ам
Хэлц үг
Монголоор
засварлахҮгийн гарал
засварлахҮгийн дуудлага
засварлахҮндэсний бичиг
засварлах- ᠡᠠ᠊ᠮ᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠮ
- (ама)
Үгийн утга
засварлах- I нэр.
- биезүй. Хүн, амьтны хоёр уруулын хоорондох сүв, хоол идэх эрхтэн
- шилж.яриа., үг хэл их
- шилж. Өрхийн доторх хүний тоо
- II нэр.
- Уул, нурууны салбарласан өндөр хянга, хамруудын хооронд орших хавчиг хөндий
- III нэр.
- Юмны ирмэг, амсар, үзүүр
- IV.
- бөхийн ам (өөрөөсөө доош цолтой бөхийг амлаж барилдах ёс), аманд гарах (угтуул бөхтэй барилдахаар гарах), ам угтуул (амлагдсан, амласан хоёр бөх).
- V нэр.
- Бөс даавуу зэрэг эд барааг энгийн хэмжээгээр дөрвөлжилсөн хэсэг
- VI.
- ам мөлт хорш. (ам мөлтөс), ам мөлтөс хорш
- VII.
- ам зом хорш. (ам юм), ам юм хорш
Ойролцоо үг
засварлахНийлмэл үг
засварлах- амны завсар - хоёр уруулын хоорондох зай
- амаа жимийх - а.уруулаа хавчин нийлүүлэх; б.үг дуугарахгүй байх
- ам хатах - шүлс ялгаралт нь багассанаас ам хуурайших
- ам цангах - ундаасах
- ам зүгшрэх - а.морь малыг унаж сургахад ялгуум эелдэг болж эхлэх; б.олны өмнө ярьж хэлж сурах, дасах
- ам сул - морь малын ам зөөлөн
- ам хатуу - а.морь малын ам хазаартаа дийлдэхгүй тэмүүлэх нь; б.хүний үг ухачламтгай ширүүн
- амаа мэдэхгүй - морь малын хазаарт дасч, унаанд сураагүй
- амны хишиг - аз, хийморь
- амны хишиг нь ар дээрээ гарах - азгүйтэх, бүтэлгүйтэх
- амны цээр гарах - а.амсахыг цээрлэсэн юмыг амсах; б.гэмшилтэй үг хэлснийхээ учрыг тайлбарлан ярих
- аман зохиол - ард түмний дунд ам дамжин уламжлагдаж ирсэн, зохиогч нь тодорхойгүй утга зохиол
- ам авах - а.үүрэг авах, тангараглах; б.барилдахаар амлаж авах
- ам алдах - а.хэлэхгүй зүйлсийг санаандгүй гэнэдэж хэлэх; б.амлах, ам өгөх, тангараглах
- ам ангайх - а.үг хэлэх; б.шилж. машид гайхах
- ам барих - а.ямар нэгэн юм хэлэхгүй байх; б.техник хэрэгсэл ашиглаж, хөгжмийн хэмнэлд амныхаа хөдөлгөөнийг нийлүүлж дуулах, дуулсан дүр эсгэх
- ам нээх - а.дуугарах, ярих; б.зөвлөлдөн ярилцахад эхлэн үг хэлэх; в.бэрхшээж байсан зүйлийг сая гарган хэлэх
- амны бэлгээр - зөгнөн ярьж байснаар, бэлгэдэн ярьж байсанчлан
- хэл ам гаргах - маргаан үүсгэх, гомдол гаргах
- хэл амаар доромжлох - үгээр дайрч доромжлох
- хэл амтай - хэрүүл шуугиантай
- ам данс нэг - нэг өрхөд тооцогдох
- ам уруудах - уулын хөндий уруудан явах
- модот ам - модтой нам дор газар
- уулын ам - уулын хянга хамрын дундах бэл рүүгээ уруудсан нам газар
- аяганы ам - аяганы амсар
- аяганы ам зуух - унд хоол амсах
- бууны ам - бууны амсар
- бүрээсний ам - монгол гэрийн бүрээсний ирмэг
- зуухны ам - зуухны амсар
- ханын ам - монгол гэрийн ханыг нийлүүлэн боох уулзвар
- ам даавуу - дөрвөлжлөн зүссэн даавуу
- ам дөрвөлжин - дөв дөрвөлжин
- ам цаас - дөрвөлжлөн нугалсан цаас
Зөв бичихзүй
засварлахКирил бичгийн зөв бичихзүй
засварлахам нэр. аманд, бардам амт/амтай
Үндэсний бичгийн зөв бичихзүй
засварлах
Орчуулга
засварлахХоршоо үг
засварлах- ам сүв - а.хоёр уруулын завсрын нарийн нүх; б.уут сав зэргийн амсар, онгорхой хэсэг; в.жалга хөндий
- хамар/хамар ам - амьтны үнэрлэх, үмхэх эрхтэн
- нүд ам - нүүр нүд
- нүүр ам - хүн, амьтны толгойн өмнө этгээд болон уруулын завсарх сүв
- хоолой/хоолой ам - хүн, амьтны залгиур эрхтэн
- хэл/хэл ам - хүний өгүүлэх эрхтэн болон түүний орших хөндий, *ам ангайж суух - алмайран гайхашрах, хий дэмий суух
- уруул ам - дээд, доод уруул болон амны хөндий
- шүд ам - хүн, амьтны уруулын завсар хөндий болон шүд
- ам өчиг - амлалт, ам тангараг
- ам тангараг - үйл хэрэг, үг хэлнээсээ буцаж няцахгүй, үнэнч шударга байхаа андгайлсан өчиг
- ам бүл - нэг өрхөд амьдарч буй хүмүүс
- өрх ам - өрхийн доторх хүний тоо
- хүн ам - нийт хүн
- ам бэлчир - бэл бэлчир
- ам жалга - жалга хавцал
- ам амсар - юмны ирмэг, зах
- ам мөлт - ам мөлтөс
- ам мөлтөс - а.арайхийж, хальт, дөнгөж, урьдхан, ялимгүй жаахан; б.санд мэнд
- ам зом - ам юм
- ам юм - үйл ажилд завдамтгай, хөдөлгөөнтэй
Этгээд үг
засварлах- АНГАЛЗУУР н. ам
- Чиний ангалзуур гэж хачин шүү. Үргэлж юм ярьж явах юм.
- Бид ч ангалзуураа чилтэл ярих шиг болоо. –Тийм ээ. Тэглээ.
- ХАМАР ДОР(ХИ) ХАГАРХАЙ н. амны муушаасан нэрлэлт
- Хамар дор хагархай байна гээд хамаагүй ярих нь буруу.
- Чи хамар дорхи хагархайгаа хамхиж сур.
- ХАМРЫН ДОР(ХИ) ХАГАРХАЙ НҮХ н. амны муушаасан нэрлэлт
- Солонго ганцаараа хамрын дор хагархай нүхтэй юм шиг үргэлж бусдаас түрүүлж юм ярьж явах юм.
- Хувийнхаа хэргийг хамрын дор хагархай нүх байна хэмээн хамаагүй ярих нь хаашаа ч юм шиг санагдана.
Товчилсон үг
засварлах- МолАм Монгол, Америк
- ХАЗССТ Хүн Ам Зүйн Сургалт, Судалгааны Төв
- ХАОСУТ Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллого
Хэлц үг
засварлахӨвөрмөц хэлц
засварлах- ам ангайж суух - алмайран гайхашрах, хий дэмий суух
- ам ангайж суух - алмайран гайхашрах, хий дэмий суух
- ам тосдох - а.хоол идэх; б.амь зуулгатай байх, идэх хоолтой байх; в.идэх уух зүйлээр дутахгүй байх, амны хишигтэй байх
- ам халах - а.морь малын ам, ангайхдаа холгогдон улайх; б.шилж. хүний сэтгэл нь хөөрч, яриа нь олшрох, хэтэрхий их ярих; в.бага зэрэг согтож, үг нь олшрох
- ам цуурах - үнэн худал юм хамаагүй, болгоомжгүй ярих
- ам эргэх - хэлснээсээ буцах
- амыг нь тослох - тал засах, хээл хахууль өгөх
- ам хамраа долоох - а.сувдаглан шунахайрах, байж ядах
- амаа урчихах шахах - ам булаацалдан дэмий чалчих, их ярих
- амаа үдэх - үг үл хэлэх, дуугүй болох
- амны салиа нь арилаагүй - нялх хүүхдээрээ, хар нялхаараа, туршлагагүй
- амаараа шороо үмхэх - а.хүнд хууртах, яах ч аргагүй болох, мухардах; б.ядарч зүдрэн тартагтаа тулах, аль ч үгүй хоцрох
- амаар нь шороо үмхүүлэх - а.мууг нь үзэх; б.ядарч доройтуулах
- амаар ороод бөгсөөр гарах - а.хүний сэргэлэн цовоо бэрх зан гаргах; б.хүний заль ихтэй нь
- амаа олохгүй - хэтэрхий ховдоглох
- амаараа гартал идэх - хэтэрхий их идэх
- аман дахиа хувааж идэх - маш дотно байх
- аманд багтамгүй үнэтэй - маш их үнэтэй
- аманд ортол арван даваа - а.тариа тарихаас эхлээд идэх хүртэл ихээхэн хөдөлмөр ордог; б.алив ажил үйлс эхлээд амжилтанд хүртэл саад, бэрхшээл арвин тохиолддог
- аманд ч үгүй, хамарт ч үгүй - хаанаа ч хүртэхгүй, хүрэлцэхгүй, юу ч үгүй хоосон хоцрох
- амыг нь хазаарлах - үг яриаг нь хязгаарлах
- ам нь үдээстэй юм шиг - дуугардаггүй хүн
- ам бардам, гуя шалдан - а.чадахгүй атлаа бэлэн амладаг, тэр нь ажил хэрэг болдоггүй; б.аман дээрээ баярхдаг ч ачир дээрээ ядуу
- ам бузарлах - бусдад хүсэн гуйж хэлсэн үг бүтэлгүй болох
- ам булаалдах - нэг нэгнээсээ түрүүлж юм хэлэх гэж өрсөлдөн ярих
- ам гарздах - бусдад найдаж хэлсэн зүйл нь бүтэхгүй болох
- ам дагах - бусдын үгийг зөвшөөрөн хүлээх, бусдын хэлснээр байх
- ам дордойх - өөр хоорондоо бага сага хэрэлдэн муудалцах
- ам гарах - а.бардамнан амлах, чадна дийлнэ гэж батлан хэлэх, бусдыг басах, эсэргүүцэх; б.байнга юм идэж ууж байх
- ам задгай - үзсэн, сонссон бүхнээ хэнд ч хамаагүй ярьдаг
- ам зөрөх - а.хоёр хүний хэлсэн үг хоорондоо үл тохирох; б.хэрэлдэх, маргалдах
- ам ихтэй - хэтэрхий бардам үгтэй
- ам муруйх - бага зэрэг муудалцах
- ам муу - олноо муу хэлэгддэг
- ам муудах - эе эвдрэн муу хэлэх
- ам муутай болох - олонд хүндгүй болох, муу хэлэгдэх
- ам мэдэн ярих - бодлогогүй, хамаагүй ярих
- ам мэдэн чалчих - амандаа орсныг хамаагүй ярих
- ам нийлэх - а.хоёр юмны ам уулзар таарч тохирох; б.үг яриа тохирох, хэл амаа ололцох; в.ярих, хэлэх зүйлээ урьдаас ягштал тохирох
- ам нээвэл уушги нээх - нэгэнт ярьж эхэлсэн сэтгэл доторх бүгдээ гаргаж хэлэх
- ам өрсөлдөх - бие биенээсээ түрүүлж ярихыг оролдох
- ам сайжрах - олонд нэр хүндтэй болж эхлэх, магтагдах
- ам сайн - сайнаар ярих
- ам сайтай - хэн нэгэн бусдыг магтан сайшааж ярих нь
- ам сул - а.чалчаа, болсон болоогүй юм байнга ярьж явдаг; б.хүний нууцыг хадгалж чаддаггүй, задгай яриатай
- ам сулрах - олны сайн муу ярихгүй болох
- ам таглах - а.хариу хэлэхийн аргагүй болгох, хэлэх үггүй болгох; б.хийсэн болж аргацаах
- ам түргэн - юуны урьд үг хэлэлцэх дуртай, юм л бол эхэлж дуугардаг түргэн зантай
- ам удаан - авсаар үг дуугарахгүй байх
- ам уралдуулах - өрсөж ярих
- ам хаах - юмыг хийсэн нэр зүүж оронцоглох, хуурах
- ам хаацайлах - а.ор нэр төдий зүйл хийх, ам хаах; б.худал хэлэх
- ам хавчих - юм хэлмээр санагдавч дуугүй тэсэн өнгөрөх
- ам хагалах - хүний хэлж ярихааас бэрхшээн зовниж байсан хэрэг явдлыг үүсгэн хэлж өгөх
- ам хагарах - а.бэрхшээж, төвөгшөөж, эргэлзэж байсан зүйлийг сая хэлэх; б.олны дотор зовохгүй ярих
- ам хазайх - а.олны ам баахан муудах; б.гол ярианаасаа хөндийрөх
- ам хазгай - олноор муу хэлдэг, олонд нүүргүй
- ам халах - а.архинд яльгүй согтож ирэх, халамцах; б.хүний сэтгэл хөөрч, үг хэл нь хэт олшрох, яриандаа улайрах, ярих гэж шимтэх
- ам хамхих - үгээ цэнэж дуугүй суух
- ам хамхихгүй - зогсолтгүй, үргэлжлүүлэн
- ам хамхихгүй ярих - хүн хүний үргэлж дуугарч ярьж байх
- ам хурдан - а.санасан бодсоноо бусдаас урьд хэлэх зантай; б.тэвчээргүй
- ам хуурай суухгүй/-
- ам хуурайгүй - а.үргэлж идэж байдаг; б.их ярьдаг, чалчаа
- ам хүлээх - а.амаар зөвшөөрөх; б.хэлэлцэх зөвшилдөх зэрэгт бусдын ам харах
- ам нь чихээ хуурах - а.өөрөө өөрийгөө хуурах; б.алив ажил үйлсийг мэхлэн аргацаах
- амаа чихэндээ хүртэл цуурах - дэмий чалчих, цуурах
- ам шаах - бурангуйлан тулгах
- ам шүд алдах - ам алдах
- ам шүдээ билүүдэх - занах, хэлэх үгээ олж ядах
- амаа алгадуулах - хэлэх үггүй болох
- амаа барих - а.өнгөрсөн хойно нь гэмших, халаглах; б.хамаагүй ярихгүй байх
- амаа жимийх - а.амаа хамхих; б.үг дуугарахгүй суух
- амаа өгөх - бусдад заавал тэгнэ гэж хэлэх
- амаа таглах - дуугүй байх
- амаа таглуулах - хариу хэлэх үггүй болох
- амыг нь татах - а.яриа биш хүнээс үг дуулах; б.уралдааны морины амыг татаж, хурдыг нь тохируулах
- амыг нь хагалах - морь хазаартаа дасах
- амаа үдүүлсэн мэт - дуугүй, үг дуугарахгүй
- аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй - хэлэх нь сайхан ч хийх нь маруухан
- аманд орчих шахах - а.хэт олон юм асууж сонирхох; б.хэт дотночлох
- амандаа балтай, аюулхайдаа балттай - сайхан үг хэлж, муу санаа өвөрлөсөн
- амнаас нь алт унах - үг цөөнтэй, олон үг ярьдаггүй
- амнаас салдаггүй - байнга ярьж байдаг, амны уншлага болсон
- амны гарз - хэлээд нэмэргүй
- амны зугаа болох - хүний муу явдал энд тэндгүй тархаж жигшин хэлэлцэгдэх
- амны зууш, аяганы алчуур болох - бусдад шоовдорлогдон яригдах
- амны уншлага - цаг үргэлж яригддаг ярианы гол сэдэв
- амыг нь үдэх - үг дуугарахгүй болгох
- хүний ам харах - хүний юу хэлэхийг хүлээн тохиолдсон хэргийг шийдвэрлэхгүй байх
- амаа татах - а.юм ярихаа болих, дуугай болох; б.илүү үг ярихгүй байх
- ам хэлээ билүүдэх - дэмий чалчих, илүү дутуу үг ярих; хэрүүл хийх
- усан амтай - дандаа бүтэлгүй юм ярьж байдаг
- хөхүүрийн ам холдож хүйтний ам ойртох - хүйтний улирал ирэх
- ам авах - а.тангараглах~Шийрэв
- ам алгадах - хариу хэлэх аргагүй болтол гацаах~Хэлэх ярихдаа ч гаргуудын хувьд түүнийг зөрүүлээд ам алгадна гэдгийг таамаглаж байсан.
- ам алдах - а.хэлэх ёсгүй зүйлийг гэнэдэж хэлэх:~Тэдний дундаас нэг өвгөн ам алдаж, –Дарга минь, бид өөрснийхөө илүү юмнаас хамгийн дөгөөтэйгий нь шилж авчирлаа... гэв (Л.Түдэв, Уулын үер). б.амлах, ам өгөх~Ийм үгийг хэлж, ийнхүү ам алдаж Тэмүүжинг Чингис хаан нэрийдэж хаан болго (МНТ).
- ам ангайх - а.ярих, хэлэх~Энэ тухай хэнд ч ам ангайж болохгүй (Б.Догмид, Үхэх хүнд хань хэрэггүй). б.гайхах
Хэвшмэл хэлц
засварлах- Авир сайт айлд хонох
- Ам муут хээр хонох
- Агсарсан хүнд
- Ам ангайсны хэрэггүй
- Агт алдвал баримжаатай
- Ам алдвал баримжаагүй
- Агт алдвал барьж болно
- Ам алдвал барьж болохгүй
- Агт алдвал олж чадна
- Ам алдвал буцааж чадахгүй
- Агт барьж эмээл дарахад амархан
- Ам нээж юм гуйхад бэрх
- Агт мориноосоо буухаас биш
- Ам үгээсээ буухгүй
- Адуу алдвал барьж болно
- Ам алдвал барьж болохгүй
- Ажил нь өөдрөг бол
- Ам хэл нь дорой ч яах вэ
- Ажил үгүй бол амьдрал үгүй
- Ам үгүй бол аяга үгүй
- Азарга алдвал барихад хялбар
- Ам алдвал барихад бэрх
- Ал нь шалдан
- Ам нь бардам
- Алба мэддэггүй ноён
- Ам зөрдөггүй түшмэл
- Алба хожиж
- Ам бөглөх
- Алс цаанах сэтгэлээ тэгшлэхгүй бол
- Ам хоншоорын уран үгээр яах вэ
- Ам дордойвч
- Элэг дордойхгүй
- Ам алдвал барьж болдоггүй
- Агт алдвал барьж болдог
- Ам алдвал хэрэг гардаг
- Агт алдвал эрэл гардаг
- Ам алдсанаас
- Агт алдсан нь дээр
- Ам бардам
- Аарцаг шалдан
- Ам бардам
- Гуя шалдан
- Ам барих
- Ач хүүтэй
- Ам бол ам
- Сээр бол сээр
- Ам гэж адасга шиг
- Чадал гэж даац шиг
- Ам жимийн
- Хамар хавчиж явах
- Ам ихт ангайхад
- Заяа ихт залгина
- Ам ихт ангайхад
- Хүч ихт булаана
- Ам ихт нь ангайж
- Алга ихт нь тосдог
- Ам ихтийг ангайхад
- Буян ихт булаана
- Ам нь алт
- Ачир нь шар чацга
- Ам нь алтайд
- Аарцаг нь шороонд
- Ам нь амтыг нь мэдээгүй
- Шүд нь шүлтийг нь мэдээгүй
- Ам нь арслан зодно
- Ачир нь мэлхий отно
- Ам нь бал
- Ачир нь хал
- Ам нь бардам
- Ажил нь палдам
- Ам нь дүүрэн
- Ажил нь дульхан
- Ам нь иддэг
- Сүүл нь таргалдаг
- Ам нь иддэг
- Сүүл нь таргалдаг
- Ах нь хэлдэг
- Дүү нь сонсдог
- Ам нь хүчтэй
- Ажил нь бачтай
- Ам нь цагаан
- Ажил нь бараан
- Ам нь цагаан
- Аюулхай нь хар
- Ам нь чадалтай
- Ажил нь бачтай
- Ам нь чихээ хуурна
- Аюулхай нь гэдсээ хуурна
- Ам нь шар алт
- Ачир нь шар чацга
- Ам нь юм болгоныг чадна
- Ачир нь хаврын өдрийн уртыг ч гүйцэхгүй
- Ам нэг хэлтэй
- Ажил нэг голтой
- Ам нэг хэлтэй
- Ажил нэг чигтэй
- Ам нээхээр
- Уушги нээ
- Ам худалч
- Нүд үнэнч
- Ам хэл туулайнаас хурдан
- Атаа тангараг хутганаас хурц
- Ам хэл худалч алаг түүх үнэнч
- Уруул ам худалч урдах түүх үнэнч
- Ам хэлдээ итгэхээр
- Ажил үйлсдээ итгэ
- Ам хэлний хурцаас
- Ажил хэргийн завч
- Ам хэлний хурцаас
- Ажил хэргийн бүтээлч
- Ам хэлээрээ айхавтар
- Ажил хэргээрээ сулавтар
- Ам эзэнтэй
- Алга өгөөжтэй
- Амраа харвал
- Ам хоосон
- Амсар муутай саванд юм бүү хий
- Ам султай хүнд үг бүү хэл
- Арга сайтай хүн айлд хононо
- Ам муутай хүн хээр хононо
- Архины ааг
- Сархдын сандуугаар
- Ам муруйх
- Ах нь хэлж дүү нь сурна
- Ам нь идэж сүүл нь таргална
- Ах сайтын дүү нар цэцэн
- Ам сайтын ажил гэнэн
- Ашиг алдвал олж болно
- Ам алдвал олж чадахгүй
- Аяга хоолоо хагаслалцаж
- Ам цайгаа хуваалцах
- Гар хөдөлбөл
- Ам хөдөлнө
- Уур муут уруулаа цуу татах
- Ам муут аягаа хага татах
- Чих хатуутай гар хүндтэй хүн
- Ам хатуутай хөл хүндтэй морь хоёр адил
Аман зохиолд орсон нь
засварлахЗүйр үг
засварлах- Чонын амнаас гарч
- Барын аманд орох
Тайлбар: нэг аюулаас мултраад, нөгөө аюулд өртөх
- Ам алдвал барьж болдоггүй
- Агт алдвал барьж болдог
Тайлбар: хэлэх ярих үгээ урьдаас сайтар бодох хэрэгтэй
- Ам дордойвч
- Элэг дордойхгүй
Тайлбар: садан төрлийн хүмүүс өөр хоорондоо бага сага хэрэлдэж муудалцсан ч элэгсэг сэтгэл нь хувирдаггүй галуу мэт гуаглаж хэрээ мэт гөлийнө
Цэцэн үг
засварлах- Амны салиа арилаагүй байхад
- Ахтайгаа тэмцээд ахицыг олохгүй
Тайлбар: юмны учир сайн мэдэхгүй байж, ахмад хүнтэй тэмцээд сайнаа үзэхгүй
- Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх
Тайлбар: сайхан боломжийг алдах