Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[ail]

Үндэсний бичиг

засварлах
ᠠᠶᠢᠯ
(айил)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
нэр.
  1. Нэг гэр, өрх
  2. Зэргэлдээ орших, хамт нэг дор нутаглаж буй айл

Нийлмэл үг

засварлах
айл буух - а.айл нүүж ирэх; б.гэрээ ойрхон барьж зэргэлдээ орших
айл нүүх - малынхаа бэлчээрийг сольж, нутаг сэлгэх
айлын хүн болох - хүнд очих, хадамд гарах
айл гэр болох - гэрлэх
айл хэсүүлэн хорих хуучир. - XIIXIII зууны үед ялтанд дөнгө зүүж айл хэсүүлэн хорих шийтгэл эдлүүлэх
айлын хүн - а.зэргэлдээ орших айлын хүн; б.гаднын хүн
хот айл - а.нүүдэлийн соёл иргэншилийн эртнээс нааш хамтран амьдрах хэлбэр, - б.байгаль, улиралын шинжтэй суурьшах анхны архитектурын байгууламж, - б.хөдөлмөрийн хувиарт хамтран оролцох амьдралын шаардлагаас улбаалсан

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

айл нэр. ~ын эзэн (хөрш гэр) ~ын хүн, айлын, айлд, айлаас, о.тоо айлууд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах

ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠤ‍᠊ᠨ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠳ᠋ᠣ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠊ᠢ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠢᠶᠡᠷ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠢᠶᠡ‍᠊ᠨ
ᠡ‍ᠠ‍᠊ᠢ᠊᠊ᠢ᠊ᠯ ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа /~ууд

Орчуулга

засварлах

Хоршоо үг

засварлах

Товчилсон үг

засварлах

Өвөрмөц хэлц

засварлах
айлын тогоо өнгийх - айлын юм идэх гэж горьдох
айл гэр болох - гэрлэх~Батмөнх цэргээс халагдаж ирээд, нутгийн охин Нандинтай айл гэр болж, хот руу шилжжээ.
айл өрх босгох - гэрлэх~Саяхан айл өрх босгосон Сүндэв, Юмжид хоёр ахрын хонь хайчлах уралдаанд оролцоно гээд... (Ө.Сумъяа, Зуны өдөр).
айлд очих - харьд мордох, хүний хүн болох~Балдан дархны охин айлд очих нь гэсэн яриа тарж, нутгийнхан... хүлээнэ (Б.Дарам, Хос мөнгөн бугуйвч).
айлын өрхний оосор татах - охин хүн айлын бэр болох~Ганц охин минь том болж, айлын өрхний оосор татах цаг нь болжээ.
айлын тогоо харах - айлын хоолноос идэхээр хүлээн сахих буюу айлын хоолны цагийг гэтэж байгаад тааруулж очих~Айлын тогоо харж, бор ходоодоо болгосоор л...
айлын үүд амраадаггүй - айлч, тэнэмэл~Гончигийн энэ хэдэн бор хүүхдүүд айлын үүд амраахгүй юм аа.
айлын хоймор - айл их хэсдэг, ёс дэглэмгүй хүн~Манай айлын хоймор бас л айлаа тойрохоор явсан байлгүй.
айлын хүн болох - хүнтэй суух~Намайг гадаадад сургуульд явах жил миний эгч айлын хүн болсон юм даа.
айлын шанаган доор аяга тосох - хүнд зарагдаж, хүний царай харж явах~Миний гэр бол өнгөрсөнд адаг ядуу бөгөөд миний аав ээж айлын шанаган доор аяга тосч аж төрж амьдарч явсан улс аа.
↑ аз үгүйд айл нэг зоог, хурал нэг хоол
↑ ачаалж амжаагүй айл шиг
↑ буянтай айлын цагаа хутгах
↑ хусамтай айл

Хэвшмэл хэлц

засварлах
Авсан эмтэйгээ хэрэлдвэл амрагаа барна
Айл аймагтайгаа хазалдвал талаа барна
Адуу зогсоолдоо сайхан
Айл зохицолдоо сайхан
Адуу зогсоолдоо
Айл дэмдээ
Ажил гэвэл ёолно
Айл гэвэл тойрно
Айл аймаг эетэй нь сайхан
Ах дүү найртай нь сайхан
Айл аймаг ахад хоригдох
Агт морь уурганд баригдах
Айл аймгийн амь нь нэг
Анжисны үхрийн дөрвөлж нь нэг
Айл аймгийн амь нь нэг
Ачсан үхрийн дөр нь нэг
Айл аймгийн амь нь нэг
Ачсан үхрийн төрөл нь нэг
Айл аймгийн амьсгаа нэг
Адуу малын бэлчээр нэг
Айл бассан хүн нөмгөнөөр орно
Адуу бассан хүн амгайвчаар унана
Айл гэрийн амь нэг
Хоршоо гэрийн хоол нэг
Айл гэрийн учрыг
Арьяабал ч шийдвэрлэж чадахгүй
Айл гэхэд арвага хийх
Ажил хийхэд татга хийх
Айл зуураа явахад алаг бяруу шиг номхон
Атаатан дайсантай учрахад арслан барс шиг догшин
Айл зэргэлдээдээ сайн
Аймаг холдоо сайн
Айл нутгийн
Ая зан ондоо
Айл олон ч амь нэг
Төрөл олон ч төсөө нэг
Айл олон ч цоолго нэг
Алаг шаазгайн үүр нэг
Айл суувал амь нэг
Саах суувал санаа нэг
Айл суухыг суу
Хүүхэд нохойгоо бүү өмөөр
Айл тойрсон лам нэг харамч
Яс зуусан нохой нэг харамч
Айл тойрч алиг бүү яв
Сан тойрч шалиг бүү яв
Айл тойрч эрэхээс
Авдартаа эр
Айл хайсан
Аяга долоосон
Айл хайх албатай
Архи уух ажилтай
Айл хүний амь нь нэг
Адуу малын бэлчээр нь нэг
Айл хүний амь нь нэг
Хөрш хүний хөвөө нь нэг
Айл хүний амь нь нэг
Саахалт хүний санаа нь нэг
Айл хүний хутган үгэнд ул зорогдох
Амраг нөхрийн энгийн үгэнд үл муулагдах
Айл хэсэх дуртай хүн гараа хаяламтгай
Архи уух дуртай өвгөн сахлаа имрэмтгий
Айл хэсэхийн оронд аягаа угаа
Унтаж хэвтэхийн оронд оймсоо цойлд
Айл хэсэхээр адуундаа яв
Алжуурч хэвтэхээр аргалаа түү
Аливаа хүний хүүхэд
Аав ээжийн асралаар өсөөд
Айл гэр болж явдаг
Ан айвал хол арилах
Айл айвал ахаа бараадах
Архи уумтгай бол самуун болдог
Айл хэсэмтгий бол залхуу болдог
Архи уусан согтуу
Айл хайсан залхуу
Архи уухад аминд харш
Айл хэсэхэд ажилд харш
Аяга шанага боловч хар хуртай
Айл гэр боловч тар туртай
Хот байвал хонодог
Айл байвал өнждөг

Аман зохиолд орсон нь

засварлах
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг

Тайлбар: хөрш зэргэлдээ болон ойрхон буусан айлын хүмүүс эв найртай, санаа бодол нэгтэй байдаг

Айлын тусыг нүүсэн хойно нь
Аавын тусыг үхсэн хойно нь

Тайлбар: аливаа зүйлийг хожим харуусахгүйгээр цаг тухайд нь үнэлэх хэрэгтэй

Айлын нохой гадагшаа хуцахад манай нохой дотогшоо хуцна

Тайлбар: хоорондоо эв түнжин муутай

Айлтай таарахгүй амьтантай нийцэхгүй

Тайлбар: зожиг, ганцаардмал

Айлаас эрэхээр авдрандаа эр

Тайлбар: хүнээс гуйхын оронд өөрийн хүч, бололцоог бүрэн дайчлах

Айл аймаг эетэй нь сайхан
Ах дүү найртай нь сайхан

Тайлбар: эе эв чухал

  NODES