Хэлина
Хэлина (англи. Helena [ˈhɛlɨnə])- АНУ-ын хот, Монтана муж улсын нийслэл Льюис-энд-Кларк тойргийн захиргааны төв. 2020 оны байдлаар Хэлина хот 32 091 хүн амтай байв.
Түүх
засварлахХэлина хот анх 1864 оны 7-р сарын 14-нд алт хайгчид ойролцоох жалганд алт олсоноор үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Эхэндээ хайгуулчдын суурингаа "Сүүлчийн боломж" гэж нэрлэдэг байв. Намар гэхэд хүн ам нь 200 гаруй хүн болж өсөж, "Сүүлчийн боломж" гэдэг нэр хэтэрхий бүдүүлэг мэт санагдаж 1864 оны 10-р сарын 30-нд долоон хүнтэй хотын зөвлөл сонгогдсон бөгөөд хамгийн түрүүнд хотын нэрийг сонгох явдал байв. Олон хувилбар дэвшүүлсэн боловч эцэст нь шотланд залуу Жон Самервилл Хэлина-гийн санал ялжээ.
1888 он гэхэд Хэлина хот 50 орчим саятантай байсан нь дэлхийн бусад хотуудаас нэг хүнд ногдох тоогоор тэргүүлж байжээ. 20-р зууны эхэн үед ордууд бараг шавхагдаж байсан ч заримдаа хотод барилгын ажлын явцад алт олддог байна.
Хэлина хот нь 1875 оноос хойш Монтана нутгийн нийслэл, 1889 оноос хойш Монтана муж улсын нийслэл болжээ. 1900 оны хүн амын тооллого хүртэл Хэлина муж улсын хамгийн олон хүн амтай хот байв. 1902 онд тус хотод мужийн Капитолын барилгын ажил дуусчээ.
1935 онд тус хотод газар хөдлөлт болж, олон түүхэн барилга эвдэрсэн байна.
Хотын оршин суугчдын арс өнгөний байдал:
- цагаан арьстнууд— 93,3 %
- индейчүүд— 2,3 %
- латинамерикчууд— 2,8 %