Иоханы бичсэн Сайн мэдээ нь (Грек τὸ κατὰ Ἰωάννην εὐαγγέλιον) МЭ 80-95 оны үед бичигдсэн. Сайн мэдээний дөрвөн номон дундаас хамгийн онцлогтой ном бөгөөд нөгөө гурван номд орхигдсон байдаг Есүсийн Иудей, Иерусалим дахь үйлчлэлийн тухай илүү ихийг өгүүлсэн байдаг. Бичигч нь өөрийгөө "Есүсийн хайртай шавь" хэмээн далдалсан байдаг. (Иохан 13:23, 19:26, 20:2, 21:7,20) Эртний Христэд итгэгчдийн гэрчлэл баг уг сайн мэдээнд заасан баримтуудаас үзвэл уг номын зохиолч нь Христийн анхны арван хоёр шавийн нэг, Есүсийн ойрын хүрээний хүн (Петр, Иаков, Иохан) Зебеедений хүү Гэгээн Иохан хэмээн заадаг. Иохан энэхүү сайн мэдээгээ Ефес хотод сууж байхдаа бичсэн бөгөөд бичиж байх үедээ нас дээр гарсан байсан хэмээн түүхчид үздэг. Ном нь дэс дараалалтайгаар бичигдсэн нийт 21 бүлэгтэй.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  NODES
Done 1