Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[ul]

Үндэсний бичиг

засварлах
ᠡᠣ᠊᠊ᠯ᠊ᠨ


(ула)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
нэр.
  1. биезүй. Хүн, амьтны хөлийн таваг
  2. Хөл, гутал, оймсны гишгэх доод тал, таваг
  3. Зарим багаж хэрэгсэл зүйлийн доод тал, элгэн тал
  4. Бууцны ёроолын газрын хөрс
  5. Хэтний цахих хэсэг;

Миний мэдэхгүй үг гишгэх ойролцооо үг нь юу вэ

Нийлмэл үг

засварлах
хөлийн ул - хөлийн газар гишгэх хэсэг
хашин ул - монгол гутлын наамал улыг ширэн ултай нь хавсарган олс болон шөрмөсөөр товшиж оёсон ул
ширэн ул - ширээр хийсэн гутлын ул
хүүхэн ул - монгол гутлын шаврын улны дээр давхарлан оёсон нимгэн ул
ул боов - ул мэт хавтгай хэлбэртэй хэвийн боов
ул төмөр - ямар нэг зүйлийн төмрөөр хийсэн доод тал
харуулын ул - юм харуулдахад зориулсан гөлгөр хэсэг
чарганы ул - чарганы газар хүрэх хэсэг
ул хөрс - газрын өгөршлийн бүсийн уулын чулуулгийн нэр
ул хөрсний ус - газрын гадаргаас дооших хамгийн эхний дээрээ үл нэвтрүүлэгч чулуулгийн үегүй, байнгын уст давхарга дахь ус
ул авах - иш авах
ултай хөдлөх - суурьтай хөдлөх
улыг нь олох - магадлаж, зөв бурууг нь ялгах
ул мөр буруулах - а.замаа буруулан зугтах, мөрөө баллан буруулах; б.хийсэн хэргээ баллах
ул мөр шалгах - хэрэг явдлын нотолгоо баримтыг хайх
ул мөргүй - юу ч үгүй, ямар ч нотлох юмгүй, сураг чимээгүй
ул мөртэй - а.хийсэн бүтээсэн юмтай; б.хэрэг явдлын үлдээсэн баримт, нотолгоотой
ул суурьтай - нухацтай
ул үндэсгүй - иш баримтгүй, ор үндэсгүй
ул үндэстэй - иш үндэстэй

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

ул нэр. ~ үндэс хорш., улны, уланд, улнаас

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах


Орчуулга

засварлах

Хоршоо үг

засварлах
  • ул туруу - малын хөлийн үзүүр хэсэг
  • ул туурай - мал, амьтны хөлийн үзүүр хэсэг
  • ул таваг - хүн, амьтны хөлийн газар гишгэх хэсэг
  • ул зуузай - гутлын ул болон арын хатуулга
  • ул дол - олон дахин давтагдсаар ердийн мэт болсон зүйл) ул мөр
  • ул мөр - а.гишгээд үлдсэн ор; б.шилж. хүний туулж өнгөрүүлсэн амьдрал; в.шилж. хийсэн хэрэг, явдлын нотолгоо, баримт
  • ул суурь - хашир догь, хариуцлагатай
  • ул үндэс - иш үндэс
  • хэл ул - а.яриа хөөрөө; б.хэл чимээ, сураг

Товчилсон үг

засварлах

Өвөрмөц хэлц

засварлах
уландаа гишгэх - үл тоомсорлох, сүйтгэх, хөсөрдүүлэх
улыг нь долоох - долигонох, бялдуучлах, зусардах
ул шагайх - бусдын мууг үзэх гэж далдуур өө сэв эрэх
улаа шагайлгах - бусдад муугаа үзүүлэх, өө сэвээ эрүүлэх
ул мөргүй болгох - ор мөргүй, юу ч үгүй болгох
ул болох - улиг домог болох~Та нар энэ онигоог ёстой ул болтол ярих юм аа.
ул/улыг нь долоох - долигонох, бялдуучлах, зусардах~Хэрвээ Элексий байгаагүй бол цөмөөрөө цагаантны улыг долоож яваад ширмэн бөмбөгний зууш болох байсан юм гэж Хатанбаатар хэллээ (Л.Түдэв, Уулын үер).
ул мөрөө үлдээх - гэмт хэрэгтэн хэрэг хийсэн баримтаа орхих~...шинэ нутаг руу нүүхдээ бэлтрэгийг шээзгийнд хийж ганц удаа буулгаж, ул мөрийг үлдээгээгүй явдал юм. Тэгснээр өлөгчин чоно хуучин буурин дээр бэлтрэгний үнэрийг авч болох ч чухам хаашаа аваачсаныг мэдэх аргагүй (Зян Рун, Чонон сүлд).
ул шагайх - хүний мууд дурлах, бусдын мууг үзэх гэж далдуур өө сэв эрэх~Манай Балдан нэгдлийн хэдэн адууны сүүл хяргажээ. Тэр нь үнэндээ бусдын адуутай самууруузай гэж тэмдэглэсэн ухаантай байж л дээ. Түүнийг ул шагайх дуртай юмнууд шүүмжилсэн гэнэ (Д.Мягмар, Нийлэх замын уулзварт). ~Багшийн ширээний дэргэд хамгийн нүүрэнд суучихаад ангийн журналыг дандаа сэмхэн шагайж байдаг, ер нь нэг л сэжигтэй жаал байсан даа. Би түүний хүний ул шагайдаг эсэхийг шалгах гэж энэ дардаг хадаас авчирсан юм (Ш.Гаадамба, Хичээл дээр).
улаа шагайлгах - бусдад муугаа үзүүлэх, өө сэвээ мэдүүлэх~Ер нь улаа шагайлгаж явснаас нэг арга сүвэгчилсэн нь илүүтэй юм (З.Баттулга, 785 дээр).
уландаа гишгэх - үл тоомсорлох, сүйтгэх, хөсөрдүүлэх~Гэлэн хүн ариун тангаргаа мартаж, сахил санваараа уландаа гишгэхээс буцахгүй болж байна (Ц.Цэдэнжав, Ерөө голын охин). ~...цагаачид хуучны сайхан уламжлалыг уландаа гишгээд өөрсдийн бэлчээрийг талхалж дуусахаар бусдын нутаг бэлчээр рүү малаа хулгайгаар идээшлүүлдэг болсон нь ганц уур барж байна даа (Зян Рун, Чонон сүлд).
улынхаа хөлсийг магнайдаа наалдуулах - махран чармайх, шаргуу зүтгэх~Хишигтогтох нэгийгээ хоёр, нимгэнээ зузаан болгоё гээд нэг насаараа улынхаа хөлсийг магнайдаа наалдуулж байгаад онохтой, суухтай боллоо гэж санасан юмсан. Хувь нь хазайж, хоруй нь эргэхээ больж дээ (Цэрэнвайжав, Зандан хүрэн морь).

Хэвшмэл хэлц

засварлах
Ул болсон нь элснийх
Зул болсон нь шүтсэнийх
Ул нь цоорхой гутлаар ууланд бүү гар
Уналга даахгүй мориор авд бүү яв
Ул улаа зарна
Улаадай бухраа зарна
Усан дээр тавьсан хул
Ул цоорсон тэмээ
Шаахай нь цооровч
Ул нь үлдэнэ

Аман зохиолд орсон нь

засварлах
Улгүй шаахай
Оройгүй малгай

Тайлбар: а.дутуу дулимаг, бүрэн бус; б.бүтэхгүй зүйлд санаархах; в.ядуу, хоосон

Улныхаа махыг урагдтал
Хоногийнхоо хоолыг хорогдтол

Тайлбар: үйл тамаа эдлэн байж, цөхрөлтгүй хичээх

Улыг хатгадаг зангуу ургах үедээ зөөлөн
Улсыг сүйтгэдэг зальхайн уруулын үзүүр зөөлөн

Тайлбар: юмны мөн чанарыг гадаад шинжээр нь мэдэх аргагүй

Урьдын юм ул болох
Өнөөгийн юм зул болох

Тайлбар: юм мартагдаж хуучрах

  NODES
languages 1