Арц-(латин нэр: Juniperus sabina)- бутлаг ургамал.

Арц ургамал

Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц  (Juniperus peudossabinа), ямаан арц (Juniperus sibirica) гэсэн дөрвөн зүйл голдуу Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг.

Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч юм. Мөн цөөнгүй тооны эмийн найрлагад ордог гайхамшигт ургамал учраас монголчууд эрт цагаас ашиглаж ирсэн байна. Өндөр ууланд тархсан нь эфирийн тосны агууламж илүү учраас бусад ургамлаас үнэр илүү байдгаас голдуу ариутгал, утлагад ашигладаг. Ялангуяа хонин арцыг хэрэглэх нь илүүтэй.

Таних шинж: Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Мөнх ногоон шилмүүст сөөг, шилмүүс нь зүү шиг шовх, анхилуун үнэртэй, мойл мэт жимсгэнэтэй, эмэнд ордог. Манай оронд дөрвөн зүйл(хонин арц, дагуур арц, ямаан арц, хуурамч арц)-ийн арц ургадаг.

Арцыг түүний шилмүүс, мөчир үр, үндэс зэрэг олон шинжээр ялгана. Хонин арцны шилмүүс хайрсархуу, найлзуур буюу залуу мөчир дээр нь бие биеэ нягт дэрлэн байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг. Харин ямаан арцны бүх шилмүүс нь зуурхуу гурваараа тойрч байрласан байдаг байх жишээтэй.

Ургах орчин: Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, нуранги хад, асгатай ууланд ургадаг.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг олон газар арцыг үржүүлж хот сууриныхаа чимэглэлд тарьсан байдаг.

Монголчууд эртнээс анхилуун үнэрт арцыг хатааж ахуйн хэрэгцээнд сүүлд шашны зан үйлд уугиулж ашиглах болсон.

  NODES