Хатанга гол (Орос: Река Хатанга) нь Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаараар урсах гол юм. Котуй, Хета голууд нийлж үүсгэдэг. Хатанга гол 227 kilometres (141 mi) урттай; ай савын талбай нь 364,000 км². Лаптевын тэнгисийн Хатангагийн буланд цутгадаг. Тус голын ай савд нийт 11,600 км² талбайг эзлэн орших 112,000 гаруй нуур байдаг аж.

Хатанга
Хатанга голын сав
ЭхКотуй, Хета голууд
АдагХатангагийн булан
Усаа цуглуулдаг орнууд Орос
Урт227км
Ус цуглуулах талбай364,000км²

Хатанга гол 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр хөлдөж, 6 сарын эх хүртэл мөсөн хучлагаа тайлдаггүй.

Оросын ангийн арьсны наймаачид Хатангад 1611 онд анх хүрчээ.[1]

Эх сурвалж

засварлах
  1. Armstrong, Terence (2010). Russian Settlement in the North. Cambridge University Press.
  NODES