Сидней
Сидней (Англи: Sydney) нь Австралийн 2020 оны хүн амын тооллогоор хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм. Шинэ Өмнөд Вэльс мужийн нийслэл бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг.[3]
Сидней
Sydney | |
---|---|
The Harbour City (Боомтын хот) | |
Улс | Австрали |
Муж | Шинэ Өмнө Уэльс |
Суурин | 1 сарын 26, 1788 |
Хотын статус | 1842 он |
Газар нутаг | |
• Нийт | 12,367.7 км2 (4,775.2 бээр2) |
Хүн ам (2022)[2] | |
• Нийт | 5,297,089 |
• Нягтрал | 430/км2 (1,100/бээр2) |
Иргэдийн нэршил | Сиднейчүүд |
Цагийн бүс | UTC+10 (АДСЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+11 (АДЗЦ) |
Бүсийн дугаар | (+61) 2 |
Вэб сайт | www |
Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" (англи. The Harbour City) гэсэн хочтой болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны есдүгээр сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.
Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсдаг ажээ.
Газар зүй
засварлахУур амьсгал
засварлахСидней | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сидней
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)
|
Сидней хот өнөөгийн байдлаар 38 тойрогтой.
Монголоор | Англи нэр | Монголоор | Англи нэр. |
Бёрвүүд | Burwood | Мэрриквилл | Marrickville |
Блэктаун | Blacktown | Хорнсби | Hornsby |
Ботани-Бей | Botany Bay | Обёрн | Auburn |
Бэнкстаүн | Bankstown | Парраматта | Parramatta |
Варринга | Warringah | Пенрит | Penrith |
Виллоби | Willoughby | Питтвоутер | Pittwater |
Вуллара | Woollahra | Райд | Ryde |
Вэйвэрли | Waverley | Рокдэйл | Rockdale |
Камден | Camden | Рэндвик | Randwick |
Кантербёри | Canterbury | Сазэрлэнд | Sutherland |
Когара | Kogarah | Умард Сидней | North Sydney |
Ку-рин-гай | Ku-ring-gai | Сидней | Sydney |
Кэмпбэллтаүн | Campbelltown | Стратфилд | Strathfield |
Кэнэда Бей | Canada Bay | Фэйрфилд | Fairfield[en] |
Лайкардт | Leichhardt | Хантерз Хилл | Hunter's Hill |
Ливерпүль | Liverpool | Хёрствилл | Hurstville |
Лэйн Ков | Lane Cove | Хиллс | The Hills |
Мосман | Mosman | Холройд | Holroyd |
Мэнли | Manly | Эшфилд | Ashfield |
Тээвэр
засварлахСидней хотын иргэд автомашин өргөнөөр хэргэлдэг учраас автозамын сүлжээ ихэд хөгжсөн. Хотод хурдны замын сүлжээ (motorway), түүний зарим нь төлбөртэй зорчих зам (tollway), зарим нь үнэгүй зорчих зам (freeway) байдаг. Томоохон автозамууд 10 хэсгээс бүрддэг (Metroads), түүний дотор 110 километр тойрог замын сүлжээ (Sydney Orbital Network) байдаг.
Сидней хотод нийтийн тээвэр маш сайн хөгжсөн байдаг- шугамын автобус, такси болон галт тэрэг. Сидней хотоос Парраматта голоор зорчигчдын усан тээвэрийн шугам ажилдаг.
2012 оны 1-р сараас шугамын автобусаар хотын төв хэсэгт нэг удаа зорчиход (Multi-1 бүс) : том хүн AUD 3,5 (6,1 — «ирж\очих») , хүүхэд 1,7 и 3,0 үнэтэй ажээ. Энэ төвийн бүсэд 7 хоногийн бүх тээврийн (автобус, галт тэрэг, усан онгоц) хэрэгсэлийн олон удаа зорчих үнэ том хүн-AUD 43, хүүхэд-21,5 байдаг байна.
Метро
засварлах2019 оны 5-р сарын 26-нд Сидней хотод Австрали дахь анхны нэг шугамтай 36 км урт, 13 өртөөтэй метро нээгдсэн байна. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх хотын захын хоёр дүүргүүдийг хотын төвөөр дайрч холбодог байна.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Greater Sydney: Basic Community Profile". 2011 Census Community Profiles. Australian Bureau of Statistics. 28 March 2013. Archived from the original (xls) on 7 Арван нэгдүгээр сар 2022. Татаж авсан: 9 April 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Regional Population - 2021-22 final". abs.gov.au. Australian Bureau of Statistics. Татаж авсан: 19 August 2023.
- ↑ "Сидней хотын талаарх мэдээлэл". Archived from the original on 2021-02-04. Татаж авсан: 2021-02-03.