Сан-Марино
Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (Итали: Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштайн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.
Repubblica di San Marino (Итали)
| |
---|---|
Уриа: Libertas "Freedom" | |
Төрийн дуулал: Inno Nazionale della Repubblica "Бүгд найрамдах улсын төрийн дуулал" | |
Нийслэл | Сан-Марино 43°56′N 12°26′E / 43.933°N 12.433°EСолбицол: 43°56′N 12°26′E / 43.933°N 12.433°E |
Томоохон суурин | Догана 43°58′53″N 12°29′22″E / 43.98139°N 12.48944°E |
Албан ёсны хэл | Итали хэл[3] |
Бусад хэл | Романьол |
Шашин | 97% Roman Catholicism 3% Others see Religion in San Marino |
Ард түмний нэршил | Сан-Мариночууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын диархи директорийн бүгд найрамдах улс |
Лука Беккари | |
Хууль тогтоох байгууллага | Их ба Ерөнхий Зөвлөл |
Тусгаар тогтнол | |
9 сарын 3, 301 (уламжлалт) | |
| |
Газар нутаг | |
• Нийт | 61.2 км2[1] (191) |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 33,600[4] (191) |
• Нягтаршил | 520/км2 (23) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.45 тэрбум[5] (194) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $72,070 [5] (10) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.62 тэрбум[5] (192) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $47,700[5] (20) |
ХХИ (2021) | ▲ 0.853[6] маш өндөр · 44 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+01 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+02 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +378 (+39 054 Италиар дамжуулан залгахад) |
Домэйн нэр | .sm |
Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.
Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.
Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.
Захиргаа
засварлах- Улсын нийслэл нь Сан-Марино хот (Итали: Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
Бүс | Хүн ам (тооллого явуулсан он) |
---|---|
Акквавива | 1,812(2003) |
Борго-Маджоре | 5.992(2003) |
Доманьяно | 2,865(2006) |
Кьезануова | 1,029(2006) |
Монтежардино | 818(2006) |
Сан-МариноУлсын нийслэл | 4,493(2003) |
Серравалле | 9,394(2006) |
Фаэтано | 1,132(2006) |
Фьорентино | 2,245(2006) |
Хүн ам
засварлах31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.
Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.
Эдийн засаг
засварлахБанкны, электрон барааны болон вааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа оргилуун дарс, бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөн аялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна. Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.
Соёл урлаг
засварлахИх сургууль
засварлахБүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(Итали: Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь 1985 онд байгуулагдсан бөгөөд Монтежардино хотод байрладаг.[8] Био анагаах, харилцаа холбоо, эдийн засаг болон технологи, боловсрол, түүх, хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.
Спорт
засварлахСан-Марино улсад Итали улсын адил хөлбөмбөгийн спорт сайн хөгжсөн байх ба сагсан бөмбөг, волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedcia
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedBritannica
- ↑ "San Marino è". GOV.SM. Repubblica di San Marino. Archived from the original on 7 May 2021. Татаж авсан: 28 August 2020.
- ↑ "San Marino – Population – Upeceds". www.statistica.sm. Архивласан огноо 26 March 2020. Татаж авсан: 27 April 2020.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "San Marino" (PDF). UNECE Statistics Programme. UNECE. 2009. Татаж авсан: 13 March 2010.
- ↑ "Universitа degli Studi di San Marino". Unirsm.sm. Татаж авсан: 2009-10-24.
Холбоос
засварлах- Хурлын дарга болон Кабинетийн гишүүд
- Гадаад харилцаан, улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга
- Сан-Марино UCB Libraries GovPubs сайт
- Сан-Мариногийн цаг уур судлал
- Бүгд Найрамдах Сан-Марино улсын түүхийг музей
- History of San Marino: Primary Documents EUdocs-гоос
- Ренати Тебальда
- San Marino allcountries.eu сайт
- Visit San Marino—Сан-Марино улсын аялал жуулчлалын лбан ёсны сайт
- Сан-Марино улсын тухай ерөнхий мэдээлэл: Улс төрийн бодлого, удирдамжууд, бусад
- Сан-Марино: 1769 Guidebook хөтчөөс ишлэл авах
- Сан-Марино улсын хөлбөмбөгийн тэмцээн уралдааны оноо