Мёнжун ван
Мёнжун ван (солонгосоор 명종, төрсөн нэр нь 이환 буюу И Хуань; 1534–1567) — Чусонь улсын 13-р эзэн ван. Эх өөр ах Иньжун ванг залгамжлан, улсын ван болсон. 12 насандаа улсын ван болсон түүний ноёрхолын ихэнх жилд түүний нэрийн өмнөөс Мүньжон хатан эх нь төрийн хэргийг хариуцаж байжээ. 22 жил (1545–1567) төр бариад угсаа залгах хөвүүн үргүй байсан тул Чунжун вангийн Жангён татвар эмээс төрсөн Токхын гүний хөвүүн И Ёньд вангийн сууринд залсан нь хожим Соньжу ван гэж түүхэнд үлдсэн.
Өмнөх Иньжун ван |
Чосон улсын ван 1545-1567 |
Дараах Соньжу ван |
Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.