Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[xu:dasʌ]

Үндэсний бичиг

засварлах
ᠬᠠᡍᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ


(хагудасу)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
I нэр.
  1. Ном бичиг, дэвтрийн цаас, тал, нэг ширхэг сул цаас
  2. хуучир. Бичмэл болон машиндсан зүйлийн хэмжээг тооцох хэвлэлийн нэгж
  3. Компьютероор шивсэн зүйлийн хэмжээг тооцоолох хэвлэлийн хуудасны нэгж
  4. Зарим нэгэн бичиг, захиа баримт
  5. Дээл хувцасны дотроос салгаж авсан өнгө хуулга
  6. Хуулж авсан нимгэн хавтгай юм
  7. Уулын хамрын хажуу дахь өргөвтөр нуга
  8. шилж. Түүхэн бодтой үйл явдал, түүний бичиж үлдээсэн ном судар
II нэр.
  1. Амьтны далны ховил дахь мах

Ойролцоо үг

засварлах

Нийлмэл үг

засварлах
хуудас хуудсаар нь унших - номыг тал талаар нь унших
хуудас эргүүлэх - ном дэвтрийн цаас эргүүлэх
гурван хуудас - ном дэвтрийн гурван тал
навчит хуудас хуучир. - эвхмэл цаасанд хатуу гадар хийн, түүн дээрээ зураг зурж, бичиг бичсэн нь
номын хуудас - номын хоёр нүүр бүхий нэг тал
нэг хуудас цаас - нэг ширхэг цаас
судрын хуудас - судрын хоёр нүүр бүхий нэг тал
зохиогчийн хуудас - зохиогчийн зохиолыг хэвлэлийн дөчин мянган үсгийн тэмдэгтээр бодсон нэгж
хэвлэлийн хуудас - а.ном хэвлэлийн нүүр, тал; б.ном, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл; в.6084, 6092, 7092, 70108, 84108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ
хэвлэлийн нэгж хуудас - компьютероор шивсэн “A4”-ийн цаасны найман нүүр буюу дөрвөн хуудас
албан хуудас явуулах - албан бичиг явуулах
зурагт хуудас - зураг бүхий цаас
сонгуулийн хуудас - сонгуульд нэр дэвшигчдийн нэр бүхий цаас
тойрох хуудас - ажлаас гарахад, тухайн албан газарт өргүй болохыг нотлох бичиг
ухуулах хуудас - ухуулан сэнхрүүлэх утгатай бичиг бүхий цаас
хуанлийн хуудас - цаг тооны бичгийн нэг тал
хуудас бичиж үлдээх - цаасан дээр бичиг бичиж үлдээх
хуучин дээлийн хуудас - хуучин дээлийн хуулга
хуудас алт - юм будах ширдэхэд зориулж хийсэн нимгэн алт, цаасан алт
хуудас төмөр - нимгэн гөлмөн төмөр
уулын хуудас - уул нурууны доош буусан хамрын хажуу дахь тэлүүхэн хотгор нугачаа
түүхийн хуудас - ном сударт, түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь
хуудас мах - мал гөрөөсний далны ховилын дотоод мах
далны хуудас - далны ар талын булчин мах

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

хуу|дас нэр. хуудасны, хуудсанд, хуудсыг, хуу­даснаас

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах


Орчуулга

засварлах

Товчилсон үг

засварлах

Өвөрмөц хэлц

засварлах

Хэвшмэл хэлц

засварлах

Аман зохиолд орсон нь

засварлах
  NODES