Аккад улс (аккад хэл. 𒆳𒌵𒆠 Māt Akkadim; шумер. 𒀀𒂵𒉈𒆠 kurA.GA.DÈki; иврит. אַכַּד‎, Akkad) — МЭӨ XXIV—XXII зуунд Өмнөд Месопатамийн нутагт оршин тогтнож байсан улс. Нийслэл нь Аккаде (шумер хэл. Агаде).

Аккадын улс нь Эртний Саргоны эзлэн түрэмгийлэх ажлын үр дүнд бий болсон бөгөөд тэрээр өөрийн мэдэлд Шумерчууд ба Зүүн Семитүүдийн (дараа нь Аккадчууд болсон) газар нутгийг нэгтгэсэн бөгөөд түүний эзэмшилд Эртний Месопотами болон хэд хэдэн хөрш зэргэлдээх нутаг багтжээ. Саргоны ач хүү Нарам-Суэний үед буюу МЭӨ 23-р зууны төгсгөлд Аккад улс хөгжлийн хамгийн дээд хүрсэн боловч гол нутаг дэвсгэр нь Гути (Гутей) зэрэг уулын овгуудын мэдэлд орж хөгжил нь зогссон байна.

Аккадын эрин үед Месопотамийн дараагийн томоохон гүрнүүд болох Шумер-Аккадын хаант улс, Вавилон, Ассирийн төрийн тогтолцооны үндэс суурь тавигдав. Эртний Ойрхи Дорнодын ард түмний дунд Аккад улсыг үлгэр жишээ улс гэж үздэг байсан бөгөөд эртний хаант засаглалын нэг төрлийн жишээ болж байсан юм.

  NODES
Done 1