Пума
Пума (Puma concolor), түүнчлэн кугар, уулын арслан, пантер гэгддэг мийнхэн овгийн энэ зүйл Америк тивүүдэд тархсан мийнхэн Хайваннар. Энэ том, ганц ганцаараа амьдардаг муур Ертөнцийн баруун хагасын хуурай газрын хөхтөн амьтад дундаа хамгийн өргөн тархсан зүйл. Тухайлбал Канадын Юконоос авахуулаад Өмнөд Америкийн Андын нуруу хүртэл тархсан. Дасан зохицох чадвартай пума Америк тивүүдийн экологийн гол гол бүсүүдэд тааралдана. Америкийн тивүүдэд ягуарын дараа хоёрт орох хүнд жинтэй муур бөгөөд дэлхийд бар, арслан, ягуарын, цоохор ирвэстэй, ирвэстэй дараа алта орох ойролцоо жинтэй. Гэхдээ мийнхэн овгийн жижиг биетэй мийн дэд овогт хамгийн ойр төрөл.
Пума Оршин байсан хугацаа: Дунд Плейстоценээс одоо хүртэл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Puma concolor (Линней, 1771) | ||||||||||||||||
Пумагийн тархалт
|
Мөшгөж, отохдоо чадамгай пума олон янзын амьтан барина. Голдуу буга, хандгай, аргалиас гадна үхэр, адуу, хонь зэрэг мал барьдаг. Мөн шавьж, мэрэгч мэтийн жижиг амьтдыг ч иддэг. Пума мөшгөхөд тохиромжтой өтгөн бут сөөг, чулуутай газрыг эрхэмлэх боловч задгай газар ч амьдарч чадна. Пума нутаг дэвсгэр тогтоон амьдардаг бөгөөд тоо толгойн нягтшилыг бага байлгадаг. Нэг пумад ногдох нутаг дэвсгэрийн хэмжээ тухайн газар орны байдал, ургамал, амьтан хэр элбэгээс шалтгаална. Том махчин боловч, тархалтынхаа хүрээнд үргэлж зонхилох махчин байж чаддаггүй. Тухайлбал ягуар, саарал чоно, Америкийн хар баавгай, гриззли баавгайтай хоолоо булаалддаг. Хүнээс дөлдөг. Хүнд халдах нь ховор боловч сүүлийн үед ийм тохиолдол өсч байна.
Европчууд Америк тивүүдийг колоничилсны дараа пумаг алж, устган, пумагийн нутаг дэвсгэрийг хүмүүс хөгжүүлсээр байгаагийн уршгаар тоо толгой нь ихэнх нутагт буурсан. Ялангуяа Хойд Америкийн зүүн хэсгээр Флорида дахь субпопуляцийг эс тооцвол пума орон нутгийн чанартай устсан. Гэхдээ зүүн хэсгийн нутаг дэвсгэрт пума дахин тархаж эхэлж байж болно. Пума өргөн уудам нутагт тархсан учраас олон янзын нэртэйгээс гадна уугуул иргэдийн домог, орчин үеийн соёл урлагт янз бүрийн байдалтай туссан.
Эшлэл
засварлах- ↑ Cat Specialist Group (2002). Puma concolor. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is near threatened
Гадны холбоос
засварлах- Video, Pictures and Information on Mountain Lions
- Description of a Cougar attack
- Cougar Facts and Photos - NatureMapping Program
- No Place for Predators? Liza Gross, PLoS Biology, explains how Washington State wildlife officials implemented a hunting policy, in response to a state measure passed to protect wildlife, that led to the highest rates of human-caused cougar mortality since the height of the bounty era