Матар нь Матрынхан овгийн усанд амьдардаг, том, мах идэшт, хэвлээр явагч амьтан юм. Америк, Ази, Африк болон Австралийн гол мөрөн, нуур цөөрөмд амьдарна. Австралийн зарим матар давст усанд амьдрах ба цэнгэг усны матраас биеэр том байдаг. 200 сая жилийн тэртээ үүссэн гэгдэх ба 65 сая жилийн өмнө үлэг гүрвэл устаж мөхсөн үеийг даван гаржээ. Тэд ихэнх цагаа усанд өнгөрүүлэх ч, агаар амьсгалдаг тул удаан хугацаагаар байж чадахгүй юм. Мөн матар нь бусад хэвлээр явагчтай харьцуулахад шувуу болон үлэг гүрвэлтэй илүү ойр төстэй.

Матар
Оршин байсан хугацаа: Late Cretaceous - Одоо
Нил матар
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
(зэрэглэлгүй) Archosauria
Анги: Хэвлээр явагч
Баг: Crocodilia
Овог: Матрынхан
Cuvier, 1807
Төрөл

Биеийн бүтэц

засварлах

Матар хөлсний булчирхайгүй тул амаараа биеийн халуунаа гадагшлуулж сэрүүцдэг. Тэд унтахдаа амаа ангайн унтах ба заримдаа нохой мэт аахилдаг.

Зүйлээс шалтгаалан биеийн хэмжээ янз бүр юм. Жижиг нь 1 м орчим урт, том зүйл нь 4.85 м урт, 1200 кг хүртэл жинтэй байна. Хүйсийн ялгаатай төрхтэй ба эр нь эмээс биеэр том, хурдан өсөж томордог. Бүртгэгдсэн хамгийн том матар Австралид таарсан 6.2 м урт гэгдэх ч, илүү том матрын тухай мэдээлэл бий.

Ангилал

засварлах
  Commons: Crocodilia – Викимедиа дуу дүрсний сан

Гадаад холбоос

засварлах
  NODES