Тэжон (Дэжон; сол. 대전, солонгос дуудлага нь tɛdʑʌn) — Өмнөд Солонгосын тавдугаар их хот.[1] Өмнөд Солонгосын бусад өргөн хотын (광역 - «өргөн», 시 - «хот») адилаар Тэжон өргөн хот гэдэг нэртэй, аль нэгэн аймагт харьяалагдахгүй. Хаяа залгаа байгаа Өмнөд Чүнчон аймгийн засгийн төв нь Тэжон. Бас улсынх нь зарим төрийн байгууллага Сөүлд биш энэ хотод байдаг.

Тэжонь хот
өргөн хот
Тэжонь өргөн хот
 • солонгос үсэг 대전광역시
 • ханз үсэг 大田廣域市
 • 2000 оны галиг Daejeon-gwangyeoksi
 • 1938 оны галиг Taejŏn-kwangyŏksi
 • дуугаар монгол Тээ жоонь куан ёк ший
Урд талын уулнаас авсан Тэжонь хотын зураг
Урд талын уулнаас авсан Тэжонь хотын зураг
Өмнөд Солонгос орон дахь Тэжонь нутаг
Өмнөд Солонгос орон дахь Тэжонь нутаг
Улс орон  Өмнөд Солонгос
Бүс, муж Хусо
Өргөн хот Тэжонь
Дотроо (5) Нэр бүхий 5 дүүрэг
Газар нутаг 539.86 км²
Хүн ам 2012 онд 1,538,131 хүн
Нягт сийрэг 2012 онд 2850 хүн/км²
Ард түмэн үндсэндээ солонгос
Нутгийн олон Тэжонийхон
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Цахим хуудас daejeon.go.kr (солон.)

Хотын нэр монгол хэлнээ солонгос дуудлага[2], түүнээс улбаалсан Орос: Тэджон гэдэгтэй ханьсаж, зөвөөр нь Тэжон гэнэ. Тэгэхдээ бас солонгос бичгийн шинэ галиг, Англи: Daejeon үгийн онц хүртээмжээр Дэжон гэж бичигдэх нь ч байдаг.

Сөүлээс Тэжон, цааш Пусан хүрэх улсын чанартай хурдны зам, төмөр зам гэж байдаг. Энэ тээврийн гол харгуй замыг Кёнбу гэдэг. Энэ замтай баруун урд зүгийн Куанжу, цааш Мокпо хот хүрэх үндсэн авто зам, төмөр зам Тэжонд холбогддог учир Тэжон хот улсынхаа зам тээврийн зангилаа төв цэг нь болдог юм. Кёнбү төмөр зам 1905 онд, Мокпо хүрэх Хунам төмөр зам 1926 онд баригдсанаар урьд цагт жижиг суурин байсан Тэжонд хүн ард цугларч одоо том хот болжээ. Мөн Тэжон шинжлэх ухаан, технологийн дагнасан хэдэн сайн сургууль, хүрээлэнтэй байдаг. Сөүлээс Тэжон хүртэл 167.3 км, Тэжоноос Бусан хүртэл 294 км, Тэжон Кванжугийн хооронд 169 км зайтай.

Тэжон хотын нутаг дотроо 5 дүүрэгт (구 кү) хуваагддаг.

Ах дүү хотын барилдлага

засварлах

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж, тайлбар

засварлах
  1. "Population, Households and Housing Units". Korean Statistical Information System. Korea National Statistical Office. Татаж авсан: 2007-02-28. {{cite web}}: External link in |work= (help)
  2. Forvo: 대전 үгийг Өмнөд Солонгосоос солонгосоор хэлсэн авиа
  NODES