Ухаа хажир , (Gyps fulvus) нь Харцагынхан овгийн том махчин шувуу юм.

Ухаа хажир
АНУ, Амьтны хүрээлэнд.
АНУ, Амьтны хүрээлэнд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шонхортон (эсвэл Харцагатан)
Овог: Харцагынхан
Төрөл: Gyps, Хажир
Зүйл: G. fulvus
Латин нэр
Gyps fulvus
(Hablizl, 1783)

Гадаад төрх

засварлах

Энэ шувуу нь 93-110 см урт, далавчаа дэлгэхэд 230-269 см ба 6-13 кг жинтэй. Урт хүзүү, цагаавтар халзан толгой, маш өргөн далавч, богино сүүлтэй. Хошуу нь шар, далавчны үзүүр хэгийн өднүүд нь бараан байна.

Тэд голдуу үхсэн амьтны улай сэгээр хооллох ба сүргээр амьдарна.

Ухаа хажир нь өмнөд Европын уул нурууд, хойд Африк, Азид тархан нутаглаж, нэг өндөг гаргадаг. Суурин амьдардаг.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Ухаа хажир – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Ухаа хажир – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  NODES