хуудас
Монголоор
засварлахҮгийн гарал
засварлахҮгийн дуудлага
засварлах- [xu:dasʌ]
Үндэсний бичиг
засварлах- ᠬᠠᡍᠣ᠊ᠳ᠋ᠠᠰᠣ
- (хагудасу)
Үгийн утга
засварлах- I нэр.
- Ном бичиг, дэвтрийн цаас, тал, нэг ширхэг сул цаас
- хуучир. Бичмэл болон машиндсан зүйлийн хэмжээг тооцох хэвлэлийн нэгж
- Компьютероор шивсэн зүйлийн хэмжээг тооцоолох хэвлэлийн хуудасны нэгж
- Зарим нэгэн бичиг, захиа баримт
- Дээл хувцасны дотроос салгаж авсан өнгө хуулга
- Хуулж авсан нимгэн хавтгай юм
- Уулын хамрын хажуу дахь өргөвтөр нуга
- шилж. Түүхэн бодтой үйл явдал, түүний бичиж үлдээсэн ном судар
- II нэр.
- Амьтны далны ховил дахь мах
Ойролцоо үг
засварлахНийлмэл үг
засварлах- хуудас хуудсаар нь унших - номыг тал талаар нь унших
- хуудас эргүүлэх - ном дэвтрийн цаас эргүүлэх
- гурван хуудас - ном дэвтрийн гурван тал
- навчит хуудас хуучир. - эвхмэл цаасанд хатуу гадар хийн, түүн дээрээ зураг зурж, бичиг бичсэн нь
- номын хуудас - номын хоёр нүүр бүхий нэг тал
- нэг хуудас цаас - нэг ширхэг цаас
- судрын хуудас - судрын хоёр нүүр бүхий нэг тал
- зохиогчийн хуудас - зохиогчийн зохиолыг хэвлэлийн дөчин мянган үсгийн тэмдэгтээр бодсон нэгж
- хэвлэлийн хуудас - а.ном хэвлэлийн нүүр, тал; б.ном, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл; в.6084, 6092, 7092, 70108, 84108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ
- хэвлэлийн нэгж хуудас - компьютероор шивсэн “A4”-ийн цаасны найман нүүр буюу дөрвөн хуудас
- албан хуудас явуулах - албан бичиг явуулах
- зурагт хуудас - зураг бүхий цаас
- сонгуулийн хуудас - сонгуульд нэр дэвшигчдийн нэр бүхий цаас
- тойрох хуудас - ажлаас гарахад, тухайн албан газарт өргүй болохыг нотлох бичиг
- ухуулах хуудас - ухуулан сэнхрүүлэх утгатай бичиг бүхий цаас
- хуанлийн хуудас - цаг тооны бичгийн нэг тал
- хуудас бичиж үлдээх - цаасан дээр бичиг бичиж үлдээх
- хуучин дээлийн хуудас - хуучин дээлийн хуулга
- хуудас алт - юм будах ширдэхэд зориулж хийсэн нимгэн алт, цаасан алт
- хуудас төмөр - нимгэн гөлмөн төмөр
- уулын хуудас - уул нурууны доош буусан хамрын хажуу дахь тэлүүхэн хотгор нугачаа
- түүхийн хуудас - ном сударт, түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь
- хуудас мах - мал гөрөөсний далны ховилын дотоод мах
- далны хуудас - далны ар талын булчин мах
Зөв бичихзүй
засварлахКирил бичгийн зөв бичихзүй
засварлаххуу|дас нэр. хуудасны, хуудсанд, хуудсыг, хуудаснаас
Үндэсний бичгийн зөв бичихзүй
засварлах