Их Стефен
Молдавийн III Стефан буюу Их Стефан (Англи: Stephen III of Moldavia; Румын хэл:Ştefan cel Mare şi Sfânt) нь 1433-1504 оны хооронд амьдарч байсан бөгөөд 1457-1504 оны хооронд Молдавийн ван байсан ажээ. Тэрээр Молдавийн хааны Мушат угсааны хамгийн алдартай ван юм. Түүнийг “Ариун бөгөөд Их Стефан” гэх нэрээр нь хүн төрөлхтөн мэддэг.
Молдави нь өнөөгийн Румын улсын нэг муж юм. Түүний засаглалын үед Молдави нь Унгар, Польш, Османы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэх гэсэн өнгөлзлөгүүдийг тас цохиж, хүчирхэг, хараат бус Молдави улс бий болсон байна.
Стефан Османы эзэнт улсын эсрэг урт удаан хугацаанд тууштай, амжилттай тэмцэж байснаараа Европ дахинаа ихэд алдаршсан гэдэг. Тэрээр Османы туркуудтэй том бага нийлсэн 36 дайн тулаан хийхдээ 34-т нь ялж байжээ. Туркуудын эсрэг хийсэн Васлуйн тулалдаанд шийдвэрлэх ялалт байгуулны дараа Ромын пап IV Сикстус “Христын шашны жинхэнэ тэмцэгч” хэмээх цол хайрласан гэдэг. Стефан нь өнөөдөр Молдавийн Христийн шашинтнуудын гэгээн шүтээнүүдийн нэг болжээ.
Амьдралын эхэн үе ба хүчийг олсон нь
засварлахСтефан нь вангийн угсаа залгах Мушатины гэр бүлийн гишүүн байжээ. Түүний эцэг Богдан II[1] нь 1449-1451 оны хооронд Молдавийг захирч байсан бөгөөд өөрийн эцэг нэгт дүү Петру Аронд нууцаар хорлогдон нас эцэслэжээ. Богдан II хааныг өөрийн харъяат носдуудынха нэгний хуриманд зочлон очих үеэр Петру Арон тэргүүтэй хуйвалдагчид үймээн дэгдээжээ. Стефан энэ мэдээг сонсон арайхийн зугтаж гарсан боловч түүний эцэг Богдан II баригдан цаазлуулжээ. 1451-1457 оны хооронд Молдавид Петру Арон болон Александрел нарын хооронд засаглалын төлөөх тэмцэл өрнөж иргэний дайн эхэлсэн байна.
Үймээн самуунд энэ цагт Стефан Трансильванид очин, цэргийн эрхтэн Иоан Хунядигийн өмгөөлөлд хоргодожээ. Хэсэн хугацааны турш чимээгүй байсны эцэст 1457 онд Унгарын хаан Влад III Дракулагаас 6000 морин цэргийн цэргийн тусламж авч, Румыний ойролцоох нутагт Петру Аронд хүчтэй цохилт өгч, Орбичийн орчимд бут ниргэснээр Арон Польш руу амь зулбан гарчээ. Ийнхүү 1457 онд Стефан Молдавийн хааны титмийг тэргүүнээ залав. 2 жилийн дараа Стефан Ароныг олж устгахаар цэрэглэн, Польшид цөмрөн оржээ. Энэ нь Польшийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Молдави болон Польшийн хооронд энхийн гэрээ байгуулагдаж, Стефан Польшийн хаан [[Казимиерз Ягелло]г өөрийн хараат улсын хан хэмээн зөвшөөрүүлж, Ароныг барин Молдавид буцан иржээ.
Засаглал
засварлахСтефан дотооддоо бэхжин, хүчийг олсны дараа хөрш орнуудынхаа удаа дараалсан сүрдүүлгүүдийг амжилттай няцааж өөрийн нэр хүндийг өсгөжээ. 1467 онд тэрээр Унгарын хаан Маттиас Корвинус халдан довтлоход Байагийн тулаанд ялж, улмаар 1471 онд Тартар, Валлашийг булаан авчээ. Ингээд Османы талыг дэмжигч Гоо Радуг түлхэн унагаж, Христийн шашинт захирагчийг томилжээ. Стефан Молдавидаа буцан ирээд Османы эзэнт улсаас учруулж болох бодит аюулд бэлтгэж эхэлсэн байна. Тун удалгүй Стефаны өдөөн хатгалгад хариу барьж, Радуг өмгөөлөх нэрийдлээр Оттоман султан Мехмед II Молдавид халдан довтолжээ. 1475 онд Стефан сулаан эзлэгчдийг Васлуйн тулаанд бут ниргэж, Туркийн довтолгооныг түр зогсоосон байна. Гэвч дараа жил нь Валеа Альбагийн тулаанд Стефан ялагдал хүлээж, ухран Оттоманчуудад чухал цайзуудынхаа нэгийг алджээ. Стефан Европоос тусламж эрэн, “Буруу номнтуудын баруун гарыг тас цавчих”-ад гүн туслалцаа үзүүлэхийг уриалжээ. 1484 онд Туркуудын цахилгаан гэж нэрлэгдсэн довтолгоонуудад цохигдон дахин хоёр ч цайзаа алдсан байна. Гэвч тэрээр 1485 онд туркуудыг хоёр ч удаа ялсан байна. 1486 онд Султан Баязид II-тай энхийн гэрээ байгуулж, Туркт жил бүр алба гувчуур төлж байх болжээ. Үүний хариуд Молдави нь өөрийн хаанаар удирдуулсан Туркийн хамжлага улс хэлбэртэйгээр орших болжээ. Үүнээс хойш 300 шахам жил Молдави нь Туркийн хамжлага улс хэлбэртэйгээр орших болжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Польшуудын довтолгооныг амжилттай няцааж байжээ. Тэрээр 1504 онд нас нөгчсөн бөгөөд Путна хийдэд шарилыг нь хадгалж байдаг ажээ.
Өв уламжлал
засварлах- Их Стефаны урт удаан хугацааны засаглалын үед Молдавид олон тооны Христийн шашны гайхамшигт олон сүм хийд баригдсны зарим нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
- Стефаныг нас барсны дараа Христийн шашны шүтлэгтнүүд гэгээнтэн гэж үздэг болжээ.
- Румыны үндэсний телевиз болох TVR1-ээс 2006 онд явуулсан санал асуулгаар Стефан III нь бараг 40000 үзэгчийн саналаар “Бүх цаг үеийн хамгийн аугаа Румын хүмүүн” хэмээн нэрлэгдсэн байна.
Цахим холбоос
засварлах- Muşatin family
- Article in Romanian: Vlad Ţepeş şi Ştefan cel Mare - Prieteni sau duşmani?
- Map of Moldavia under Ştefan cel Mare, 1501
- The Princely Court of Ştefan's son, Alexandru, in Bacău - images, layouts (at the Romanian Group for an Alternative History Website)
- Map of Romania during Ştefan cel Mare
Эх сурвалж
засварлах- ↑ Păun, Radu G. (2016). "Mount Athos and the Byzantine-Slavic Tradition in Wallachia and Moldavia after the fall of Constantinople". In Stanković, Vlada. The Balkans and the Byzantine World before and after the Captures of Constantinople, 1204 and 1453. Lexington Books. pp. 117–164. ISBN 978-1-49851-325-8. pp 131