Бөө

Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[ʣь:dә]

Үндэсний бичиг

засварлах
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ
(жэгүдү)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
нэр.
  1. Хүний уртавтар тархины бор хальсан давхаргын ажиллагаа зог­соогүйгээс нойрон дундуур тархинд зөгнөгдөж сэрэгдэх зүйл;
  2. бөө. Бөө мөргөлийн ёсоор дээд тэнгэрийн болон өвөг дээдсийн ертөнцөөс дунд тивийнхэнд урьдчилан сануулах, учран золгох хэлмэр дохио

Ойролцоо үг

засварлах

Нийлмэл үг

засварлах
зүүд манах - зүүдэндээ тодорхой зүйл үзэх гэж баруун алгаа дэрлэн зүүн гараа ташаан дээрээ тавьж унтах
зүүд өвчин - унтсан нойрын дундуур зүүдлэн босч явах, юм хийх зэргээр аашлах
зүүд шинжих - хүний зүүдлэх шалтгаан, нөхцөл, зүүдэнд сэрэгдсэн зүйлийн учир холбогдлыг шинжлэн судлах
зүүдэнд орох - үзсэн сонссон, бодсон зүйл зүүдлэгдэх
зүүд зэрэглээ болон мар­тагдах - урьд эртийн зүйл болон мар­тагдах

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

зүүд нэр. *~энд ормоор (аймаар) зүүдний, зүүднээс, зүүдээр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах

ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠵ‍ᠠ‍ᠬᠥᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊ᠨ

/~ий /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ээ

Орчуулга

засварлах

Хоршоо үг

засварлах

Товчилсон үг

засварлах

Өвөрмөц хэлц

засварлах
зүүдэнд оромгүй - огт санамсаргүй
зүүдэнд ормоор - маш аймаар, муухай
зүүдээ ярих гээд хулгайгаа ярих - сонин содон юм ярих гээд нууц явдаг зүйлээ илчлэх
зүүд зэрэглээ болох - а.итгэж ядам гайхамшигт учрал: тохиолдсон учрал зүүд зэрэглээ мэт санагдах
өдрийн бодол шөнийн зүүд болох - ямар нэгэн хэрэг явдал болон хэн нэгэн сэтгэлээс гарахгүй байх, цаг ямагт бодогдох
зүүд зэрэглээ болох - а.хүссэн зорьсон зүйл хоосорч зүүдэнд зөгнөгдсөн зүйл шиг болж өнгөрөх~Миний хүсэл мөрөөдөл зүүд зэрэглээ болж, санасан сэдсэн минь талаар өнгөрлөө. б.арьс яс болох
зүүд зэрэглээ шиг/мэт - бүүр түүр балархай~Би хэн болохыг ажин харвал зүүд зэрэглээ мэт нэгэн дүр нүдний өмнө бүрэлзэв (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).
зүүд манах - зүүдэндээ тодорхой зүйл үзэх гэж баруун алгаа дэрлэн зүүн гараа ташаан дээрээ тавьж унтах~Өргөн орон дээр зүүд манан хэвтэх бүсгүй юутай жаргалтай вэ.
зүүдэнд ормоор - үнэхээрийн муухай, аймаар~Тав болон ширэлдсэн гэзэг, ухархайдаа ширгэсэн хохимой нүд, хохинго цайвар царай, энэ бүхний нь харахад ёстой зүүдэнд ором аймшигтайг яана (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
зүүдэнд оромгүй - огт санамсаргүй~Ёстой гайхалтай зүйл болсон. Зүүдэнд оромгүй тийм зүйл надад өмнө нь тохиолдож байгаагүй.
зүүдээ ярих гээд хулгайгаа ярих - сонин содон юм ярих гээд нууц явдаг зүйлээ илчлэх~Зүүдээ ярих гээд хулгайгаа яръчхав даа хэмээн Гочоо жоготой инээв.
зүүдээрээ шалбин идэх - хий хүслээрээ биеэ хуурах~Энэ зүүдээрээ шалбин идсэн хэрэг! Чи хэрвээ нэгд нэгээр цайварлахгүй юм бол олон түмний уучлан шийтгэхийг яасан ч олж чадахгүй (Т.Дэлгэрсан, Ахмад хувьсгалчийн шинэ аялал).

Хэвшмэл хэлц

засварлах
Зураг сайхан боловч цаас
Зүүд сайхан боловч хоосон
Зүрх нь ханцуй дотроо
Зүүд нь хэлэн дээрээ

Аман зохиолд орсон нь

засварлах
  NODES