Исланд, албан ёсоор Бүгд Найрамдах Исланд Улс (Исланд хэл: Ísland буюу Lýðveldið Ísland- мөсөн орон) нь эх газрын Европ ба Гренландын хооронд Умард Атлантын далайд орших арал улс юм. Хүн ам нь 320,000 орчим бөгөөд нийт 103,000 км² газар нутагтай.

Исланд
Ísland (Исланд)
Төрийн дуулал: Lofsöngur
"Төрийн дуулал"
Исландын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Рейкьявик
64°08′N 21°56′W / 64.133°N 21.933°W / 64.133; -21.933
Албан ёсны хэлИсланд хэл
Угсаатны бүлгүүд
(2021)[a][1]
Шашин
(2022)[3]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Гудни Ёханнессон
Катрин Якобсдоуттир
Хууль тогтоох байгууллагаАльтинг
Түүх
9-р зуун
930–1262
1262–1397
1397–1523
1523–1814
• Килийн гэрээ
Данид шилжэв
1 сарын 14, 1814 он
• Үндсэн хууль ба хязгаарлагдмал автономит эрх
Исландын сайдыг томилов
1 сарын 5, 1874 он
• Өргөтгөсөн автономит эрх
2 сарын 1, 1904 он
12 сарын 1, 1918 он
6 сарын 17, 1944 он
Газар нутаг
• Нийт
102,775[4] км2 (106)
• Усны эзлэх талбай (%)
2.07 (2015)[5]
Хүн ам
• 2022 тооцоо
376,248 (171)
• 2022 тооллого
387,800[6]
• Нягтаршил
3.66/км2 (240)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$24.888 тэрбум[7] (152)
• Нэг хүнд ноогдох
$66,467[7] (15)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$27.702 тэрбум[7] (109)
• Нэг хүнд ноогдох
$73,981[7] (8)
ОТББИ (2018)  23.2[8]
бага
ХХИ (2021) 0.959[9]
маш өндөр · 3
Мөнгөний нэгжИсландын крон (ISK)
Цагийн бүсUTC[c] (ГДЦ/БЕЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+354
Домэйн нэр.is

Нийслэл нь Рейкьявик нийт улсын хүн амын 65% аж төрдөг байна.

Исланд нь НАТО болон Шенгений гэрээний гишүүн орон боловч Европын Холбоонд элсээгүй юм.

Цаг агаар

засварлах
 
Исланд

Нийслэл Рейкьявик хотод 7-8 сард хамгийн дулаан байдаг (7 сард +20 °C). Рейкьявикт жилийн дундаж температур +5 °C, 1 дүгээр сарын дундаж −1 °C, 7 сараас +11 °C байдаг байна.

Исландад автобус, автомашин, ачааны машин, усан онгоц, онгоцоор тээвэр хийдэг байна. Төмөр зам огт байхгүй. Исландад цорын ганц амин чухал тээврийн хэрэгсэл бол машин юм, учир нь Исландын нөхцөлд энэ нь хамгийн тохиромжтой тээвэр юм. Зарим исландчууд орон нутгийн хэрэгцээнд зориулж жижиг онгоцтой байдаг. Тээврийн гол судас нь бараг бүх сууринг холбосон 1339 км урт Тойргийн авто зам юм.

Улс төрийн тогтолцоо

засварлах

Төрийн тэргүүн нь бүх нийтийн шууд сонгуулиар 4 жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгч (Forseti) юм. 2016 оны 6-р сарын 26-нд бие даан нэр дэвшигч, түүхийн профессор Гудни Ёханнессон сонгуульд ялсан. Өмнөх ерөнхийлөгч Оулавур Рагнар Гримссон 1996 оны 6-р сарын 29-нд сонгогдсон бөгөөд 2000 оны 6-р сарын 29-нд өөр нэр дэвшигч байгаагүйн улмаас хоёр дахь удаагаа сонгогдсон; 2004 оны 6-р сарын 26-нд тэрбээр гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд 2008 онд өөр нэр дэвшигч байгаагүй тул автоматаар дөрөв дэх удаагаа албан тушаалдаа үлдсэн; 2012 онд тав дахь удаагаа сонгогдсон. Гүйцэтгэх байгууллага - мужийн засгийн газар (Ríkisstjórn) нь дарга сайд (Forsætisráðherrar) ба сайд нараас (ráðherrar) бүрдэнэ;

Одоогоор "Тусгаар тогтнолын нам", "Дэвшилтэт нам" гэсэн хоёр намын төлөөллөөс бүрдэж байна. Ерөнхий сайдыг парламентын сонгуулийн үр дүнд Алтинги дахь намын бүлгийн дарга нартай зөвшилцсөний дараа Ерөнхийлөгч батламжилдаг. Бьярни Бенедиктссон 2017 оны нэгдүгээр сарын 11-нээс хойш Ерөнхий сайдын албыг хашиж байгаа юм. Исланд нь Нордикийн зөвлөл (1952 оноос), НҮБ (1946 оноос), НАТО (1949 оноос), Европын чөлөөт худалдааны гэрээний (1970 оноос хойш) гишүүн болно.

Хууль тогтоох байгууллага - нэг танхимтай парламент (Althing, Alshingi), 930 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн (63 гишүүн (Þingmaður, tingmans; гишүүд нь 4 жилийн хугацаатай шууд сонгогддог); гишүүдээсээ Алтинги (Forseti Alshingis) ерөнхийлөгчийг сонгодог. 1991 он хүртэл Алтинги хоёр танхимтай парламент нь Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах боломжтой.

Бүгд Найрамдах Исланд Улсын Үндсэн хуулийг 1920 онд баталсан. Хожим нь 1944, 1991 онуудад томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийжээ. Үндсэн хууль батлагдсан 6 дугаар сарын 17-ны өдрийг Исландын тусгаар тогтнолын өдөр гэж үздэг.

Зэвсэгт хүчин

засварлах

Исланд бол Зэвсэгт хүчингүй цөөн орны нэг. Гэхдээ зөвхөн Эргийн харуул гэж цэрэгжсэн байгууллага байдаг.

Нийслэл хот Рейкьявик (202 мянган хүн амтай), Парламент, Засгийн газар нь байралдаг бөгөөд Улсын санхүү, соёл, жил хэргийн төв нь юм. Бусад том хотууд: Коупавогюр (33 045 хүн амтай), Хабнарфьордюр (28 085 хүн амтай), Акюрейри (17 770 хүн амтай), Хусавик, Сейдисфьордюр, Акранес. Гол боомт хотууд: Рейкьявик, Акюрейри, Грюндарфьордюр, Хабнарфьордюр зэрэг юм.

2007 онд Исланд улсыг НҮБ-аас хүн амьдрахад хамгийн тааламжтай орон гэж зарласан байна.

Исланд IX зуунд I Харальд хаантай Норвеги Улстай нэгдсэний дараа хүмүүс ирж сууршиж эхэлсэн байна. Харальд хаантай зөрчилдөж байсан иргэд дүрвэж өөр газар руу нүүсэн байдаг. 1262 онд Исланд Норвеги улстай "Хуучин гэрээ" хэмээх гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон бөгөөд үүний дагуу Норвегийн хаадын дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тэд эргээд жил бүр мод, үр тариа болон бусад бараа бүхий хэд хэдэн хөлөг онгоц илгээдэг байжээ. Скандинавын орнууд дотор эрх мэдлийн шилжилт болох тоолонд Исландын харьяалал өөрчлөгдөж байжээ.

1551 оны 2-р сарын 23-нд Исландад эрх баригч Данийн дарангуйллын эсрэг бослого гарчээ. Исландын католик шашны сүүлчийн хамба лам Ион Арансон болон түүний хөвгүүдийг цаазалсан нь бослогын үндсэн шалтгаан болсон юм. Бослого гаргасан исландчууд арал дээрх бүх даничуудыг устгасан боловч Данийн хаан III Христ шийтгэлийн экспедиц илгээж жижиг Исландад улсад "дэг журам"-ыг сэргээсэн ажээ.

Дани, Норвегийн холбоо 1814 онд салахад Исланд болон жижиг арлууд Данийн бүрэлдэхүүнд оржээ. 1845 онд "Альтинг" гэх эртний Исландын нэртэй парламентыг сэргээсэн байна.

Зуу гаруй жил үргэлжилсэн тусгаар тогтнолын төлөөх тайван замын тэмцлийн үр дүнд 1918 оны 12 дугаар сарын 1-нд Исланд улс Данитай нэгдэн тусгаар тогтносон Вант улс болсноо зарлав. Дэлхийн 2-р дайны үеэр 1940 оны 4-р сарын 9-нд Герман Данийг эзлэн авснаар Исланд Даниас хараат бус болжээ. 1940 оны 5 дугаар сард Их Британи Исландыг эзлэн авч, 1941 онд арлыг эзэлсэн эрхийг АНУ-д шилжүүлсэн байна. Удалгүй 1944 оны 6 дугаар сарын 17-нд Исланд бүрэн тусгаар тогтнолоо олж, Бүгд найрамдах улс болжээ.

Тэмдэглэл

засварлах
  1. Иргэний харьяаллаар нь
  2. The Исландын Үндсэн хууль нь Исландын сүмийг улсын албан ёсны сүм гэдгийг бататгадаг.[2]
  3. Исланд улс UTC-ийг жилийн туршид ямар ч зөрүүгүйгээр ашигладаг бөгөөд 1968 оноос хойш зуны цагийг дагаж мөрдөөгүй.[10] Исланд нь Англиас баруун тийш хол зайд оршдог тул Рейкьявикийн орон нутгийн дундаж цаг (нар хамгийн өндөр байх цаг) ажиглагдсан цагаас ойролцоогоор 90 минутаар солигддог.[11]
Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "official" defined in <references> is not used in prior text.
  1. "Population by country of citizenship, sex and age (2021)". Statistics Iceland. Татаж авсан: 11 September 2022.
  2. Constitution of the Republic of Iceland Архивлагдсан 22 Арваннэгдүгээр сар 2017 at the Wayback Machine: Article 62, Government of Iceland Архивлагдсан 11 Хоёрдугаар сар 2004 at the Wayback Machine.
  3. "Populations by religious and life stance organizations 1998–2022". Архивласан огноо 20 September 2022. Татаж авсан: 20 September 2022.
  4. "Ísland er minna en talið var" (исланд хэлээр). RÚV. 26 February 2015. Archived from the original on 15 March 2015. Татаж авсан: 10 March 2015.
  5. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Архивласан огноо 24 March 2021. Татаж авсан: 11 October 2020.
  6. "Landsmönnum fjölgaði um 2.570 á fjórða ársfjórðungi 2022". www.statice.is (исланд хэлээр). Statistics Iceland. 31 December 2022. Архивласан огноо 20 January 2023. Татаж авсан: 20 January 2023.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Архивласан огноо 11 January 2023. Татаж авсан: November 30, 2022.
  8. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 9 August 2021.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  10. Emilía Dagný Sveinbjörnsdóttir (2008). "Hvenær var hætt að skipta á milli sumar- og vetrartíma á Íslandi?" (исланд хэлээр). Vísindavefurinn. Archived from the original on 12 November 2018. Татаж авсан: 7 November 2019.
  11. "Tillaga til þingsályktunar um seinkun klukkunnar og bjartari morgna" (исланд хэлээр). Althing. 2014. Archived from the original on 7 November 2019. Татаж авсан: 7 November 2019.

Цахим холбоос

засварлах
  NODES
INTERN 1