Жүрж
Жүрж буюу Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй, С витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Цитрус нь 10м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Жүрж нь Азиас гаралтай юм. 15-16 зуунд Хятадаас Лисбон уруу дамжин, дэлхий даяар тархжээ. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Испани, Итали, Мексик зэрэг болно. Жүржийг хальсыг нь арилган шууд идэж хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр, мөн нугасны махан хоол зэрэгт соус болгож хэрэглэнэ. Жүржийн хальс нь нэг төрлийн архи хийхэд бас ашиглагддаг байна.
Жүрж | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Citrus sinensis (Карл Линней) |
Жүржийн тариалалт
засварлахЖүржийн топ үйлдвэрлэгчид — 2005 | (сая тонн) |
Бразил | 17.8 |
Америкийн Нэгдсэн Улс | 8.4 |
Мексик | 4.1 |
Энэтхэг | 3.1 |
Хятад | 2.4 |
Испани | 2.3 |
Итали | 2.2 |
Иран | 1.9 |
Египет | 1.8 |
Пакистан | 1.6 |
Дэлхийн нийт | 61.7 |
Эх сурвалж: НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)[1] |
Эшлэл
засварлах- ↑ FAO Statistics 2005 оны статистик. 2009 оны 9 сарын 4-нд авав.