Имж нь ууттаны төрөлд багтах амьтны ерөнхий нэр юм. Австрали тив, Тасмани, Шинэ Гвиней арлуудад тархсан. Аварга имж ба валлаби гэгдэх жижиг имжинд ерөнхийд нь хувааж болно. Биеийн жингийн хувьд 0.5кг-аас 100кг хүртэл янз бүрийн хэмжээтэй зүйлүүд байдаг.

Аварга имж
Улаан имж (Macropus rufus)
Имжний хойд хөл

Ерөнхий ойлголт

засварлах

Хойд хөл нь ихэд хөгжсөн бөгөөд түүнийгээ ашиглан дэгдэж явдаг нь 4 хөлөөрөө явснаас бага энерги зарцуулан хурдан хөдлөхөд нь тустай аж. Том биетэй имж болох улаан имж нь цагт 45км хүртэл хурдлах чадвартай. Мөн орооныхоо үеэр өдөрт 100км зам туулах нь ч бий. Нас бие гүйцсэн имж нь зүйлээсээ хамаараад өндөр нь 25см-ээс 160см хүртэл байна. Имжний шинжлэх ухааны нэршил болох Macropus нь латин хэлээр "Том хөлт" гэсэн утгатай. Мөн бүдүүн сүүлтэй бөгөөд тэр нь дэгдэхэд биеийн тэнцвэрийг хадгалахад хэрэг болно. Бусад ууттан амьтдын адил уутандаа үр төлөө өсгөдөг.

Австралид имжний махыг хүнсэнд хэрэглэдэг. Мөн имж гэнэт зам дээр гарч ирэн мөргүүлж үхэх тохиолдол элбэг гардаг.

Имжний төрөл зүйлүүд

засварлах

Зургийн цомог

засварлах
  Commons: Macropodidae – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES