Гөлтгөнө буюу гипс нь CaSO4·2H2O томьёогоор илэрхийлэгдэх, устай сульфатуудын нэг бөгөөд цайвар цагаан өнгөтэй, 2 хатуулагтай урт сунасан талст үүсгэдэг (селенит). Байгаль дээр цул нягт, ширхэглэг, хуудаслаг ба хялгасан агрегатаар тохиолддог эрдэс юм. Мөн ангидрит, галит, цэвэр хүхэр, заримдаа газрын тостой холбоотой тохиолдоно. Гөлтгөнийг халаахад ууршиж ус алдагдаж ангидрит болдог (Ca2SO4)

"Цөлийн сарнай" хэмээх талст
Гөлтгөнө

Хэрэглээ

засварлах

Барилга, металлын хүдрийг баяжуулах процесс, эмнэлэгт хэрэглэнэ. Эмнэлэгт 90-95% -ийн агуулгатай хэрэглэнэ.

Монгол улс дахь нөөц

засварлах

Монгол улсын хувьд гөлтгөнийн том жижиг 80 гаруй орд байдаг. Ер нь манай бүх аймагт 5-6 төрлийн гөлтгөнийн орд, илэрц ямар нэг хэмжээгээр бий гэж үзэх бүрэн үндэстэй гэж үздэг.

  • Баруун цэрдийн гөлтгөнийн орд
  • Үнэгтийн гөлтгөнийн орд
  • Ширээ уулын гөлтгөнийн орд
  • Таван толгойн гөлтгөнийн орд
  NODES