Ли Дэнхуэй (уламж. хятад. 李登輝, хялбар. 李登辉, пиньинь Lǐ Dēnghuī, англи Lee Teng-hui ; 1923 оны 1-р сарын 15-нд Тайваний Саньчжи- 2020 оны 7-р сарын 30-нд Бэйтоу хотод нас барсан) -БНХУ-ын (Тайвань) улс төрийн зүтгэлтэн. 1988-1996-2000 онд Бүгд Найрамдх Хятад Улсын Ерөнхийлөгч бөгөөд Гоминдан намын дарга байсан.

Ли Дэнхуэй

Тэрээр Тайваньд ардчилсан шинэчлэл, улс төрийн шилжилтийн үйл явц эхлүүсэн хүн гэж дэлхийн хамтын нийгэмлэгийн түүхэнд үлджээ. Түүний хийсэн шинэчлэлийн (Тайваньд ерөнхийлөгчийн шууд сонгуулийг нэвтрүүлсэн) ачаар тэрээр 1996 онд БНХАУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон юм. Ли Дэнхуэй нь БНХАУ-ын Ерөнхийлөгч, Гоминданы намын дарга болсон анхны Тайваньд төрсөн хүн (арал дээр төрсөн буюу хятад нэр томъёогоор "бэньшэн") болов.

Ли Тайвань (Японы эзэнт гүрний нэг хэсэг байх үед) Тайхоку мужийн Санжи хэмээх хөдөө тосгонд төрсөн. Тэрээр хүүхэд байхдаа шуудангийн марк цуглуулж олон улс орноор аялахыг мөрөөддөг байжээ. Багаасаа уран зохиол, түүх, гүн ухаан сонирхож, "Кэндо"-гоор хичээллэдэг байжээ. Ахлах сургуульд байхдаа Кант, Гёте нарын бүтээлийг сонирхож уншдаг байжээ. Тэр Фаустыг хэсэгчлэн цээжээр уншиж чаддаг байжээ. Ли Дэнхуйэд Японы соёл, япончуудын амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлсөн байдаг. Түүний эцэг Японы дунд шатны цагдаагийн офицерын туслах байсан бөгөөд ах нь Японы эзэн хааны тэнгисийн цэргийн флотод алба хааж байгаад нас баржээ. Ли Дэнхуэй дунд сургуулиа төгсөөд Японд суралцахаар уригдан очсон Тайванийн дөрвөн оюутны нэг юм. Тэрээр шалгалтаа амжилттай өгч, нэр хүндтэй Киотогийн эзэн хааны их сургуульд (хожим нь Киотогийн техникийн сургууль гэж нэрлэгдсэн) элсэн орсон байна.

Киото хотод тэрээр Японы гүн ухаантан Нитобэ Иназо, Нишида Китаро нарын бүтээлүүдтэй танилцсан. 1944 онд тэрээр Японы эзэн хааны армид элсэн орж, Тайвань дахь Агаарын довтолгооноос хамгаалах хүчний дэслэгч болжээ. Тэрээр 1945 онд Японд эргэн ирж бөмбөгдөлтөөс нурсан Токио хотыг сэргээн босгох ажилд оролцож байсан. Ли Дэнхуэй дайнд ялагсан Японд үлдэж, 1946 онд Киотогийн их сургуулийг төгссөн байна.

Дэлхийн 2-р дайны дараа Тайвань арлыг Бүгд Найрамдах Хятад улсад шилжүүлж, Ли Тайваний үндэсний их сургуульд элсэн орж, 1948 онд хөдөө аж ахуйн бакалаврын зэрэг хамгаалжээ.

1953 онд Ли АНУ-ын Айовагийн их сургуульд хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 1957 онд Тайвань арлын хөдөө аж ахуй, газар тариалангийн шинэчлэл хийх зорилготой АНУ-ын ивээн тэтгэсэн Хөдөөгийн сэргээн босголтын хамтарсан комиссын (Joint Commission on Rural Reconstruction (JCRR)) эдийн засагчаар Тайваньд буцаж ирэв.

1960-аад оны дундуур. Ли АНУ-д буцаж очоод 1968 онд Корнеллийн их сургуульд хөдөө аж ахуйн эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүний "Тайваний эдийн засгийн хөгжил дэх салбар хоорондын хөрөнгийн урсгал (1895-1960)" докторын диссертацийг ном болгон хэвлэгдсэн бөгөөд "Америкийн хөдөө аж ахуйн эдийн засгийн нийгэмлэг"-ээс оны шилдэг докторын бүтээлийн шагналыг хүртжээ. Энэ нь Японы эзлэн түрэмгийлэл болон арал дээр Гоминданы ноёрхлын эхэн үеийн Тайваний эдийн засгийг тодорхойлох ажил хэвээр үлдсэн байна.

Улс төрийн замнал

засварлах

Тайваньд буцаж ирснийхээ дараахан Ли Дэнхуэй 1971 онд улс төрийн Гоминдан намд элсэж, хөдөө аж ахуй хариуцсан Засгийн газрын сайд болсон. 1978 онд Тайбэй хотын захирагчаар томилогдож хотын янз бүрийн асуудал, тухайлбал ундны усны хомсдолтой тулгарсан байна. 1981 онд тэрээр Тайвань мужийн захирагч болж, энэ албан тушаалд үргэлжлүүлэн эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байжээ.

Туршлагатай бизнесийн удирдагч Ли-г ерөнхийлөгч Зян Зинго анзаарч дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхээр шийджээ. Зян эрх мэдлийн зарим хэсгийг арлын "уугуул" оршин суугчид буюу 1946 оноос өмнө энд амьдарч байсан (эсвэл эцэг эх нь энд амьдарч байсан) хүмүүст шилжүүлэх санаанд нийцжээ.

Ерөнхийлөгч Зян Зинго Ли Дэнхүйэг дэд ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд тэрээр 1984 онд Гоминдан намын Төв Хорооны Байнгын Хорооны гишүүн болсноор Үндэсний Ассамблейгаар албан ёсоор сонгогджээ.

1988 оны 1-р сард Ерөнхийлөгч Зян Зинго нас барж, түүний оронд Ли Ерөнхийлөгч болжээ. Генерал Хао Пэйцүн, Ерөнхий сайд Юй Гуохуа, Боловсролын сайд Ли Хуан тэргүүтэй эх газрын хуучинсаг үзэлтэй хүмүүс болох Гоминданы "ордоны фракц" Ли Дэнхүйэг эсэргүүцэж, түүнийг Гоминдан намын дарга болохгүй гэж тэмцэж байв.

Ли бүх саадыг даван намын дарга болсон. 1988 оны 7-р сард болсон Гоминданы намын их хурал дээр Ли Төв Хорооны 31 гишүүнийг нэрлэсний 16 нь тус аралд төрсөн ("бэншэн рен"): "бэншэн рен" анх удаа удирдах албан тушаал хашиж, шийдвэр гаргах боломжтой болсон.

1990 онд оюутны хөдөлгөөн ардчилсан шинэчлэлийн төлөө зургаан өдрийн жагсаал хийжээ. Үүнд Тайванийн мянга мянган оюутнууд оролцсон. Тайбэй хотын дурсгалын талбайд цугларсан 300,000 орчим оюутан суултын жагсаал хийж хөдөлгөөн дээд цэгтээ хүрчээ. Оюутнууд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг шууд сонгох, хууль тогтоох байгууллагад шинэ сонгууль явуулахыг шаарджээ. 3-р сарын 21-нд Ли Дэнхүэй ерөнхийлөгчийн ордонд оюутнуудын төлөөллийг урьж жагсагчдын зорилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Тайваньд ардчиллын үйл явцыг эхлүүлнэ гэж амласан юм.

1991 оны 12-р сард 1948 онд эх газарт сонгогдсон хууль тогтоох юанийн хуучин гишүүд огцорч, "бэншэн рен" илүү олон суудал авсан шинэ сонгууль зарлав. Сонгууль Хао Боцүнийг Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцроход хүргэв. Өмнө нь тэрээр Ли Дэнхуйэг чимээгүйхэн дэмжсэнийхээ төлөө энэ албан тушаал дээрээ үлдэж чадаж байжээ. Түүний орыг хожим Ли Дэнхүэйгийн холбоотон, ерөнхий сайдын албыг авсан анхны “бэншэн рен” Лиан Жан залгамжлав.

Тайваний өмнөх найман Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг Үндэсний ассамблейн гишүүд сонгодог байсан. 1996 онд Тайваний ерөнхийлөгч, удирдагчийг түүхэндээ анх удаа арлын иргэдийн олонхын саналаар сонгох ёстой болов. БНХАУ-ын намын удирдлага "Эх орноосоо салах"-аас сэргийлэхийн тулд Тайваний хоолойн Фүжиан мужийн нэгэн арлын ойролцоо пуужин харваж, цэргийн хээрийн сургууль хийжээ. Хятадын удирдлага Тайваньд сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө шинэ пуужин хөөргөж эхэлсэн байна. Тайвань руу илгээсэн пуужингууд нь Ли Дэнхуйэгийн санал хураалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илтгэж байжээ. Бээжингийн цэргийн маневрууд дүнд Тайвантай хийх худалдаа, тээврийн харилцаа тасарч, Азийн үнэт цаасны зах зээл түр зуур уналтад оров. Гэсэн хэдий ч тэд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарал Тайваний асуудалд төвлөрч, сонгуулийн үр дүнг бодитоор тодорхойлж чаджээ.

1996 оны 3-р сарын 23-нд Ли Дэнхуэй Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч Пэн Минминийг ялж, нийт сонгогчдын 54 хувийн санал авч, Бүгд Найрамдах Хятад улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдов. Гадаадад ажиллаж байсан олон хүн тус арал дээр ирж санал хураалтад оролцжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Тайвань мужийн захирагчийн албан тушаал, Тайбэй, Каошюн хотын дарга нар мөн сонгогддог болжээ (өмнө нь тэднийг ерөнхийлөгч шууд томилдог байсан).

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 1996 оны тавдугаар сарын 20-нд болж Ли Дэнхуэй арлын түүхэнд анхны бүх нийтээр сонгогдсон ерөнхийлөгч болжээ.

Ли Дэнхуэй ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа тэрээр "Тайваний эв нэгдлийн холбоо" (Taiwan Solidarity Union (TSU) хэмээх шинэ нам байгуулжээ. Тэрээр аялж, Тайваний гадаад бодлогын талаар мэдэгдэл хийж, "Тайванийн холбоо"-ноос нэр дэвшигчдийн төлөөх сурталчилгаагаа үргэлжлүүлж байжээ. Түүний нэрэмжит Тайванийн Их сургууль бий болжээ.

Ли Япон улс, японы соёл, ард түмэнтэй харилцах харилцаагаараа бахархдаг байсан. Япон Тайванийг де-факто тусгаар тогтнолоо бататгахад дэмжлэг үзүүлнэ гэж Ли элэг нэгт хүмүүстээ уриалж байжээ. Тайвань нь 1895-1945 онд Японы колони байсан бөгөөд энэ үед амьдарч байсан Ли зэрэг арлын ууган оршин суугчид япон хэл заадаг сургуульд сурч, Японы соёл, уламжлалыг судалж байжээ. Өмнө дурьдсанчлан түүний төрөл төрөгсөд Японтой маш их холбоотой байв. Японы эзэн хааны армийн эгнээнд нас барсан түүний том ахын нэр Токиогийн Ясукуни сүмийн нэрсийн жагсаалтад багтжээ. Ли Дэнхуэй залуудаа Ивасато Масао (岩里政男) хэмээх япон нэртэй байжээ. Тэрээр багш нарынхаа тухай үргэлж дурсан ярьдаг байсан бөгөөд ажлаа хүлээлгэн өгсөний дараа Японд уригдаж очиж байсан. Тайваньд түүнийг "Их ногоон эвсэл" болон "Их хөх эвсэл"-ийг дэмжигч гэдгээрээ япончуудын бүх зүйлийг хэтэрхий их биширдэг хэмээн шүүмжилдэг байсан.

Ли Дэнхуэйг Тайванийн засгийн газрыг ардчилсан болгох үйлсийнхээ төлөө "Ноён Ардчилал", Тайваний "Ардчиллын Эцэг" гэх нэртэй байсан бөгөөд тэрээр эх газрын Хятад дахь эрх баригч коммунистуудыг эсэргүүцэж байжээ.


Ли 2020 оны 7-р сарын 30-ны өдрийн 19:24 цагт 97 насандаа Тайпейн ахмад дайчдын нэгдсэн эмнэлэгт олон эрхтэний дутагдал, септикийн цочролын улмаас нас баржээ. Тэрээр 2-р сард эмнэлэгт хэвтсэнээсээ хойш халдвар, зүрхний өвчнөөр шаналж байсан.

Төрийн оршуулгын ёслолыг зарлаж, Тайбэйгийн зочны ордонд хүмүүс 2020 оны 8-р сарын 1-ээс 16-ны хооронд хүмүүсийн хүндэтгэл үзүүлсэн дурсгалын газрыг олон нийтэд нээж, Ли-гийн цогцсыг чандарлаж, шарилыг нь Вужи уулын цэргийн оршуулгын газарт оршуулсан байна. Төрийн байгууллагууд улсын далбааг гурван өдрийн турш бөхийлгөж хүндэтгэл үзүүлсэн байна.

  NODES