Зүйр үг бол ардын аман зохиолын нэгэн төрөл бөгөөд амьдралын аливаа нэг үзэгдлийг тухайн ард түмний үнэт зүйлс дээр тулгуурлан уран дүрслэлтэй болон оновчтой бөгөөд сургамжтай холбоо хэллэг юм.

Бүтээлүүд

засварлах
  1. Орчуулагч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Нэргүйн туурвисан “Орос-монгол зүйр, цэцэн үгийн тайлбар толь бичиг” юм. Орос ардын 2270 гаруй зүйр, цэцэн үгийн орчуулга, утгын тайлбар, монгол дүйцийг багтаасан 800 шахам нүүртэй ном. "Энэ бол зөвхөн орос хэлний мэргэжилтнүүдийн барих ном биш, ер нь л хойд хөршийнхөө янз бүрийн салбарынхантай улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг бүх хүмүүсийн байнга ашигладаг халаасны ном байгаасай гэж бодсоны үүднээс нухаж дуусгалаа. Шашин шүтлэг нь өөр, уудаг иддэг юм нь өөр, суудаг, гүйдэг газар нь өөр болохоор тэр сэтгэлгээг нь бүрэн буулгахад хэцүүхэн л байлаа" гэж зохиогч хэлжээ.
  2. Н.Ням-Осор, Б.Өлзийсүрэн нарын "Монгол хэлний зүйр, цэцэн үгний товч тайлбар толь" /2011 он/,
  3. Г.Эрдэнэ-Очирын "Зарим зүйр цэцэн үгийн товч тайлбар" ном гарсан.
  4. Г.Сарантуяагийн "Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар" 2 боть.

Жишээнүүд

засварлах
  • Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа
  • Хүн хэлээр, мал хөлөөр
  • Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан
  • Эвийг сэтгэлээр, эрдмийг хичээлээр
  • Азарга алдвал барихад хялбар, ам алдвал барихад хэцүү
  • Хэлэхэд амар, хийхэд хэцүү
  NODES