Хүнни (гре. Ούννοι, Латин: Hunni), эсвэл Гунну нь Төв Ази, Кавказ, Зүүн Европ хавьцаа амьдарч байсан нүүдэлчин ард түмэн юм. Гунну нарын гарал үүсэл тодорхойгүй, зөвхөн Азиас гаралтай болох нь мэдэгддэг.

Гуннугийн эзэнт улс

Гунну нарыг Хүннүгийн удам угсаа гэж үзэх тохиолдол бий. Хүннү нарыг англи хэлэнд Xiongnu, орос хэлэнд Хунну гэж нэрлэдэг бол гунну нарыг англи хэлэнд Hun, орос хэлэнд Гунну гэж нэрлэдэг. Хүннү нар болон гунну нарын хооронд удам угсааны холбоо хамаарал буй эсэх дээр судлаачдын дунд янз бүрийн санал байх ажээ.

Гунну нар Төв Азиас баруун тийш Европ руу аян дайн хийж, тэнд Гуннугийн эзэнт улсыг (Hunnic Empire, Империя гуннов) байгуулсан болой. Тэдний хамгийн алдартай удирдагч нь Аттила байв.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хүнничүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES
languages 1