Сиракузын Архимед (МЭӨ 287—212 он) нь эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байжээ. Хэдийгээр түүний амьдралын талаарх мэдээлэл бага байдаг ч тэрбээр тухайн үеийн хамгийн том эрдэмтдийн нэг юм. Нэмж хэлэхэд механик болон геометрийн салбарт чухал нээлтүүдийг хийсэн бөгөөд өөрийн цаг үеэс түрүүлсэн машинуудыг зохион бүтээж байсан юм. Эртний Ромын түүхчид Архимедыг хүчтэй сонирхож байсан нь харагддаг бөгөөд түүний амьдрал бүтээлтэй холбогдох хэд хэдэн намтар туурвилыг бичиж үлдээсэн нь Дундад зууны үеийг даван гарч хэдэн хувь нь сэргэн мандалтын үеийн эрдэмтдэд чухал нөлөө үзүүлж байсан юм. Архимед бол ертөнц дахины мэддэг болсон философи теоремуудыг гаргасан агуу математикч юм. Үүгээрээ тэрбээр бүх цаг үеийн турш дахь агуу математикчдын түүхэнд нэрээ үлдээсэн. Архимедийн хуулийг нээсэн хүн.

Архимедийн нээлтүүд 1550-1650-иад оны үед математикийн цаашдын хөгжлийн үндэс болсон юм. Ялангуяа Архимедийн бүтээл математик анализын үндэс суурь болсон байна.

Амьдрал

засварлах
 
1972 онд бүтээгдсэн Берлиний Архенхолд одон орон судлалын төв дахь Архимедийн хүрэл хөшөө

Архимед нь МЭӨ 287 онд Сицилийн арал дээрх Сиракуз (эртний грек. Συρακοῦσαι, латин. Syracusae) гэдэг далайн боомт хотод төржээ. Византын Грек судлаач, түүхч Жон Тезисын бичсэнээр тэрбээр 75 жил амьдарчээ. Түүний эцэг нь математикч, астрономич Фидиас гэдэг хүн байсан бөгөөд чинээлэг бус тэрбээр хүүдээ юуны өмнө математик зааж өгсөн байна. Плутархын бичсэнээр Архимед нь Сиракузын захирагч II Херон хааны хамаатан байсан байна. Архимедын намтрыг түүний найз Греклит нарийн тодорхой бичсэн байсан боловч энэхүү бүтээлийн зарим хэсэг устаж үгүй болжээ. Иймээс тэрээр гэрлэж байсан уу, хүүхэдтэй байсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа юм. Архимед хүүхэд насаа Египетийн Александриа хотод боловсрол эзэмшиж өнгөрөөсөн байна. Архимедын математикийн бүтээлүүдийн зарим нь Александриа хотын номын сангийн эрхлэгч байсан Иратосфенусд зориулсан захидал хэлбэрээр бичигдсэн байдаг. Энд тэрбээр Демокрит, Евдокс нарын геометрийн бүтээлүүдтэй анх танилцсан байх магадлал өндөр байдаг.

Архимед МЭӨ 212 онд Пуник хоёрдугаар дайнд Ромын генерал Маркус Клаудус Марселисийн удирдлага доор Ромын цэргүүд Сиракузыг 2 жил бүслэн байж эзлэн авах үед амь үрэгдсэн юм. Үүний талаар түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан эрдэмтэн Плутарх: "Хотыг эзлэх үед Архимед өөрийн математикийн диаграммын талаар бодсоор байсан бөгөөд нэгэн Ромын цэрэг ирж түүнийг генерал Марселистай уулзахыг тушаахад өөрийн хийж байгаа ажлаа дуусгах хэрэгтэй гэж хэлээд тэр цэрэгт алагдсан" гэжээ.

Энэ түүхээр бол Архимед математикийн багаж зөөж байсан бөгөөд энэ нь маш чухал зүйл байсан гэж бодсоны улмаас түүнийг алсан гэжээ. Архимедын үхэл генерал Марселисыг маш их уурлуулсан байна. Архимедын сүүлчийн үг нь "миний цагаригуудыг бүү эвд" гэж хэлсэн байдаг. Латин хэлээр "Noli turbare circulos meos" гэсэн үг.

 
Өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг

Архимедын бунханд түүний хамгийн хайртай геометрийн дүрс болох, өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг байсан. Архимед нь цилиндрийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3 нь бөмбөлгийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3-тай тэнцүү гэдгийг баталсан. МЭӨ 75 онд буюу түүнийг нас барснаас 173 жилийн дараа Ромын уран илтгэгч Цицерон Сиракуз дахь бут сөөгөнд дарагдсан түүний бунханд очсон байдаг. Цицерон бунхныг цэвэрлэж, зарим нэгэн гар бичмэлийг нь уншиж болохоор хэмжээнд чулуун дээр сийлж сэргээсэн байдаг. Сиракузын бүслэлтийн талаар Архимедыг үхснээс 70 жилийн дараа Полипус Плутарх, Ливая нарын эх сурвалжийг үндэслэн бичсэн байдаг. Тэрбээр хотыг хамгаалахын тулд Архимедын бүтээсэн дайны машинуудыг ихэд анхааран үзжээ.

Архимед зөвхөн онолын механик, гидростатик дээр ажиллаж байсан төдийгүй өөрийн механикийн теоремыг судлах арга гэсэн бүтээлдээ математикийн шинэ теоремыг нээхийн тулд механикийн ололтуудыг ашиглаж болохыг харуулсан.

Хүндийн төв

Тэрбээр "Хүндийн төвийг олоод өгвөл би дэлхийг эргүүлж чадна" гэж байсан гэдэг.


Архимедийн шураг

засварлах
 
Архимедийн шураг

Энэхүү шураг нь доод түвшний усыг дээш гаргаж ирдэг механик багаж байсан. Энэхүү багажийг зарим эрдэмтэд Архимедын үеэс өмнө бүр МЭӨ 7-р зуунд Ассирийн хаан Сеннахериб ашиглаж байсан гэж үздэг. Энэ шургийн алхам нь 1 фут орчим бөгөөд нэг талдаа усыг зүсэх ижил хэмжээний 8 шүдтэй бөгөөд эргэх хөдөлгөөнөөр усыг битүү хоолойд оруулан зөөвөрлөх байдлаар дээш гаргах чадалтай, тухайн үедээ төгс бүтээл байлаа. Гэхдээ энэ шураг нь татах хүчний улмаас усыг асар өндөрт гаргаж чаддаггүй байжээ.

Шатаах толь (шил)

засварлах
 
Шатаах толины ажиллах зарчим

Ромчууд Газар дундын тэнгист хүчирхэгжин гарч ирж өөрийн газар нутгийг өргөтгөх дайн тулалдаан, эзлэн түрэмгийллийг хийж эхэлсэн. Тэд газар дээр төдийгүй усан дээр хяналтаа тогтоож өөрийн худалдааны боомтуудыг байгуулахыг зорьж байв. Тэр үед тархай бутархай, хөгжлийн хувьд сул дорой, зэрлэг овог аймгууд төдийгүй эртний хөгжилтэй грекчүүд хүртэл сайтар зохион байгуулагдсан сахилга баттай хүчирхэг Ромын армийн өмнө газар дээр ч усан дээр ч эсэргүүцэх боломжгүйгээ мэдэн үг дуугүй бууж өгч байлаа. Харин Сиракуз хот бол тэднийг эсэргүүцэн хотоо хамгаалан тулалдсан юм. Энд алдарт Архимед амьдарч байлаа. Тэрбээр асар олон оньсон техник, дайны зориулалттай төхөөрөмжүүддээ найдаж байсан юм. Тэр шатаах толь, чулуун дүүгүүр, модон савар зэрэг бусад олон дайсны хөлөг онгоцуудад хохирол учруулахуйц хүчтэй техник төхөөрөмжийг зохион бүтээсэн.

Түүний шатаах толь нь нарны цацрагуудыг буцаан ойлгохдоо нэг цэг дээр цуглуулах том диаметр бүхий хүнхэр толь байв. Энэхүү толины тусламжтай өдрийн цагт дайсны хөлөг онгоцыг шатаадаг байжээ. Энэ толь нь хэрэм рүү довтлохоор ирсэн дайсны онгоцыг нэн даруй үнс болгож чадна. Энэ байдлаар Ромын хүчирхэг армийн эрэлхэг жанжин Марселлиюс настай өвгөний физикийн хуулийг ашиглан хийсэн төхөөрөмжийг ялж чадахгүй байлаа. Энэхүү тулалдаанаар "Мэдлэг бол хүч" гэсэн гайхамшигт афоризмыг баталсан юм. Харин шөнийн цагт довтолбол усан доор байрлуулсан чулуун дүүгүүрээр онгоцыг хэмх цохиж, усан доор байрлуулсан оньсон дэгээгээр дээгүүр нь явж өнгөрсөн онгоцыг дэгээдэн усанд живүүлж байсан.

Төмөр савар

засварлах
 
Archimēdous Panta sōzomena, 1615

Энэ төхөөрөмжийн мэдээлэл тун бүдэг байдаг ба эцсийн загвар нь яг ямар байсан тухай бүрэн тодорхойлогдоогүй. Архимедын бүтээсэн энэхүү төмөр саврын талаар маш олон таамаглал байдаг ямар ч байсан үүнийг дайсны усан онгоцны дайралтыг зогсоохын тулд бүтээжээ. Төмөр саврын оньс нь Сиракуз хотын хананд тулж ирсэн онгоцыг хөмрүүлэн живүүлдэг байжээ. Савар нь онгоцны доод хэсгийг атгаж доороос дээш өргөн хөмрүүлдэг эсвэл өндрөөс доош огцом унагадаг байжээ.

1900 онд Грекийн Антикерегийн эрэг орчмоос нэгэн живсэн хөлөг онгоцыг илрүүлсэн. Энэхүү хөлөг онгоц нь МЭӨ 1-р зуунд Грекийн Родес арлаас гарсан байжээ. Энэ ачаа тээвэрлэлтийн хөлөг онгоц дотор навчин тамхины хэмжээтэй маш нарийн оньсон хүрдний систем байсан. Энэхүү багажийг Реалийн их сургуулийн эрдэмтэн Дерик Де Солло Праис судлан үзэж Антикуитагийн механизм гэж нэрлэсэн ба энэ багаж нь тэнгэрийн эрхсийн байрлалыг заадаг багаж болохыг нотолсон. Дээрх багаж нь орчин үеийн механик цаг шиг боловсронгуй бөгөөд тэр үеийн металл механизмуудын дэвшилтэт байдлыг харуулсан.

Цахим холбоос

засварлах
  NODES