Дон буюу дом (испани. don, итал. don, франц. dom, порт. dom, латин. dominus — «эзэн» үгнээс гаралтай) — Европын зарим орнуудад хэрэглэдэг цол хэргэм юм.

Испанид Дон хэмээх цолыг анх хаан, ноёдод олгодог байсан бөгөөд байгуулсан гавьяаных нь төлөө шагнадаг байсан ч одоо эрэгтэй хүнд хүндэтгэлтэй ханддаг нийтлэг хэлбэр үг болжээ.

Португалд Дом цолыг захирагчид болон тэдний гэр бүлийн гишүүд авдаг байсан.

Италид Дон гэдэг нь лам, язгууртнуудад зориулсан хүндэт цол бөгөөд анх зөвхөн Пап ламыг ингэж нэрлэдэг байв.

Дониа (испан — doña) болон донна (итали- donna, португал- dona) гэж эмэгтэй хатагтайд хандахдаа хэлдэг байна.

Мөн "Дон" гэж Итали, Америкийн мафийн тэргүүлэгч буюу загалмайлсан эцгийг ингэж "цоллодог". "Дон" Карлеонэ гэх мэт.

  NODES