улаан
Монголоор
засварлахҮгийн гарал
засварлахҮгийн дуудлага
засварлах- [ula:n]
Үндэсний бичиг
засварлах- ᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠ᠊ᠨ
- (улаган)
Үгийн утга
засварлах- тэм.
- Гал ба цус мэтийн өнгө
- шилж. Хувьсгалын утга чанар бүхий
- шилж. Биеэр, халхлах, жийрэглэх юмгүй
- шилж. Юмыг хэтрүүлэн хийгч, цагаандаа гарсан, балмад
Ойролцоо үг
засварлахНийлмэл үг
засварлах- улаан арьстан - европынхон Америк тивд нүүдэллэн очихын өмнө тэнд амьдарч байсан уугуул оршин суугчид
- улаан бэх - шунхыг талхалж, усанд хайлж цавуу холиод бэхийн адил дөрвөлжлөн хийснийг
- улаан гэрэл - явахыг хориглосон дохионы авто машины замын гэрэл
- улаан гол - а.харвах дүгрэг байны дунд байдаг улаан цэг; б.хүн амьтны гол судал, амин гол, амин сүнс; в.шилж. маш хайртай
- улаан дарс - улаан өнгөтэй дарс
- улаан мөнгө - зэс гууль зэргээр үйлдсэн зоос
- улаан мөнгөний үнэгүй - а.үнэ цэнэгүй, б.хямдхан
- улаан нүдэн гараг од.орон. - Нарны аймгийн ертөнцийн нэгний нэр, ангараг
- улаан нэлий - а.цус ихэд асгарсан, нялзсан нь; б.мах, цус ихэд тархсан зэрэг
- улаан нялай - цус болон цусны өнгөтэй зүйл, түүний ихэд тархсан байдал
- улаан өндөгний баяр - Христийн шашинтны хаврын баяр
- улаан салхи - их шороо тоос дэгдээсэн хүчтэй салхи
- улаан сам - буудайн гурилд бал хоршин зуурч цагаан самын ёсоор үйлдэж гахайн тосонд буцалгасан идээ
- улаан ус - хонхор газар тогтсон бороо, хурын болон тогтоол ус
- улаан хагсмал боорцог - жигнэсэн буудайн гурилд чихэр, нохойн хошууны ус хоршиж хайрсан идээ
- улаан хоолой биезүй. - залгиурыг ходоодтой холбосон гуурслаг эрхтэн
- улаан бурхан анагаах. - биеэр улаан бижрүү туурдаг халдварт өвчин
- улаан хоормог - булингартсан их ус
- улаан ёлхдос анагаах. - цусан суулга
- улаан цоохор болгох - хүний бичсэн зүйлийн алдаа мадаг, найруулгыг улаан балаар засаж цоохорлох
- улаан шороо - хүчтэй салхи гарч нүүр нүдгүй шороо дэгдэх
- улаан шуурга - цас бороогүй, шороо тавих их шуурга
- улаан бор - малын зүсэм, борд улаавтархан өнгө холилдсон
- улаан зүр - зуны цагт зүр гөрөөсний өнгө улаавтархан харагдахыг
- улаан зээрд - улаан зүсмийн адууны баахан улбар
- улаан тарлан - үхрийн зүс улаан эрээн
- улаан халтар - их бие хар бөгөөд завж, шанаа, нүдний дээд этгээд, дөрвөн хөлийн шилбэ улаавтар нохойн зүсэм
- улаан хонгор - хонгор зүсмийн адууны бяцхан улбар
- улаан хүрэн - тэмээ, үхэр, хонь, ямааны зүс ба эд юмны өнгө улбар хүрэн
- улаан хээр - хээр зүсмийн адууны баахан улбар
- улаан цоохор - а.үхэр, хонь, ямааны зүсэм цагаанд улаан толботой буюу улаанд цагаан толботой; б.бусад юмын улаан өнгөнд өөр өнгө буюу өөр өнгөнд улаан толбо бүхийг
- улаан шарга - шарга зүсмийн адууны бяцхан улбар
- хундан улаан - ягаан улаан
- улаан данс - а.сайн юмны бүртгэл; б.дэлхийн болон аль нэг улс, орон нутгийн ховордсон ургамал, амьтныг бүртгэн, аврах арга замыг зааж анхааруулсан албан баримт бичиг
- улаан болжмор амьт. - хошуу улаавтархан шар, хоёр зажуурт цагаан чандар сагсайн ургасан, жигүүр, сүүл улаавтархан, тэрмийн өнгөтэй боловч, цагаан чандар холилдсон нэг зүйл болжмор шувуу
- улаан бор азарга амьт. - улаан чандартай, хар бидэр бүхий нэг зүйл бялзуухай, богширго
- улаан гарди амьт. - байдал төлөв тахиатай адил, үс нь таван өнгөтэй гоёмсог сайхан нэг зүйл шувуу
- улаан дэлбэ амьт. - шүд нохойн шүдтэй адил, том нь гурваас дөрвөн тохой, хошуу ээтгэр нэг зүйл загас
- улаан сарт тогшуурга амьт. - их бие хэрээний адил, өнгө цох хар, толгойдоо улаан сартай нэг зүйл тогшуурга шувуу
- улаан толгойт амьт. - янз хитрүү бялзуухайтай адилхан, ар өнгө хөхөвтөрхөн, толгой улаан нэг зүйл бялзуухай
- улаан туруу амьт. - хошуу, сүүл хар, бие улаавтархан бараан нэг зүйл хэрээ
- улаан хошуут хэрээ амьт. - хэрээтэй адил болоод хошуу, хөл улаан, жигүүр, сүүл хар болоод урт, төрөлхийн намхан нэг зүйл шувуу
- улаан хөл амьт. - биеийн чандар үнсэн өнгөтэй, аньсагын дээд талд цайвар шар чандар хөмсөгтэйгээ адил, шийр маш улаан нэг зүйл бялзуухай
- улаан хүзүүт амьт. - хүзүү улаан, хошуу хар, толгойдоо урт чандар бүхий, хүнийг үзэж дуугарахад чандар нь сагсайж босдог нэг зүйл шувуу
- улаан цоохондой амьт. - янз цоохондойн адил боловч ирвэс мэт бидэртэй, өнгө улаан, жил удвал ирвэс мэт болно, махаар идэш хийнэ
- улаан лооль урга. - боловсорч гүйцсэн хойноо арьс нь час улаан өнгөтэй болдог идэшний таримал, амтлаг, шүүслэг ногоо
- улаан лууван урга. - улаавтар үндэс бүхий таримал ногоо, амт гашуухан, үндсийг иднэ, навчийг мөн идэж болно
- улаан манжин урга. - улаавтар өнгөтэй, том амтлаг үндэс бүхий идэшний таримал ногоо
- улаан бударгана урга. - говь газар ургадаг бударганы нэг зүйл, өндөр нь метр хүртэл бий, иш, мөчир, найлзуур цайвар шар, зуны цагт жижиг ногоон навчтай, өвөл хатахдаа улаан болно, тэмээ иднэ, хатаж навчийг унасан цагт найлзуурыг адуу, үхэр бага зэрэг иднэ
- улаан бургас урга. - уд мэт мод, бүдүүн нь эрхий хуруу хэр, өнгө улаан, навч нь бургасны навчнаас өргөн болоод урт, жимс нь ягаан, чөтгөрийн улаан бургас
- улаан буудай урга. - янз буудайтай адил болоод өнгө баахан улаавтархан нэг зүйл тариа
- улаан зандан урга. - халуун оронд ургадаг мод, чанар хатуу, өнгө улаан, жил удсан хойно өнгө нь хүрэн болно, модны судал зурдастай, жил удаагүйг усанд дэвтээж, юм будвал болно, бас эмнэлэгт хэрэглэнэ
- улаан толгой урга. - чийгтэй нуга газар ургадаг, Үетэн овгийн ургамал, залаа улаавтар, бүх төрлийн мал сайн иднэ
- улаан тулам урга. - говийн уулсаар ургадаг тулам мэт том улаан цэцэгтэй өдлөг гонзгой навчтай олон наст ургамал
- улаан түлээ урга. - голдуу цөл, заримдаг цөлийн бүсэд арваас тавин см өндөр ургадаг бут; мөчир нь гялгар цайвар хальстай, үр зууван, үндсээрээ үрждэг бут ургамал, мал сайн иднэ
- улаан уд урга. - нэгэн зүйл бургас; дурс нимгэн, мах судал цэгээн, салааны үзүүр улаавтар, сумны иш зэрэгт хэрэглэнэ
- улаан харгана урга. - гүн говиос бусад газар их төлөв бий, язгуурт хожуултай, хальс бор шар, нарийн салаа мөчрийн үзүүр бүрд хурц өргөстэй, навч ногоон, цэцэг шар, хонь, ямаа, тэмээ цөм иддэг нэг зүйл харгана
- улаан хоног урга. - хоног амуутай адил боловч хивэг улаан тариа
- улаан цахирмаа цэцэг урга. - хүйс эрхэм, цахирмаа цэцэгтэй адил болоод өнгө улаан, навч өргөхөн болоод зөөлөн цэцэг
- улаан салаат цахирмаа цэцэг урга. - эрхэм цахирмаа цэцгийн нам, нэг ишид тав, зургаан хүйс цэцэглэдэг цэцэг
- улаан арми - Октябрийн хувьсгалын үеэр байгуулагдсан оросын хувьсгалт арми
- улаан булан хуучир. - аймаг, сумын олон нийтийн ажил зохион байгуулдаг газар
- улаан гэр хуучир. - олон нийтийн ажил зохион явуулах гэр
- улаан цэрэг - улаан армийн цэрэг
- улаан зам дээр - яг өмнө нь, ил
- улаан нүүрэн дээр нь улайтал хэлэх - нүүр нүүрээрээ харж байгаад бурууг нь хэлэх нь
- улаан сугаар нь - яг сугаар нь
- улаан галзуу - догшин, ширүүн зан нь хэтэрсэн
- улаан дайрах - а.айх эмээх ба ичих зовохыг мэдэхгүй дайрах; б.нохой давхих болон бөхчүүд барилдах зэрэгт далдирахгүй шууд тулж орох
- улаан худалч - дандаа худлаа ярьдаг хүн, хэтэрхий худал ярьдаг
- улаан яргачин - алж талах нь хэтэрсэн хүн
- улаан луйварчин - цагаандаа гарсан, ичиж зовохыг байсан луйварчин
- улаан дээрэмчин - улаан цайм дээрэмддэг, байнга дээрэм хийдэг, айж ичихийг байсан хүн
- улаан тонуулчин - байнга тонуул хийсээр айж ичихийг больсон хүн
Зөв бичихзүй
засварлахКирил бичгийн зөв бичихзүй
засварлаху|лаан тэм.. *~ зээрд болох (халамцан улайх), улаавтар
Үндэсний бичгийн зөв бичихзүй
засварлахᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠᠪᠳ᠋ᠣ᠊ᠷᠳ᠋ᠠᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠᠠᠳ᠋ᠠᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠᠠᠳ᠋ᠠᡍᠣ᠊ᠠᠠᠠ᠊᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠯᠠᡍᠠᠠᠠᠠ᠊ᠨ
- /~втар /~втардуу /~дуу /~дуухан /~хан
Орчуулга
засварлахХоршоо үг
засварлахТовчилсон үг
засварлах- БГУТО Байлдааны Гавьяаны Улаан Тугийн Одон
- ЗУЗН Залуучуудын Улаан Загалмайн Нийгэмлэг
- МЗУЗН Монголын Залуучуудын Улаан Загалмайн Нийгэмлэг
- МТЗУЗХ Монголын Төмөр Замын Улаан Загалмайн Хороо
- МУЗН Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг
- МУЗНГХ Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хороо
- ОУУЗ Олон Улсын Улаан Загалмай
- ОУУЗН Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг
- ОУУЗУХСНХ Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо
- ОУУЗХ Олон Улсын Улаан Загалмайн Хороо
- УЗ Улаан Загалмай
- УЗН Улаан Загалмайн Нийгэмлэг
- УЗНГХ Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хороо
- УЗХ Улаан Загалмайн Хороо
- УМУ Улаан Мөнгөн Ус
- УО “Улаан Од” [сонин]
- ХГУТО Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон
- ЦГУТО Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одон
Хэлц үг
засварлахӨвөрмөц хэлц
засварлах- улаан голоо тасартал - амьсгал хураатлаа, үхэн үхтэлээ
- улаан зээрд болох - баахан согтох, нэлээд халамцах
- улаан хоолой - амь амьдрал, амь зуух
- улаан нүүрээрээ учрах - өөрийн биеэрээ учрах, нүүр нүүрээрээ халз учрах
- улаан нүүрэн дээр нь - дэргэд нь, өөрийг нь байхад нь, эчнээ бус
- улаан тулгарах - яг тулгарах
- улаан гараараа - зөвхөн гар биеэр хийх
- улаан нүцгэн - а.маш ядуу; б.биедээ өмссөн хувцасгүй, нүцгэлсэн; в.ус, мод, өвсгүй буюу маш тачир газар
- улаан хөлтийг урдуураа гаргахгүй - а.гойд, гаргуун хурдан;
- улаан галзуу болох - маш их уурлах, ухаангүй уурлах~Нагац ах Дүвчин уусан хойноо ч улаан галзуу болно шүү дээ.
- улаан гараараа - зөвхөн гар биеэр хийх~Хон хэрээг урхи тороор биш улаан гараараа амьдаар нь барив (Б.Бааст, Алтайн хөх дөнөн).
- улаан гараараа үзэх - гартаа барьсан юмгүйгээр зодолдох~Буудалцах, улаан гараараа үзэх хоёр шал ондоо зүйл.
- улаан голоо тасартал - амьсгал хураатлаа, үхэн үхтэлээ~Галдан минь! Улаан голоо тасран тасартал ирээдүйн төлөө, ард түмний эрх жаргалын төлөө амьсгал хураатлаа зоригтой яваарай (Б.Ринчен, Гүнж). ~Мянган суманд бие сэглэгдэвч хамаагүй ганцхан улаан голоо тасартал гамингуудтай үзэлцэх сэн гэж л бодогдоно (Д.Намдаг, Цаг төрийн үймээн). ~Гомдох ч юм алга. Үртэй хүний улаан гол зовж тасардаг юм билээ хөөрхий! (Б.Дариймаа, Шар хондын намаржаа).
- улаан жинс олох - ямар нэгэн эрх сүртэнд бялдуучилж, зулгуй зусар явж байгаад эрх зэрэг олох~Ноёны бөгсийг долоох шахам гүйж байж улаан жинс олоод зүүчихжээ.
- улаан/ухаа зээрд болох - царай зүс нь улайж, согтон халамцах~Шөнө дөлөөр улаан зээрд болсон хоёр найз манайд орж ирлээ.
- улаан мөнгөгүй болох - ямар ч мөнгө төгрөггүй хоосрох~Сарын эцсийн цалин хүртэл улаан мөнгөгүй болсон оюутнууд айлын хоол буудахаас өөр аргагүй болно.
- улаан мөндөр буулгах - ихэд загнаж зандрах~Алдуул малаа олоогүй буцаж ирсэн хүүхдээ хараад Юндэн гуай улаан мөндөр буулгаж гарав.
- улаан нүдлэх - шунах, шунамхайрах~Урж үрдэг хүнийг магтах гэгч мөнгөний хойноос улаан нүдэлж суудаг хүний үг гээд Агваан тоодоггүй байв (С.Пүрэв, Сүүдэр догшрох цаг).
- улаан нүдтэй - (үл тааш.) шунаг, сувдаг, шунахай, шуналтай~Вовкагийн баян нь үнэн. Ер нь ашиг хонжоо арвихан шиг олдож өгвөл юу ч хийхээсээ буцдаггүй, улаан нүдтэй хүн юм (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
- улаан нүүрэн дээр нь - дэргэд нь, өөрийг нь байхад нь~Чадах чинээгээрээ Дүвжирийн далд санааг илчлэн гаргаж, улаан нүүрэн дээр нь хэлээд байхаар тэр яаж ч чадахгүй бололтой билээ (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
- улаан нүүрэн дээр нь улайтал хэлэх - нүүр нүүрээрээ харж байгаад бурууг нь хэлэх нь~Билгээгийн энэ занг арай дэндэж байна гэж зарим хүн ярих боловч яг улаан нүүрэн дээр нь улайтал цулайтал хэлээд өгөх хүн байсангүй.
- улаан нүүрээрээ учрах - өөрийн биеэрээ учрах, нүүр нүүрээрээ халз учрах~Хоёр аавын хүү бие биеэ алах гэж улаан нүүрээрээ тулчихаад тэгэж тэмцэж байхын хэрэг юу байна (Л.Түдэв, Уулын үер).
- улаан нүцгэн - юу ч үгүй~Хүү арван нэг хоногийн турш шигүү ойд амь зууж, алхсаар 70 гаруй километр газрыг улаан нүцгэн хөлөөрөө туулж эсэн мэнд гарсан гэдэг.
- улаан нялга болох/болгох - цус нөжиндөө хутгалдах~Согтуу залуус хоорондоо зодолдож нэгнийхээ нармайг нээж, улаан нялга болгожээ.
- улаан суганд нь орж авах - ивээлд нь багтах~Ноёдын улаан суганд нь ороод авчихвал л хүсэл минь биелэх гээд байна.
- улаан хоолой - амь амьдрал, амь зуух~Одоо бодоход наашаа нүүхийн хэрэг огт үгүй байжээ. Хүн гэгч амьтан амьдрах улаан хоолойныхоо төлөө хэтэрхий шунан зүтгэдэг юм уу даа гэж бодно (Д.Гармаа, Цагаан булаг).
- улаан хөлтийг урдуураа гаргахгүй/оруулахгүй - а.гойд, гаргуун хурдан~Миний оодон шар ч эзнээ гомдоохгүй ээ. Улаан халтар маань ч гэсэн урдуураа улаан хөлтийг гаргахгүй шүү (С.Дашдэндэв, Үүрийн цолмон). б.тайван явуулахгүй
- улаан хэлтийг урдаа оруулахгүй - хэл ам нь гүйцэгдэхгүй, хэрүүлд гойд сайн~Сандаг түшмэл ирж, уулаасаа зүрх ихтэй, хууль цаазыг бараг мэддэг, улаан хэлтийг урдаа оруулдаггүй сүрхий хүн байж гэнэ (Б.Ринчен, Үүрийн туяа).
- улаан цагаанаа үзэх - тэмцэлдэх, үнэн худал сайн муугаа ялгаруулах~Өрсөлдөгч хоёр талын тэвчээр алдагдаж, улаан цагаанаа үзэлцэхээр шийдсэн бололтой.
- улаан цайм - (үл тааш.) а.илэрхий, шууд~Бөхийн ногоон дэвжээн дээр улаан цайм наймаалцаж, их мөнгөөр улсын цол худалдаж авна гэдэг даанч муухай, монгол бөхийн түүхэнд байгаагүй жудаггүй явдал юм даа. б.ичихийг мэдэхгүй байх
- улаан цоохор болгох - а.урах, самардах~Гэрэлийн эхнэр нь түүнийг улаан цоохор болгоод явуулсан байна. б.алдаа мадгийг хянах
- улаан цурав - нялх нялзрай хүүхдийг дүрслэн хэлэх хэллэг~Буянтай ах минь, Та миний жаал хүүг өргөж авахгүй юу, би улаан цурав дөрвөн хүүхэдтэй. Бас нэг юмтай болох гэж яваа ядсан нэг амьтан байна (Б.Ринчен, Үүрийн туяа).
- улаан эсгий залгихад хүрэх - улаан идээ идсэнгүй удаж туйлаар махсаж, хоол харсдан ховдуурхан горьдсон байдлыг зүйрлэдэг хэллэг~Хаврын өдрийн уртад хоол унд хомс хэцүү шүү. Хааяа ч улаан эсгийг залгичихмаар болдог шүү хэмээн хуучлав.
- улаанаар эргэх - үйл байдал эх захгүй хутгалдан бужигнаж эмх замбараагаа алдаж сүйд болох~Чоно байхгүй бол зөвхөн оготно, туулай хоёр л талын хөрсийг улаанаар нь эргүүлээд хаячихаж чадна (Зян Рун, Чонон сүлд). ~Энэ гол үерлээгүй цагтаа хуурай сайр байвч үерлэх бүрдээ савнаасаа хальж хамар шархируулсан эхүүн үнэр ханхлуулан түмэн зүйлийн новш тээвэрлэн улаанаар эргэлдэнэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- ↑ мөнгө цагаан, нүд улаан
Хэвшмэл хэлц
засварлах- Ногоон нэрс хүйтнээс айхгүй
- Улаан уд гангаас айхгүй
- Омогт бүргэд салхи шуурганаас далдирахгүй
- Улаан зандан хүйтэн хяруунаас айхгүй
- Омогтой амьтанд ойртсонд орвол
- Улаан галд гараа дүрсэн дээр
- Улаан дээлтэй л бол лам биз
- Улаан морьтой л бол улаач биз
- Улаан дээлтэй л бол манай авгай
- Улцгар царайтай л бол манай ээж
- Улаан дээр нь давтан
- Бүлээн дээр нь ооч
- Улаан манан татвал салхилахын тэмдэг
- Улаан наран гарвал гандахын тэмдэг
- Улаан мах барагдах
- Уран санаа мөнхжих
- Улаан мах дуусах
- Уйлах нүүр дуусахгүй
- Улаан модон гэртэй
- Усан будаан хоолтой
- Улаан нялх хүүхэд уйлахаараа айлгана
- Учир мэдэхгүй ноён уурлахаараа айлгана
- Улаан төмөр долоосон
- Улныхаа махыг элээсэн хүн
- Улаан хөлтийг урдаараа гаргадаггүй
- Хар хөлтийг хажуугаараа гаргадаггүй
- Улаанд улаа барах
- Улаан бургасанд нүүрээ барах
- Улайх мах олддог
- Улаан нүүр олддоггүй
- Унах наран гоожвол гандахын тэмдэг
- Улаан манан татвал салхилахын тэмдэг
- Уран үг хэлж
- Улаан малгай өмсөх
- Уулын барс шиг зоригтой яв
- Улаан сэлэм шиг шударга яв
- Уургаар морь барих
- Улаан гарын хүч
- Уран сайн явах
- Ухаан билгийн хүч
- Ухаангүй хүний
- Улаан гар зовох
Аман зохиолд орсон нь
засварлахЕртөнцийн гурав
засварлах- ертөнцийн гурван улаан
- Жавартай тэнгэрийн хаяа улаан
- Жартгай хүний нүд улаан
- Жалганд ургасан сухай улаан
Зүйр үг
засварлах- Улааныг үзэж урвах
- Шарыг үзэж шарвах
Тайлбар: өөрийн үзэл бодолгүй бусдыг аялдан дагах, бусдыг зусардах