Натюрморт (Франц: nature morte орч. «Аниргүй амьдрал») гэдэг нь европын урлагийн түүхэнд үхсэн буюу хөдөлгөөнгүй эд зүйлсийг дүрслэхийг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний хоол хүнсний зүйл, ан амьтны мах, жимс, ногоо, цэцэг болон гэр орны доторх сав суулга, ойр зуурын юмс, эдлэл хэрэглэл, хөдөлмөрийн багаж зэмсэг зэрэг зүйлийг тавьж зурсныг хэлдэг. Товчоор хэлбэл амьгүй байгаль, эд юмсыг зурж дүрсэлсэнийг хэлнэ. Натюрморт зурах явдал реалист үндэс суурьтай үүсч хөгжсөн өнө эртний түүхтэй бөгөөд 17-р зууны үед уран зургийн биеэ даасан төрөл болон гарч ирэхэд Нидерланд, Франц, Испанийн уран зургийн сургуулиудын тансаг сайхан натюрмортууд, түүнийг бүтээсэн суут мастеруудын оруулсан хувь нэмэр онцгой байрыг эзэлдэг юм.

Виллем Калф 55.56 x 44.45 см зотон тос, 1643-1644

Натюрморт нь бие даасан байдлаар байхаас гадна ямар нэгэн сэдэвт бүтээлийн утга санааг баяжуулан тэр бүтээлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болж орох явдал байдаг. Зарим үед уран бүтээлийн утга санааг илэрхийлэх гол түлхүүр нь болж орох ч бас байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Натюрморт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES
languages 1
os 1