А́рпад (унгар. Árpád; ойролцоогоор 845/ 855 — 907 он) МЭ 9-10-р зууны зааг дахь Мажар овгуудын холбооны тэргүүн байв. Тэрээр Унгарын захирагч эсвэл тэдний цэргийн удирдагч байсан байж магадгүй ч түүний амьдралын ихэнх нарийн зүйл нь түүхчдийн дунд маргаантай байдаг бөгөөд янз бүрийн эх сурвалжид зөрчилтэй мэдээлэл байдаг. Гэсэн хэдий ч олон унгарчууд түүнийг "мажар улсыг үүсгэн байгуулагч" гэж үздэг бөгөөд Карпатын нурууны сав газрыг Мажарууд байлдан дагуулахад Арпад онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг хожмын зарим түүх судруудад онцлон тэмдэглэсэн байдаг. Арпадын угсаа залгамжлагчид 1301 он хүртэл Унгарын хаант улсыг захирч байжээ.

Арпадын хөшөө

Арпад бол Унгарын бүх түүхэн сударт Мажар овгуудын холбооны анхны тэргүүн гэж дурдсан Алмош (унгар. Álmos; 820 — 895 орчим)-ын хүү байсан гэдэг. Түүний ээжийн нэр, гэр бүл тодорхойгүй байна. Түүхч Гюла Кристогийн хэлснээр Арпад 845 онд төрсөн. Түүний нэр унгар хэлээр "арпа" буюу "арвай" гэсэн утгатай үгнээс гаралтай гэдэг. Арпа- монгол "арвай" гэсэн үгтэй дуудлага ойролцоо байгаа юм.

Византын эзэн хаан VII Константин Порфирогенит (913-959) Унгарчуудад Арпадаас өмнө "ямар ч үед өөр хунтайж байгаагүй" гэж тэмдэглэсэн нь Арпадын эцгийн албан тушаалын тухай Унгарын шастирын мэдээнээс эрс ялгаатай юм. VII Константин хааны өгүүлснээр Хазарын хаан Унгарын овог аймгуудын захиргааг бэхжүүлэхийн тулд тэдний командлалыг төвлөрүүлж Леведи хэмээх нэгэн унгарын ноёноор удирдуулахаар томилохыг хүссэн санаачилга гаргаж байжээ. Гэвч Леведи ноён энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд оронд нь эцэг Алмош эсвэл хүү Арпад хоёрын аль нэгийг дэвшүүлэхийг санал болгов. Хазарын хаан энэхүү шинэ саналаараа Унгарчуудад ханджээ. Тэд Арпадыг эцгээсээ илүүд үздэг байсан, учир нь тэрээр "түүний мэргэн ухаан, зөвлөгөө, эр зоригийг маш их биширдэг байсан бөгөөд энэ удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай" байв. Үүний дараа Арпадыг "хазаруудын заншлаар ханхүү болгож, бамбай дээрээ өргөсөн байна". Константин хаан Мажаруудыг туркууд гэж андуурч байжээ. Мажарууд хэдийгээр түрэг угсааны зарим удамшлын болон соёлын нөлөөлөлтэй, нийгмийн түүхэн бүтэц нь түрэг гаралтай байсан ч тэд түрэг үндэстэн биш юм.

Арпад Их Моравийн эзэнт улсад хийсэн дайралт (892 он), Византийн талд Болгарчуудтай хийсэн дайн (894-896 он), Зүүн Франкийн хаан Арнульфын хүсэлтээр Ломбарди дахь кампанит ажлын үеэр Унгаруудыг удирдаж байв. Түүний удирдлаган дор эртний Унгарын овог аймгуудын холбоог одоогийн нутаг дэвсгэрт нь нүүлгэн шилжүүлж, "Дунай дахь эх орноо байлдан дагуулах эрин үе" гэж нэрлэгддэг байсан бөгөөд 896 онд печенегүүд хөөн зайлуулсан Унгарууд . Карпатын нурууг давж Дундад Дунай мөрөн орчимд суурьшсан байна. 900-901 онд Арпад тэргүүтэй Унгарчууд эцэст нь Блатений вант улсыг ялав. Үүний дараа Арпад командлагч Жухутумд Трансильванийг эзлэхийг тушааж, Унгарчуудыг Хүннү нарын удам болох Секеи нар дэмжиж байжээ.

889-1301 онуудын Унгарын удирдагчид

засварлах
Надьфейеделем
889—907 Арпад
907—947 Жольт
947—955 Файс
955—970 Такшонь
970—997 Геза
997—1000 I Иштван -Ариун
Хаадууд
1000—1038 I Иштван-Ариун
1038—1041 Пётр Орсеоло
1041—1044 Самуил Аба
1044—1046 Пётр Орсеоло
1046—1060 I Андраш
1060—1063 I Бела
1063—1074 Шаламон
1074—1077 I Геза
1077—1095 I Ласло -Ариун
1095—1116 I Кальман-Номч
1116—1131 II Иштван
1131—1141 II Бела-Хараагүй
1141—1162 II Геза
1162—1172 III Иштван
1162—1163 II Ласло
1163—1165 IV Иштван
1172—1196 III Бела
1196—1204 Имре
1204—1205 III Ласло
1205—1235 II Андраш
1235—1270 IV Бела
1270—1272 V Иштван
1272—1290 IV Ласло-Кун
1290—1301 III Андраш
  NODES