Сара Элизабет Хьюз (Англи: Sarah Elizabeth Hughes, 1985 оны 5 сарын 2-нд төрсөн) нь 2002 оны олимпын аварга, 2001 оны Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Америкийн уран гулгагч юм.

Сара Хьюз

Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Сара Элизабет Хьюз
Төрсөн огноо 1985 оны 5 сарын 2 (1985-05-02) (39 настай)
Төрсөн газар Нью-Йорк, Грэйт Нэк
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Солт-Лэйк Сити 2002 Эмэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Ванкувер 2001 Эмэгтэй ганцаарчилсан
Гран-при шигшээ
Хүрэл медаль – гуравдугаар байр Китченер 2001–02 Эмэгтэй ганцаарчилсан
Хүрэл медаль – гуравдугаар байр Токио 2000–01 Эмэгтэй ганцаарчилсан

Хувийн амьдрал

засварлах

Хьюз Нью-Йорк муж улсын Грэйт Нэк хотод төржээ. Түүний эцэг Жон Канад, Ирланд гаралтай бөгөөд 1969-70 онд Корнелл Их Сургуулийн хоккейн багийн хамтаар НСАА-гийн аварга болж байв. Ээж Эми Пастарнак нь жүүд хүн[1] бөгөөд хөхний хорт хавдар тусаад эдгэсэн. Үүний улмаас Сара хөхний хорт хавдрын хор уршгийг таниулах талаар үйл ажиллагаа явуулах болжээ. Тэрээр Женерал Электрик компанийн хөхний хорт хавдрын судалгааны сурталчилгаанд тоглож байв. Мөн Харлем дүүрэгт охидод уран гулгалтын үнэгүй хичээл заадаг төвийн үйл ажиллагаанд 10 гаруй жил дэмжин оролцож байна[2].

Сара Хьюз 6 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд бөгөөд түүний дүү Эмили мөн эх орноо төлөөлөн 2006 оны өвлийн олимпод оролцон 7-р байр эзэлж байсан уран гулгагч юм.

Спортын замнал

засварлах

Сара Хьюз 3 настайдаа Робин Вагнераар уран гулгалт заалгаж эхлэн, өсвөрийн Дэлхийн АШТ-д оролцох хүртлээ түүний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж байв.

Хьюз 1997-1998 оны улиралд АНУ-ын АШТ-ий өсвөр насны ангилалд түрүүлсэн. Дараагийн улиралд Олон Улсын Тэшүүрийн Холбооны өсвөрийн гран-прид оролцон, шигшээ уралдаан болон өсвөрийн Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль зүүв. 1999 оны АНУ-ын АШТ-д Хьюз анх томчуудтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлжээ.

Тэр жил АНУ Дэлхийн АШТ-д 3 тамирчин оролцуулах эрхтэй байсан ч АНУ-ын АШТ-ээс мөнгөн медаль зүүсэн Наоми Нари Нам насны хязгаарт хүрээгүй тул Дэлхийн АШТ-д оролцох боломжгүй болж, мөн насны хязгаарт хүрээгүй ч өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн Хьюз тусгай журмын дагуу тус ДАШТ-д оролцох эрхтэй болжээ. Ийнхүү оролцсон анхны ДАШТ-дээ тэрээр 7-р байр эзэлсэн аж.

1999–2000 оны улирлаас гран-при цувралд оролцож эхэлсэн Хьюз 1999 оны Трофи Лаликаас хүрэл медаль хүртэв. Улмаар 2000 оны АНУ-ын АШТ-д хүрэл медаль хүртэж, Дэлхийн АШТ-д амжилтаа ахиулан 5-р байр эзэлжээ.

2000–2001 оны улиралд гран-при цувралаас 3 медаль зүүн, шигшээ тэмцээнд шалгаран оролцож, 2000–2001 оны уран гулгалтын гран-при шигшээ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2001 оны улсынхаа АШТ-ээс мөнгө, Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

2001–2002 оны улирлын гран-при цувралаас 2001 оны Скэйт Канада Интернэйшнлд түрүүлж, мөн уг цувралын өөр 2 тэмцээнээс мөнгөн медаль зүүн, улмаар шигшээ тэмцээнд 2 дахь хүрэл медалиа хүртсэн. 2002 оны АНУ-ын АШТ-д хүрэл медаль зүүснээр 2002 оны өвлийн олимпод оролцох эрхээ авчээ.

2002 оны олимп эхлэхээс 7 хоногийн өмнө Хьюзийн зураг Тайм сэтгүүлийн нүүрийг чимсэн билээ.

2002 оны олимпод Хьюз богино үзүүлбэрийн дараа 4-рт бичигдсэн. Урт үзүүлбэртээ тэрээр 7 удаа гурвалсан үсрэлт амжилттай гүйцэтгэсний дотор 2 удаа гурав-гурав комбинацийг хийсэн юм. Ийнхүү урт үзүүлбэртээ оноогоор тэргүүлсэн түүний өмнө явсан 3 өрсөлдөгч нь бүгд урт үзүүлбэртээ алдаа гаргаснаар Сара 4-р байраас шууд 1-р байр луу дэвшиж, алтан медалийн эзэн болжээ.

 
Хьюз АНУ-ын ерөнхийлөгч Жорж Уокер Буштай уулзаж байгаа нь. 2002 оны 4 сарын 12.

Олимпын дараа төрөлх Грэйт Нэк хотынхон нь баярын жагсаал зохион байгуулан түүнийг угтаж авсан бол Нью-Йорк муж улсаас сонгогдсон сенатч Хиллари Родхэм Клинтон тус арга хэмжээнд үг хэлж, Сара Хьюзийн нэрэмжит өдрөөр зарлаж байсан түүхтэй. Мөн онд сонирхогчийн спортын АНУ-ын шилдэг тамирчинд олгодог Жэймс Э. Салливан шагналыг Сара Хьюз хүртсэн.

Олимпын аварга болсон Хьюз мөн оны ДАШТ-ийг өнжиж, дараагийн улиралдаа бэлджээ. 2002–2003 оны улирал АНУ-ын АШТ-ий мөнгөн медаль, Дэлхийн АШТ-ий 6-р байр гэсэн даруухан амжилттай өндөрлөсөн.

2003 онд Хьюз Йел Их Сургуульд элсэн оржээ. Тэрээр 2004–2005 оны хичээлийн жилд Смакерс компанийн Мөсний одод цуврал шоунд оролцохоор гэрээ байгуулж, сургуулиасаа жилийн чөлөө авсан. Түүнийг 2005 онд Олон Улсын Жүүдүүдийн Спортын Алдрын Танхимд багтаажээ[3]. 2009 оны 5 сарын 25-нд Хьюз Йел Их Сургуулиа Америк судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд төгсөлтийн ажлаа АНУ-ын улс төр ба коммюнитигийн тухай сэдвээр бичжээ[4].

2002 онд Ричард Кравиеч түүний намтар болох Санаандгүй аварга: Сара Хьюзийн түүх (Англи: Sudden Champion: The Sarah Hughes Story) хэмээх ном хэвлүүлжээ.

Хьюз дөрвөлсөн эргэлтийг бэлтгэл дээрээ дөрвөлсөн эргэлт, гурвалсан аксель үсрэлтийг давтдаг байсан гэх боловч албан ёсны тэмцээнд оролдлого хийж байсан удаагүй[5].

  1. A Pint of Guinness, A Cup of Manischevitz: Some Irish/Jewish Connections
  2. . Lifeskate.com. March 21, 2009 https://web.archive.org/web/20100210145740/http://www.lifeskate.com/skate/2009/03/sarah-hughes-at-figure-skating-in-harlem-fundraiser-videostory.html. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 10, 2010. Татаж авсан: January 4, 2011. {{cite web}}: |archive-url= missing title (help)
  3. International Jewish Sports Hall of Fame
  4. Benet, Lorenzo (June 7, 2009). "Michelle Kwan & Sarah Hughes Graduate College". People Magazine. Татаж авсан: June 7, 2009.
  5. Longman, Jere (February 14, 2000). "FIGURE SKATING; Kwan Wins, but Challengers Are Rising Fast to Meet Her". The New York Times.

Гадны холбоосууд

засварлах
  Commons: Сара Хьюз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES
INTERN 1