Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Зэрэг гэсэн тэмдэг үг сунжирсаар цэрэг гэсэн нэр үг болжээ.

Үгийн дуудлага

засварлах
[ʦereg]

Үндэсний бичиг

засварлах
ᠴᠡᠷᠢᠭ
(чэриг)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
нэр.
  1. цэрэг. Улсын зэвсэгт хүчинд байлдагчийн үүрэг хүлээсэн хүн
  2. Цэргийн цолтой бүх хүмүүс.

Ойролцоо үг

засварлах

Байлдагч

Нийлмэл үг

засварлах
цэрэг болох - байлдагч болох
цэрэг гаргах - цагийн байдлын эгзэгтэй мөчид дайсны давуу хүчний цохилтоос гарах, цэргийн байлдах чадварыг хадгалах, байлдааны дараагийн үүргийг амжилттай биелүүлэх зорилгоор цэргийг шинэ нутагт шилжүүлэх ажиллагаа
цэрэг татлага - хуулийн дагуу, зэвсэгт хүчинд цэргийн алба хаалгахаар иргэдийг татах ажиллагаа
цэрэг эх оронч хүмүүжил - эх орноо хамгаалахад бэлэн байх хүмүүжлийг ард түмэнд төлөвшүүлэхэд чиглэсэн хүмүүжлийн бүрэлдэхүүн хэсэг
цэрэгт мордох - цэрэгт явах
цэрэгт элсэх - армид сайн дураараа элсэж нэгдэх
цэрэгт явах - армийн албанд одох
цэргээс буух/цэргээс халагдах - цэрэг хүний, алба хаах хугацаа нь гүйцэх, дайн байлдаан дуусч нутаг буцах
ардын журамт цэрэг - ардын хувьгалыг хийх үйл хэрэгт оролцож явсан сайн дурын цэрэг
морин цэрэг - морьтой цэрэг
сайн дурын цэрэг - жинхэнэ цэрэгт туслах зорилгоор сайн дураараа элсэж нэгдсэн цэрэг
цэргийн агт - цэргийн ангийнхны унаа морь
цэргийн алба - Үндсэн хуульд заасан ёсоор насанд хүрэгсдийн гүйцэтгэх цэргийн хугацаат алба
цэргийн албан хаагч - цэргийн тангараг өргөсөн, зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ алба хааж байгаа хүн
цэргийн анги - зэвсэгт хүчний бүх төрлийн мэргэжлийн, цэргийн байлдааны ба захиргаа, аж ахуй, үйлчилгээний бие даасан зохион байгуулалтын нэгж
цэргийн бааз - цэргийн анги, салбар байрлах газар
цэргийн байрлал - тайван цагт хуурай замын цэргийн нэгтгэл, анги байгууллага, цэргийн сургуулийн тогтоосон газар, хотхон
цэргийн бодлого - улс төрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд цэргийн байгуулалтыг бий болгох, зэвсэгт тэмцлийн хэрэгслийг бэлтгэх, хэрэглэхтэй шууд холбоотой аливаа улс, анги давхарга, улс төрийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг
цэргийн бүртгэл - цэргийн насны хүмүүсийг бүртэх нь
цэргийн бэлтгэл - цэргийн хэрэгцээт зүйлсийг ханган нийлүүлэх газар
цэргийн ёслол - өдөр тутам, баяр ёслол, бусад тохиолдолд цэргийн анги, байгууллагад болдог баяр ёслолын ажиллагаа
цэргийн дүрэмт хувцас - аливаа улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгодог цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэл, ялгах тэмдгийн бүрдэл
цэргийн жагсаал - цэргийн албан хаагчид, салбар, ангиудын явган юмуу машинтайгаар нэгтгэж үйл ажиллагаа явуулахын тулд тэдгээрийг дүрэмд зааснаар байрлуулах явц
цэргийн нас - хууль ёсоор тогтоосон, цэрэгт явах, цэргийн алба хаах нас
цэргийн номлол - дайны зорилго шинж чанар, улс орон болзошгүй дайнд бэлтгэх, дайн хийх арга хэлбэр, цэргийн байгуулалтын талаар албан ёсоор баримталж буй үзэл бодлын тогтолцоо; Монгол улсын цэргийн номлол нь зөвхөн батлан хамгаалах шинж чанартай байдгаараа онцлог юм
цэргийн нууц - улсын хийгээд албан хэргийн нууцыг агуулсан цэргийн шинж чанартай мэдээнүүд
цэргийн нэгтгэл - байнгын болон байнгын биш зохион байгуулалттай, хэд хэдэн анги, салбар, мэргэжлийн болон хангалт үйлчилгээний салбаруудаас бүрдсэн цэргийн нэгж
цэргийн парад - түүхт ой тэмдэглэх, улсын болон цэргийн төрөл бүрийн баяр ёслол, цэргийн хээрийн томоохон сургууль /маневр/ дууссаны дараа цэргийн анги, салбар баярын маршаар явган юмуу техник, зэвсэгтэй явж өнгөрөх жагсаал
цэргийн сахилга - цэргийн дүрэмд заасан дэг журам
цэргийн сургууль - цэргийн албан хаагчдыг бэлтгэх сургууль
цэргийн тангараг - Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн эгнээнд орсон цэргийн албан хаагч, цэргийн үүрэгтэн бүрийн төрөлх эх орон-Монгол улс, ард түмэн, засгийн газартаа үнэнч байхаа баталж эх орондоо өргөх амлалт, өчиг
цэргийн төрөл - цэргийн ангийн үндсэн хуваарь, хуурай замын, далай тэнгисийн, агаарын гэсэн гурван төрөлд хуваана
цэргийн үйлдвэр - цэргийн зэвсэг техник, хэрэгсэл, хувцас зэргийг үйлдвэрлэх үйлдвэр
цэргийн хороо - цэргийн хуаран
цэргийн хотхон - зэвсэгт хүчний нэг буюу хэд хэдэн анги, байгууллага, цэргийн сургуулийг байрлуулсан барилга байгууламж бүхий газар
цэргийн хөгжим - эх оронч дайчин хүмүүжил олгох зорилготой мөн цэргийн жагсаалын сургалтыг явуулахад хэрэглэдэг хөгжим
цэргийн хувцас - цэргийн албан хаагчдийн өмсөх дүрэмт хувцас
цэргийн хүч - тухайн улсын цэрэг дайны бодтой хүч; хүн, зэвсэг техникийн чадвар
цэргийн хэлтэс - орон нутгийн захиргааны төвлөх байгууллагуудад цэргийн хэргийг эрхлэх газар
цэргийн хээрийн сургууль - нэгтгэл, анги, салбар, удирдлагын байгууллагын агаарын болон хээрийн бэлтгэл сургалт
цэргийн цол - зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд албан тушаалын байдал, цэргийн болон тусгай бэлтгэл, зэвсэгт хүчинд алба хаасан хугацаа, байгуулсан гавьяанд тохируулан тэдэнд тухайлсан олгодог цол
цэргийн шүүх - цэргийн албан хаагчдын өдүүлсэн гэмт хэргийг хянах, таслан шийтгэх шүүх
цэргийн эвсэл - улс төр, эдийн засаг, цэргийн нийтлэг зорилгыг шийдвэрлэхэд хамтран ажиллах зорилготой байгуулсан улс хоорондын хэлэлцээр буюу цэрэг улс төрийн холбоо
цэргийн эмнэлэг - цэрэг болон цэргийн албан хаагчдад зориулагдсан эмнэлэг
цэргийн эмч - цэрэг, цэргийн албан хаагчийг эмчлэх эмч
цэргийн эргэлт - цэргийн хүмүүсийн гарт улс төрийн удирдлага шилждэг, засгийн эрхийг хүчирхийллийн аргаар өөрчлөх хэлбэр

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

цэ|рэг нэр. цэр­гийн албан хаагч, цэргийн, цэрэгт, цэргээр о.тоо цэргүүд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах

ᠴᠡᠷᠢᠭ ᠤᠨ
ᠴᠡᠷᠢᠭ ᠲᠤ
ᠴᠡᠷᠢᠭ ᠢ
ᠴᠡᠷᠢᠭ ᠠᠴᠠ
ᠴᠡᠷᠢᠭ ᠶᠢᠠᠷ
ᠴᠡᠷᠢᠭ ᠲᠠᠢ
ᠴᠡᠷᠢᠭ ᠤᠷᠤᠭᠤ
ᠴᠡᠷᠢᠭ ᠶᠢᠠᠨ
ᠴᠡᠷᠢᠭ ᠤᠤᠨ

/~ийн /~т /~ийг /~ээс /~ээр /~тэй /~рүү /~ээ /~үүд

Орчуулга

засварлах

Англи - soldier

Хоршоо үг

засварлах

Этгээд үг

засварлах
АСМАН ЦЭРЭГ н. хугацаат цэргийн албаны завсар үеийн цэргийн хоч нэр
  • Биднийг цэргийн алба хааж байхад шинэ цэргийг гоожуур, хоёр дахь жилийн цэргийг асман цэрэг, гурав дахь жилийн цэргийг хал цэрэг гэдэг байв.
  • Асман цэргүүд цэргийн хэв журам зөрчих тохиолдол нэлээд байдаг.
ГООЖУУР н. шинэ цэргийн хоч нэр
  • Тэр гоожуур аль нутгаас ирсэн бэ?
  • Биднийг гоожуур байхад тэр шинэ цэргээр манай ангид ирж байса н.
ЖАА н. аө.жагсаалын дарга(үе хураасан)
  • Манай жаа цэргийн эрдэмд үнэхээр мундаг юм.
  • Би чамаас жаагийн ажил авснаа санаж байна.
ОНЖАВ н. нэг оны цэрэг(“он” гэдэг үгэнд хүний нэрний “жав”-ыг залгажээ)
  • Дорж миний онжав байгаа юм.
  • Тэр бид хоёр онжав шүү дээ.
ХАЛ ЦЭРЭГ н. аө.халагдах цэргийн хоч нэр(“халагдах” хэмээх үгийг хурааасан бололтой)
  • Тэр хал цэрэг байхдаа эхнэртэйгээ анх танилцсан байна.
  • Хал цэргүүд ангийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд түрүүллээ.
ЦООЖЛОГЧ н. цэргийн жагсаалын төгсгөлийг хааж явах цэргүүдО.замыкающий(цоожлогч)
  • Та 4 жагсаалын цоожлогч бол.
  • Бид хоёр нуруу нам учир ихэнхдээ цоожлогч болдог байв.
ЦООЖЛОХ тү. цэргийн жагсаалын төгсгөлийг хааж явах
  • Та хоёр жагсаал цоожилно шүү. –Мэдлээ. Гүйцэтгэе.
  • Жагсаал цоожилж яваа цэрэг жагсаалын толгой цэрэгтэй алхаа, хурдаа тааруулдаг.

Товчилсон үг

засварлах
ЦИХШ Цэрэг, Иргэний Хамгаалалтын Штаб

Өвөрмөц хэлц

засварлах

Хэвшмэл хэлц

засварлах
Найр журамд дагуулбал навч цэцэг мэт
Цэрэг дайнд дагуулбал цас ус мэт
Цэрдгэр ч гэсэн
Цэрэг эр
Цэрэг олонд үгүй
хурцад бий
Жанжин хүчинд үгүй
мэргэнд бий
Цэрэг цөөн бөгөөд туг олон бол сүр буурах
Цэрэг олон бөгөөд туг цөөн бол сүр бадарна
Цээ гэх нэртэй
Цэрэг гэх данстай

Аман зохиолд орсон нь

засварлах
  NODES