Энэ өгүүлэл нь хүний жирэмслэлтийн тухай өгүүлнэ. Амьтны жирэмслэлтийн тухай хээлтэлт өгүүллээс үзнэ үү.

Жирэмслэлт гэдэг нь эмэгтэй хүний сав дотор үр буюу ураг бүрэлдэн тогтож, өсч томрох үйл явц бөгөөд ихэнх тохиолдолд нэг хүүхэд төрдөг ч ихэрлэх тохиолдол элбэг. Хүний жирэмслэлт нь хөхтөн амьтдын жирэмслэлт дундаас хамгийн сайн судлагдсан. Эх барих ухаан нь жирэмслэлт, түүнээс үүдэх эрсдлээс зайлсхийх арга замуудыг судалдаг. Эх баригчид мэс заслын бус аргаар жирэмсэн эмэгтэйчүүдэд халамж тавьдаг.

Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй

Хүний хувьд төрөлт нь ураг бүрэлдсэнээс хойш 38 долоо хоног буюу хамгийн сүүлд сарын тэмдэг ирснээс 40 долоо хоногийн дараа ихэвчлэн явагдана. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага жирэмсний 37-гоос 42 долоо хоног дахь төрөлтийг хэвийн гэж үздэг.

Гадны холбоос

засварлах
  Commons: Хүний жирэмслэлт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES