Адана
Адана (Турк: Adana) нь Туркийн өмнөд хэсэгт орших хот. Адана аймгийн төв юм. Хүн ам нь 1,130,710 (2000 оны байдлаар) бөгөөд Туркийн 4 дэх том хот болно. Таурусын нурууны өмнө талд байрлах бөгөөд Газар дундын тэнгисийн эргээс 50 км зайтай. Хотоос зүүн тийш 12км зайд НАТО-гийн агаарын цэргийн бааз байрладаг. Хөвөн, улаан буудай, усан үзэм, чидун жимс зэргийн газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, ээрмэлийн үйлдвэрлэл хөгжсөн бүс нутаг юм.
Түүх
засварлахРомын эзэнт гүрний үед буюу МЭӨ 63 онд Помпей тус хотыг байгуулсан гэдэг. Аянчдын зам дээр оршдог байсан тул хурдан хөгжсөн байна. Ромын эзэнт улс мөхсөний дараа нэг хэсэг хөгжил нь зогссон боловч 8-р зуунд Багдадын халиф Харун ал-Рашидын захиргаан дор дахин цэцэглэжээ. Османы эзэнт гүрэн задарсны дараа нэг хэсэг Францын захиргаанд байсан юм.
Османы эзэнт улсын сүүл үе буюу 1909 онд Аданад арменчуудыг олноор нь хядсан аллага болж, 30 мянга орчим хүн золиос болсон гэгддэг.
Газар зүй
засварлахЦаг уур
засварлахАдана | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Адана
|