зүй

засварлах
 
Дээрээс харсан зураг

Сөүл хот Өмнөд Солонгос орны өрнө умард биед, далайн түвшнээс дээш 20-40 м өндөрт, улсын хилээс 50 км зайнд оршдог. Хотын дундуур Хань мөрөн урсаж хотыг өмнөд умард хоёр хэсэг болгон хуваажээ.

1394 онд Иньвансань, Намсань, Нагсань, Пугагсань дөрвөн уулын дунд багтаж байсан бол тэлсээр одоо найман уулын дунд гэж яригдаж, 15 км радиустай тойрогт багтах 605 км² газрыг харъяалдаг болжээ. Нутгийн баруун хэсэг мөрний адаг, нам доор газар байна.

Хотын уламжлалт төв хэсэг нь Жунну, Чун дүүрэг бол өнөөгийн санхүүгийн төв нь Ёиду, эдийн засаг нь төв Каннам дүүрэг болсон.

Уур амьсгал

засварлах

Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван талаараа далайгаар хүрээлэгдэнэ[8]. Зундаа халуун, чийглэг, наймдугаар сард хамгийн их хална. Энэ үед дундаж температур 22-30 °C байна. Өвөлдөө дунджаар -7 °C-1 °C байна. Өвөлдөө харьцангуй хуурай байх ба жилд дунджаар 28 өдөр цас орно.

Сөүл
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
22
 
2
-6
 
 
24
 
4
-4
 
 
46
 
10
1
 
 
77
 
18
7
 
 
102
 
23
13
 
 
133
 
27
18
 
 
328
 
29
22
 
 
348
 
30
22
 
 
138
 
26
17
 
 
49
 
20
10
 
 
53
 
12
3
 
 
25
 
4
-3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Уур амьсгалын мэдээ: 1971–2000[9]; Усны температур, нартай цаг болон агаарын чийгшилт: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сөүл
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 1.6 4.1 10.2 17.6 22.8 26.9 28.8 29.5 25.6 19.7 11.5 4.2 Ø 16.9
Мин. Температур (°C) −6.1 −4.1 1.1 7.3 12.6 17.8 21.8 22.1 16.7 9.8 2.9 −3.4 Ø 8.3
Тунадас (мм) 21.6 23.6 45.8 77.0 102.2 133.3 327.9 348.0 137.6 49.3 53.0 24.9 Σ 1,344.2
Нартай цаг (h/d) 5.2 6.0 6.4 6.6 7.4 6.1 3.9 4.9 5.9 6.7 5.0 4.6 Ø 5.7
Бороотой өдөр (d) 7.1 6.0 6.8 8.0 8.8 10.0 15.5 13.8 8.7 6.6 9.0 7.3 Σ 107.6
Усны температур (°C) 5 4 4 8 10 18 21 24 21 18 13 7 Ø 12.8
Агаарын чийгшил (%) 66 65 65 63 64 73 82 79 73 68 67 67 Ø 69.4
Т
е
м
п
е
р
а
т
у
р
1.6
−6.1
4.1
−4.1
10.2
1.1
17.6
7.3
22.8
12.6
26.9
17.8
28.8
21.8
29.5
22.1
25.6
16.7
19.7
9.8
11.5
2.9
4.2
−3.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
21.6
23.6
45.8
77.0
102.2
133.3
327.9
348.0
137.6
49.3
53.0
24.9
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Уур амьсгалын мэдээ: 1971–2000[9]; Усны температур, нартай цаг болон агаарын чийгшилт: wetterkontor.de

Нутгийн хуваарь

засварлах
 
Сөүлийн 25 дүүрэг газрын зурагт

Сөүл хот 25 дүүрэг (구 гү)-т хуваагддаг. Дүүрэг нь хороо болж (동 дун) хуваагдана. Нийт 423 хороо бий.

Дүүргээс газар нутгаар хамгийн том нь Сочу, хамгийн жижиг нь Чүн дүүрэг юм. Хүн амаар олон нь Сунба дүүрэг.

Хүн ам зүй

засварлах
 
Чүн дүүрэг, Мён хороо. Худалдааны гудамж

Сөүл хот 2013 онд 10.4 сая оршин суугчтай байв. Хүн амын тоогоор дэлхийн 8-р олон хүнтэй хот болно. Сөүл хотын бөөгнөрөл Сүдугвоньд 25 сая хүнтэй байгаа нь дэлхийд Токиогийн дараа хоёрдугаарт орох их дүн юм. Хүн амын нягт суурьшилтай.

Сөүлийн оршин суугчид үндсэндээ солонгос үндэстэн байна. Цөөн хувь буюу 2011 оны байдлаар 281 мянган гадаадын иргэн оршин сууж байгаагийн ихэнх нь Хятад, Японоос иржээ.

Сөүлд гэмт хэрэг маш бага. Буддын болон христийн шашин хүн амын дунд дэлгэрсэн.

Сөүлийн оршин суугчийн тоо (1660-2015)
Он 1660 1880 1920 1955 1985 2015
Хүний тоо 200,000 199,100 250,208 1,574,868 9,639,110 10,349,312

Ах дүү хот

засварлах
Сөүлийн ах дүү хотын жагсаалт[10]

Лавлах бичиг

засварлах
  1. ""Seoul, my soul" selected as the city's new slogan". Seoul Metropolitan Government. 5 April 2023. Архивласан огноо 7 May 2023. Татаж авсан: 11 May 2023.
  2. "서울시 사이트에 서울 시가인 서울의 찬가가 없습니다". Seoul Metropolitan Government. Архивласан огноо 2021-09-22. Татаж авсан: 2021-09-22.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named seoul1
  4. Seoul Capital Area
  5. "City Overview (Population)". Seoul Metropolitan Government. Архивласан огноо 26 November 2021. Татаж авсан: 26 November 2021.
  6. "2021년 지역소득(잠정)".
  7. "Color". Архивласан огноо 11 May 2012. Татаж авсан: 8 April 2012.
  8. "BBC Weather - Country Guide". Архивласан огноо 2006-04-23. Татаж авсан: 2006-04-23.
  9. Сөүл хотын уур амьсгалын мэдээ (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт), KMA World Meteorological Organization, 2012-07-17
  10. "Seoul – Sister Cities". Archived from the original on 2012-03-25. Татаж авсан: 2017-06-22.

Цахим хуудас

засварлах
  Commons: Seoul – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES
Done 1