Тэгш боломж гэдэг нь тодорхой нэг ялгаатай байдлыг илт зөвтгөж болохоос бусад тохиолдолд хувь хүмүүс зохиомол асуудал, буруу ойлголт, давуу эрхгүйгээр адил тэгш харьцах шударга ёсны төлөв байдал юм. Жишээ нь, ажил эрхлэлтийн тэгш боломжийн зорилго нь байгууллагын гол ажилд тухайн ажлыг чадварлаг гүйцэтгэх хамгийн өндөр ур чадвартай хүмүүс байх ёстой бөгөөд- тэдний төрж өссөн байдал,  дотнын хүмүүс болох хамаатан садан, найз нөхөд, шашин шүтлэг, нас, хүйс, үндэс угсаа, арьсны өнгө эсвэл тахир дутуу болох гэх мэт хувийн шинж чанарууд нь хамааралгүй гэж үздэг.

Энэхүү үзэл баримтлалыг дагагчдын үзэж байгаагаар, хөгжих боломж нь эд хөрөнгө, нийгмийн байр суурь, давуу эрхтэй бүлгийн гишүүнчлэлээс үл хамааран хүн бүрд нээлттэй байх ёстой. Энэ нь аливаа сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг дур зоргоороо хийдэг байдлыг арилгаж, "үнэлгээний үйл явц нь албан тушаалын төрөлтэй байх", процедурын болон хууль эрх зүйн арга хэрэгслийг чухалчлан, урьдчилан тохиролцсон шударга ёсны үндэслэлд тулгуурлах санаа юм. Эцэг эхтэйгээ сайн харилцаатай байх гэх мэт гаднын нөхцөл байдлаас бус харин хувь хүмүүс өөрсдийн хүчин чармайлт дээр тулгуурлан амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх боломжтой. Энэ нь непотизмыг эсэргүүцдэг хэдий ч нийгмийн бүтцийг хууль ёсны гэж үзэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үзэл баримтлал нь ажил эрхлэлт, боловсрол эзэмших болон нийгмийн салбар гэх мэт бусад бүх салбарт мөн адил хэрэгждэг. Эрх тэгш боломж бол меритократын үзэл баримтлалын гол зүйл юм.

  NODES