Касабланка (испан. Casablanca — «цагаан байшин», араб. الدار البيضاء‎, Эд-Дар-эль-Бейда — «цагаан байшин», бербер. ⴰⵏⴼⴰ ) —Марокко улсын хамгийн их хүн амтай бөгөөд том хот юм. Атлантын далай эрэг дээрх том боомт хот бөгөөд нийслэл Рабат хотоос өмнө зүгт 70 км зайнд оршдог.

Касабланка хот

Дундад зууны үед Касабланка нь Анфа гэгддэг цэцэглэн хөгжиж байсан хот байв. Хотыг 1468 онд португалчууд эзлэн устгаад 1515 онд дахин өөрсдөө сэргээжээ. 1755 оны хүчтэй газар хөдлөлтөөр хот нурж дахин сэргээгдсэн түүхтэй. 1907 онд Касабланка хотыг Францчууд эзлэн авсан. Францын засаглалын үед хот хурдацтай хөгжиж байв. Орчин үеийн хот нь хуучин мавританчуудын хотын эргэн тойронд баригдсан.

Дэлхийн 2-р дайны үед Касабланка нь Хойд Африкт холбоотнуудын буух гурван гол түшиц газрын нэг байв. Энэ хотод АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн хооронд болсон Касабланкагийн бага хурлыг 1943 оны 1-р сард зохион байгуулж байжээ.

1956 онд Марокко тусгаар тогтносны дараа францчуудыг орхин явж Касабланкад эдийн засгийн ихээхэн хүндрэл тулгарсан байна. Гэвч аялал жуулчлалын өсөлт, аж үйлдвэрийн өсөлт зэрэг нь тус хотын хөгжил цэцэглэлтийг сэргээжээ.

  NODES
Done 1