Абу Али Хусейн ибн Абдаллах ибн Сина буюу Авиценна (перс. ابو علی حسین بن عبدالله بن سینا‎‎ — Abū ‘Alī Husein ibn ‘Abdallāh ibn Sīnā, 980 оны 8-р сарын 16-нд Саманид улсад төрсөн-1037 онд нас барсан) -Персийн философич, яруу найрагч, эмч, дорнодын аристотелизмийн төлөөлөл болсон хүн байв.

Абу Али Хусейн ибн Абдаллах ибн Сина
Төрсөн огноо980 оны 8-р сарын 16
Саманидийн эзэнт гүрэн (одоогийн Узбекистан), Афшана
Нас барсан огноо1037 оны 6-р сарын 18
Аббасидийн халифат, Хамадан
СалбарАнагаах ухаан, философи, логик, физик, яруу найраг, шинжлэх ухаан

Тэрээр Бухарын Афшан тосгонд төржээ.

Энэ их хүн тэнгэрийн оддын хөдөлгөөний замыг тооцоолохоос авахуулаад хүний организмын нууцад нэвтэрч шинжлэх ухааны олон зүйл туршлага сорилт хийж, шүлэг зохиол бичиж, гүн ухаан, эмнэлэг, хими, биологи, математик, зэрэг шинжлэх ухааны олон салбарт их хувь нэмэр оруулсан билээ. Шинжлэх ухааны онолын дүгнэлт таамаглалуудаа ямагт үнэн зөв эш үндэстэй гаргадаг байсан учраас Авиценны боловсруулсан онолын олон асуудал манай үед ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Жишээ нь нүдний зохион байгуулалтын талаарх түүний таамаглал өнөө үеийн анагаах ухааны олон туршлагаар батлагджээ. Авиценна онол практик хоёрын холбооны талаар үлэмж их ажил хийж, энэ зарчим дээр үндэслэн шинжлэх ухаануудыг хооронд нь холбож ангилал хийсэн байна. Тэрээр тооны ухааны талаар Евклидийн онолыг нэмэн баяжуулж, одоогийн математик тооллын онолд хамаарагдах нэлээд хэдэн дүрэм боловсруулжээ.

  • Анагаах, эмчлэх ухааны ном (араб. القانون في الطب‎ Al-Qanun fi t-Tibb, 1023 оны орчим)
  • Аврах ном
  • Үнэний ном гэх мэт 100 гаруй номноос 20 боть ном нь үрэгдэж, өнөө үед үлдсэнгүй.

Цахим холбоос

засварлах
  Commons: Авиценна – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Commons: The Canon of Medicine – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES