Хандгай (Латин: Alces alces) — овгийн хамгийн том зүйл болох хөхтөн амьтан. Хандгайн мэнжийн эвэр нь дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад зүйлээс ялгагдана.

Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.хандагай
монгол кирилл.хандгай
халимаг кирилл.хандһа
Хандгай
Мэнж (эр)
Мэнж (эр)
Сүндэс (эм)
Сүндэс (эм)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан (Artiodactyla)
Овог: Бугынхан (Cervidae)
Төрөл: Alces
Зүйл: Хандгай
Латин нэр
A. alces
Карол Линней, 1758
Хандгайн тархалтын зураг
Хандгайн тархалтын зураг

Хандгай Хойд Америк, Евразийн хойд хэсгээр ойц модонд тархсан. Хойд Америкт Канадын бараг бүх нутгаар, Аляскын баруун хэсэг, Шинэ Английн ихээхэн хэсэг, Нью-Йорк, Рокки нуруу, зүүн хойд Миннесота, Мичиганы хойг тархсан. Түүнчлэн Юта, Колорадо муж улсад мөн тааралддаг.[1] 1978 онд Колорадо муж улсад нутагшуулснаас хойш тоо толгой нь 1000-аас давсан.

Европт Норвеги, Швед, Финланд, Балтын улсуудад тархсан. Түүнчлэн Оросын нутгаар өргөн тархсан бөгөөд цөөн тоогоор Монгол, Хятадын нутагт тохиолдоно.

Ньюфаундлендэд 1904 онд амжилттай нутагшуулсан ба одоо тэндхийн хамгийн олон тоотой туруутан амьтан болсон. Түүнчлэн Антикости арал, Сент Лоренсийн буланд нутагшуулах оролдлого хийж байв. 1910 онд Шинэ Зеландын Фьордлендэд арван хандгай нутагшуулсан нь үхээд дууссан гэж тооцогдож байсан боловч сүүлд 2002 онд тэндээс хандгайн үс олдсон нь нутагшуулсан хандгайн үр удам одоо ч байгааг нотолж байна.[2] 2008 онд Шотландад хандгайг эргэн нутагшуулсан.

  • Хандгайн эрийг манж, эмийг сүндэс, үр төлийг ходол гэж нэрлэдэг.
  • Хандгай дунджаар 8-15 насалдаг.
  • Хандгайн эр нь том толгой, хавтгай эвэртэй байдаг.
  • Хандгайн биеийн дундаж урт 200-300 см, 280-650 кг орчим жинтэй байдаг.
  • Хандгай хуурай газарт 60 хүртэлх км цагийн хурдтай давхиж, 32км/цагийн хурдтай шогшдог бол усан доор 30 секунд шумбаж, маш хол сэлж чаддаг байна.
  • Хандгай нь намрын улиралд үржилд орно. Энэ үед мэнж нь бусадтайгаа эврээрээ мөргөлдөн хүчээ үздэг.
  • Хандгай нь зан төрхийн хувьд их тайван, хэнэггүй амьтан.
  • Хандгай нь амьдарч буй орчныхоо ургамлын бүлгэмэлд чухал нөлөө үзүүлж, ялгадас нь байгальд маш сайн бордоо болдог.

Монгол улсын улаан номд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн хандгайг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24.5.2 д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хорих ял эдлүүлж, экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

Дэд зүйлүүд

засварлах
Түгээмэл нэр Латин нэр Тархац
Европын хандгай A. a. alces Финланд, Швед, Норвеги.
Америкийн хандгай A. a. americana Зүүн Канад, зүүн хойд АНУ.
Өрнөдийн хандгай A. a. anderson Баруун Канад.
Хар мөрний хандгай A. a. cameloides Зүүн Сибирь, Монгол, Манжуур.
Шивэр хандгай A. a. pfizenmayeri Монгол.
Аляскын хандгай A. a. gigas Аляска, Юкон.
Ширас хандгай A. a. shirasi Вайоминг,Юта
  1. "Utah Division of Wildlife Resources". Archived from the original on 2007-10-05. Татаж авсан: 2009-02-06.
  2. "Hairs move NZ moose out of realm of Nessie - 06 Oct 2005 - Dunedin and Otago News, Sport and Weather from NZ Herald". Archived from the original on 30 Есдүгээр сар 2007. Татаж авсан: 6 Хоёрдугаар сар 2009.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Alces alces – Викимедиа дуу дүрсний сан

Нэмж унших материал

засварлах
  • Alces, a journal devoted to the biology and management of moose ([Alces alces] Error: {{Lang}}: text has italic markup (help))
  NODES