төмөр
Монголоор
засварлахҮгийн гарал
засварлахҮгийн дуудлага
засварлах- [tцmцr]
Үндэсний бичиг
засварлах- ᠲ᠋ᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ
- (тэмүр)
Үгийн утга
засварлах- нэр.
- хими. Хувилахуй ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг, ган, ширмийн гол бүрэлдэхүүн нь болно
- Төмрөөр хийсэн юм
- зурхай. Таван махбодын нэг;
- Төмөр. Төмөрцоож шиг мундаг байх хэрэгтэй.
Ойролцоо үг
засварлахНийлмэл үг
засварлах- төмөр алх - төмрөөр хийсэн алх
- төмөр бар - төмрийг хүчлээр идүүлж урлах бар зургийн нэг хэлбэр
- төмөр бариул - төмрөөр хийсэн бариул
- төмөр зэвсгийн үе - хүрэл зэвсгийн дараах хүн төмрөөр юм хийх болсон үе
- төмөр давтах - зузаан төмрийг улайсган лантуугаар цохиж нимгэлэх
- төмөр сийлбэр - төмөр сийлж гоёл чимэглэлийн зүйл хийдэг ардын урлалын нэг төрөл зүйл
- төмөр татлага - ган, төмөр материалаар хийсэн уяа, оосор
- төмөр тэрэг - монгол ардын тайван ая хэмнэлтэй богино дуунд тохируулан бүжиглэдэг нийтийн цэнгээнт бүжиг
- төмөр хайлах - төмрийг өндөр температурт хайлуулах
- төмөр хуур - хоёр үзүүр гаргаж цуван, зууван дугуй болгон матаж эргүүлсэн аралтай, дунд нарийн үзүүрийг нь матиралдуулан босгон хэл суулгасан, хэлний торгон үзүүрийн эргүүлийн дотор мөнгө, гуулин үрэл бэхэлдэг төмрөөр хийсэн аман хуур
- төмөр хуяг хуучир. - нарийн цагираг төмрийг хэлхэж хийсэн байлдаанд халхавч болгон өмсөх хувцас
- төмөр утас - нарийн цувьсан урт төмөр
- төмөр уятгах - төмрийг уян болгох, зөөлөн болгох
- төмөр цамхаг - өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах утас татахад зориулсан цамхаг
- төмөр татах чулуу - соронзон
- төмөр ширээх - төмрийн хүдрийг боловсруулж төмөр гарган авах
- төмрийн баас - төмрийн хүдрийг хайлуулж, төмрийг ялган аваад үлдсэн зүйл, хаягдал, ялгадас
- төмрийн бэлдмэл - хүний бие махбодод төмөр дутагдах үед уух эм бэлдмэл
- төмрийн дархан - төмрөөр юм хийдэг мэргэжлийн хүн
- төмрийн завод - төмөр гарган авах болон төмрөөр элдэв зүйл хийх үйлдвэр
- төмрийн үе - эрт цагийн хүмүүс төмөр хэрэглэх болсон үе
- төмрийн хүдэр - төмрийн хольц бүхий чулуулаг
- төмрийн хуурай - төмөр үрэх багаж
- төмрийн хутга - ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хөндлөн огтлолтой ган саваа хэлбэрийн багаж
- төмрийн хүрэн хүдэр - төмөр агуулж буй нэгэн зүйл хүдэр
- төмрийн хонд - улаан хүрэн өнгөтэй нэг зүйл будаг
- төмрийн уурхай - төмөр олборлох газар
- ган төмөр - гантай хольсон маш сайн чанарын төмөр
- цагаан төмөр - нимгэн төмөр
- төмөр тэмээ хуучир. - хуучин Дайчин бээсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын Далай гэдэг нутагт Богд эзний тэмээн сүргийг ийн нэрлэж байв. Энэ нь уг чанартаа Манжийн хааны төмөр сүргийн нэг хэсэг байв
- төмөр сүрэг хуучир. - манжийн хааны зарлигаар ямар ч шалтгаан тохиолдсон тоо бүрэн байлгах сүрэг
- төмөр тохоймол хуучир. - тохой хэлбэртэй төмөр муна
- төмөр зам - галт тэрэг явах зам төмөр
- төмөр замчин - төмөр замын ажилчин
- төмөр манцуу - төмөр дэлдэх том алх
- төмөр хаалга - төмрөөр хийсэн хаалга
- төмөр хуур хөгжим. - аманд тулган, хуруугаар хөдөлгөж дуугаргах хөгжмийн зэмсэг, хоёр үзүүр гаргаж цуван, зууван дугуй болгон матаж эргүүлсэн аралтай, дунд нь нарийн үзүүрийг нь матирлуулан босгосон хэл суулгасан хийцтэй, хэлний торгон үзүүрийн эргүүлийн дотор мөнгө, гуулийн үрэл бэхлэнэ
- төмөр мэт - чанд хатуу
- төмөр мэт сахилга бат - хатуу, чанд сахилга бат
- төмөр дөш - шүд их, хөх өнгөтэй, арван хоёр хийтэй дээд сайн морь
- төмөр артай мод урга. - гучаад метр өндөр ургадаг, гилгэр хүрэн холтостой, чагтан навчтай, анхилам шар цэцэгтэй мөнх ногоон тураг мод, мод нь хатуу тул барилга, гэр ахуйн хэрэгсэл хийнэ
- төмөр өвс урга. - ёзоороосоо олон салаалсан шулуун нарийн иштэй, бутлан ургадаг олон наст өвслөг ургамал
Зөв бичихзүй
засварлахКирил бичгийн зөв бичихзүй
засварлахтө|мөр нэр. ~ зам, төмрийн, төмөрт
Үндэсний бичгийн зөв бичихзүй
засварлах
Орчуулга
засварлахТовчилсон үг
засварлах- ДХТЗ Дорнод Хятадын Төмөр Зам
- МТЗ Монголын Төмөр Зам
- МТЗОУТ Монголын Төмөр Замын Олон Улсын Тээвэр
- МТЗОУТЗТ Монголын Төмөр Замын Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв
- МТЗУЗХ Монголын Төмөр Замын Улаан Загалмайн Хороо
- МТЗҮЭ Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэл
- МТЗҮЭХ Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
- МТЗХЭГ Монголын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
- ОУТЗ Олон Улсын Төмөр Зам
- ОУТЗХ Олон Улсын Төмөр Замын Холбоо
- ОУТЗХАБ Олон Улсын Төмөр Замын Хамтын Ажиллагааны Байгууллага
- ӨМТЗ Өвөр Манжуурын Төмөр Зам
- ТБЗ Төмөр Бетон Завод
- ТБЭЦ Төмөр Бетон Эдлэлийн Цех
- ТЗ Төмөр Зам
- ТЗДБЧ Төмөр Замын Дуу Бүжгийн Чуулга
- ТЗДС Төмөр Замын Дээд Сургууль
- ТЗК Төмөр Замын Коллеж
- ТЗНЭ Төмөр Замын Нэгдсэн Эмнэлэг
- ТЗСО Төмөр Замын Соёлын Ордон
- ТЗТ Төмөр Замын Техникум
- ТЗХЭГ Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
- ТЗЦХ Төмөр Замын Цагдаагийн Хэлтэс
- ТХҮ Төмөр Хийцийн Үйлдвэр
- УБТЗ Улаанбаатар Төмөр Зам
- УБТЗУГ Улаанбаатар Төмөр Замын Удирдах Газар
- УБТЗХЭГ Улаанбаатар Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
- УТЗ Улаанбаатарын Төмөр Зам
Хэлц үг
засварлахӨвөрмөц хэлц
засварлах- төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх - юмны учир сайн олдоогүй байхад урьдаас зэхэх хэрэггүй
- төмөр шувуу - нисэх онгоц
- төмөр зүрхтэй - хатуу сэтгэлтэй
- төмөр нүүртэй - эрээ цээргүй, ичдэггүй
- төмөр шувуу - нисэх онгоц
- төмөр нүүр гаргах - хатуу сэтгэл гаргах, үйл явдалд хатуугаар хандах
- төмрийг халуун дээр нь давтах - боломжийг олдсон дээр нь ашиглах
- Гал - гал алдаха.осолдон түймэр тавих
- гал болох - а.айл гэр болох~Нансал бид хоёр чинь гал болоод хорин таван жил өнгөрчээ. б.аяны хүмүүс хээр гадаа явахдаа нэг оромжинд нийлэн явах
- гал болохгүй зомгол, гар даахгүй тугал - үхэр тэргийг жаахан гэж басамжлан хэлэх хэллэг~Нүүдэл хиймээр байна. Даанч манайд гал болохгүй зомгол, гар даахгүй тугал байдаг.
- гал буутал/гартал - цохих, уурлах, хэрэлдэх зэргээр хэцүү сүрхийг илтгэхэд хэлэх үг~Би зочны дэргэд... Гансүхийн бондгор бөгсөн дээр нь гал гартал хэд сайн алгадаад өнчин хургынх нь хойноос хөөж гаргав (А.Одсэр, Бяцхан Гансүх). ~“Та нар авчраад сүйтгэчихвэл дахиж олдохгүй болно. Над эрхлүүлээд өгчихвөл ямар байна?” гэж ярьтал хацрыг нь гал гартал алгадаж аваад... (Жамбалжав, Дуучны хувь заяа). ~Хориглох ятгахад минь хүлээж авахгүйн дээр гал буутал хэрэлдээд, Шарав аавд хонио авчирч өгөхөөр явлаа (Чимэддорж нар, Хонь).
- гал буурах - насжаад тамир тэнхээ буурах, цог жавхаа доройтох~Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нүдээ онийлгон ширтэв (С.Дашдооров, Бууж мордох хорвоо).
- гал долоох - хамгийн анх удаа дайнд оролцох, дарийн утаа үнэртэх~Өвөө минь Халх голын дайнд гал долоож явалцсан цэрэг хүн байсан.
- гал дээр/руу тос нэмэх - юмыг улам лавшруулах, даамжруулах, өдөөх~Чиний донжигнож гүйдэг ч ёстой л зангууны үлгэр дээ гэж Дашдамба Ханд авгайн ноцоосон гал руу тос нэмлээ (Ж.Пүрэв, Аянга).
- гал дээр ус хийх - урмыг нь хугалах~Энэ хариу гал дээр ус хийж, бидний хооронд итгэлцэл гэж үгүй болов оо.
- гал могой залгиулах - яаруулах, сандруулах~Манай хүн тэвдүү болохоор намайг сандрааж, гал могой залгиулаад юм хум мартуулчихдаг юм.
- гал нэмэх - маргаан, тэмцэл, хилэн, хорслыг улам өрөвсгөн өдөөх~Алтан огт зүрхшээсэнгүйгээр хариуд нь
- гал нээх - буудах~Тэднийг хараад Одоо гал нээе! гэв (Ч.Лувсанжав, Дамдины бага хүү).
- гал тогоо нийлүүлэх - хоол цай хийх~Гал тогоо нийлүүлсээр өдөр ч доорхноо өнгөрөх юм.
- гал ус хоёр шиг - хоорондоо харшилдсан таарамжгүй, эвлэршгүй~Чи бид хоёрын санаа гал ус хоёр шиг харш юм (З.Сандагаа, Эр бор харцага).
- гал хам - дотны анд нөхөд~Цэрэгт талхаа хувааж явсан миний гал хамтай танилц.
- галд/гал руу орохоос буцахгүй - яахаас ч буцахгүй, шийдсэн, шулуудсан~Ганц гэм нь сайн моринд гал руу орохоос буцахгүй гүйнэ (Д.Пүрэвдорж, Шарлингийн хар хас).
- галд хаягдсан шалз шиг - бачимдан сандарч яах ийхээ олохгүй болох~Галд хаягдсан шалз шиг тэвдэн сандарч, яахаа мэдэхгүй их л самгардаж билээ.
- галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх - гэргий болгож авах~Галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх хувьтай бэр аль нутгаас авах вэ?
- галын дээр тос цутгах - хэрүүл зөрчлийг өдөөж, улам ихэсгэх~Болоо ван хэмээгч эгнэгт бодонгуй юм тул эдгээр үгсийг сонсож галын дээр тос цутгасан мэт болж, буцлан давалтал хилэгнэх нүдээ дүгрэглэн нээж үсрэн босож... (В.Инжаннаши, Хөх судар).
- галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад - (ААЗ) эрт дээр үед~Галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад балбын дархан балбаж хийсэн, өөлдийн дархан өнгөлж хийсэн хуучин цахиур буугаа ханын толгойд амраав (Б.Ринчен, Үүрийн туяа).
- галын хайч/шилээвэр - (хуучир.) нэр нь гэргий боловч үнэндээ зарц хүнийг ёгтлон нэрийдэх нэрийдэл~Бүжид
- ↑ морины гал таван мянган газар дэгдэх
- ↑ нүүрнээс гал гарах
- төмөр гар - хууль цааз~Одоогийн баячууд лам хуврагууд тэр эртний дэглэм ёсондоо дахин шилжиж орох хүсэлтэй байна. Гэтэл тэдний эрх ашгийг хамгаалах хатуу төмөр гар алга байна (Хурс, Хөдөөгийн цэнгэл).
- төмөр нударга хэрэглэх - хатуу аргаар удирдах~Төмөр нударга хэрэглэж, төр улсаа удирдах хэрэгтэй гэж үү?
- төмөр нударга буулгах - а.зодож жанчих~Ажлаа тасалсан хадланч залуу Баатар, багийн дарга төмөр нударга буулгах байх гэж бодохоос үстэй толгой нь арзайх шиг болов. б.хатуу шийдэмгий шийдвэр гаргах
- төмөр нүүртэй - эрээ цээргүй, ичдэггүй~Монголчууд төр төмөр нүүртэй гэж ярьдаг.
- төмрийг халуун дээр нь давтах - боломжийг олдсон дээр нь ашиглах~Төмрийг халуун дээр нь давтдаг бус уу гэж залжин инээвхийлэв.
- ↑ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх
- Хоёр - хоёр гар гаргахюмыг чин сэтгэлээсээ бус, нөхцөл байдалд нь тааруулж сайн, муу хоёр янз хийх
- хоёр зээрд - (хошин.) хүний хөл~...унах морь ч байсан биш дээ. Хол ойр, уул хад хаана л бол хаана хоёр зээрдээрээ харайлгаж нэг насыг барах гэж байна (Д.Наваансүрэн, Минжин хангай).
- хоёр идэхгүй, хоосон хонохгүй - мөчиг тачигхан, дунд зэрэгхэн амь зуух~Ховор хоосон, явар ядуу, хоёр идэхгүй, хоосон хонолгүй хоног сарыг элээж суусан юм (Д.Пүрэвдорж, Ширмэн цөгцний дууль).
- хоёр ногоон - нүд~Хоёр найз зүлгэн дээр суучихаад харанхуйд гялалзах бэлтрэгний хоёр ногоон нүдийг харж байлаа (Зян Рун, Чонон сүлд).
- хоёр нүд нь орой дээрээ гарах - ихэд цочих, айх сандрах зэргийн~Чоно нохойд орсон байх гэдэг бодол хүн бүхний сэтгэлд орж, нүд нь орой дээрээ гаран сандарцгаана (Д.Намдаг. Хөгшин чоно ульсан нь). ~Бат ганцаараа өдрийн турш гэрийн ажлаа хийж дуусаад орой гадагш гарвал Хонгорын нүд нь орой дээрээ гаран гүйж ирлээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- хоёр нүүр гаргах - санаа бодол, ажил зорилго өөр хүмүүст нэгэн зэрэг үйлчлэх~Үнэн зөв үг хэлэхгүй, итгэл хөсөрдүүлэх, хоёр нүүр гаргах явдал их байжээ (Ж.Дамдин, Үймээний жил).
- хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулах - бэлэвсрэх~Өэлүн Үжин өгүүлрүүн
- хоёр тугалаа бэлчээрт гаргах - (хошин) унтах~Өвгөн жолооч өөд харвал, хэдийнээ бүхээгний булан налж, хоёр тугалаа бэлчээрт гаргасан байлаа (С.Дашдооров, Говийн өндөр).
- хоёр үзүүртэй зүү адил/шиг - (жигш.) ховч, хов зөөх, далдуур хутган үймүүлэгч~Сав л хийвэл хоёр үзүүртэй зүү шиг далдуур довтолдоггүй үнэнч шударга хүн хэрэгтэй (Ц.Цэдэнжав, Хаврын урь).
- хоёр хөлтэй, хохимой толгойтой - хүн~Түй согтуу Дамчаа энэ тамын ертөнцөд арилаад өгнө өө. Гайгүй хоёр хөлтэй, хохимой толгойтой бүхэн тэртэй тэргүй үхэж хумхын тоос болдог юм чинь (С.Эрдэнэ, Ойн захад). ~Чи чинь чулуу юм уу, хүн юм уу? гэж уурласан тахар асуухад –Жа би хоёр хөлтэй, хохимой толгойтой хүн билээ гэж ёжлон хариулав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- хоёр хөлтэй чоно - хулгайч хүн~Энэ уулын буяныг дөрөв болоод хоёр хөлтэй чоноос ийм түшигтэй байж л хамгаална биз дээ! (Б.Бааст, Гэрийн, хээрийн хоёр хар амт).
- хоёр хуцны хоорондуур хүйдэс чулуудах - зөрчилтэй хоёрыг улам өдөөх~Энэ өдөр Гуаг нь олж авчирч чадахгүй ч гэсэн гайгүйхэн нэг ши үзчихье! Алимансар ингэж шийдээд хоёр хуцны хоорондуур хүйдэс чудуудаж, ноцсон гал дээр тос цутгадгийн хуулиар... (М.Хасар, Гуа боловсруулах үед).
- хоёр чихнээс хойш орох юм - (хар яриа.) идэх юм~Хөөрхий балар цагийн хүн хоёр чихнээс нь хойш орох юм л олдвол цадахаа мэдэхгүй идэж аваад түүнийгээ жаргалын дээд гэж үздэг байжээ (Б.Ринчен, Заан залуудай).
- хоёр яс салах/хагацах - а.ихэд зовж байж амаржих, нярайлах~Амар мэнд хоёр яс салсанд нь баярласан өвгөн хүүгээ харж сэтгэл баясана (Д.Гармаа, Цагаан булаг). ~Хаа очиж элдэв зовлонгүй хоёр яс салж, эх үр хоёр эмнэлгээс гарах болов (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ). б.хүнд хүчир болон хийх дургүй ажлаа хийж дуусахчаан болох
- ↑ арьс яс хоёр
- ↑ оонын хоёр эвэр шиг
Хэвшмэл хэлц
засварлах- Наадмын үг төрд харш
- Төмөр өлгий хүүхдэд харш
- Сэжиг сэтгэлд харш
- Төмөр чөдөр хөлд харш
- Төмөр годсонг элтэл эрэвч үл олох сураг
- Төгс учралт хэдхэн дусал нулимсанд илэрнэ
- Төмөр дөрөө сэтэртэл
- Төрсөн бие өтөлтөл зарга хийх
- Төмөр дөрөөний сэнж мэдэг
- Төрсөн биеийн заяа мэдэг
- Агт морины гүйдэл мэдэг
- Аавын хүүгийн аз мэдэг
- Төмөр зүрхт
- Төр барьдаг
- Төмөр усанд дэгдэхгүй
- Тос усанд дэвтэхгүй
- Төмөр хонх нь дуугараад
- Тэмээн ачаа нь хөдлөхгүй
- Төмөр хэдий бөх боловч зүлгэхгүй бол зэвэрнэ
- Хүн хэдий цэцэн боловч сурахгүй бол хоцорно
- Төмөр хэдий бөх боловч зүлгэхгүй бол зэвэрнэ
- Төмөр хэдий бөх боловч эцэстээ бас зэвэрч устана
- Төмөр шиг байвал хуурай шиг
- Төр цаазанд баригдах
- Төмөр хадаасанд баригдах
- Төрийн хүү төвтэй нь сайхан
- Төмөр ятга дуутай нь сайхан
- Төрсөн биеийн заяа нь мэдэг
- Төмөр дөрөөний сэнж нь мэдэг
- Түмний сэтгэл
- Төмөр хэрэм
- Түүх үнэн
- Төмөр бөх
- Тэнгэр гэгч түмэн нүдтэй
- Төмөр шанага ганц нүдтэй
- Тэнгэр түмэн нүдтэй
- Төмөр шанага ганцхан нүдтэй
- Хүн үйлээ
- Төмөр галаа
Аман зохиолд орсон нь
засварлахЗүйр үг
засварлах- Төмрийн сайн зэвэрдэггүй
- Төрлийн сайн мартагддаггүй
Тайлбар: сайн хүн мартагддаггүй
- Төмрийн сайныг давтаж мэддэг
- Морины сайныг довтолгож мэддэг
Тайлбар: аливаа юмны чанарыг эдэлж, хэрэглэж байж мэднэ
- Төмөр дөрөө сэтэртэл
- Төрсөн биеэн үлтэртэл
Тайлбар: асар их үгүйлэн санах
- Төмөр усанд дэвтэхгүй
- Тос усанд шингэхгүй
Тайлбар: бүтэхгүй зүйлд санаархах
- Төмрийн сайныг дархан мэддэг
- Төрийн сайныг түмэн мэддэг
Тайлбар: төр засгийн үйл хэргийг ард түмэн дүгнэдэг
Цэцэн үг
засварлах- Төмөр шиг байвал хуурай шиг байх
Тайлбар: хүн яаж хандана хариуг нь тэгж барина