Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[josŏ]

Үндэсний бичиг

засварлах
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ/~ы/
(йосу)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
нэр.
  1. Нийгмийн хөгжлийн явцад янз бүрийн хэлбэрээр байх юмны зайлшгүй зүй тогтол, жам
  2. Амьдралд олон түмний заншсан хэв суртал, хүний дагаж мөрдөх журам, заншил, хууль зүй

Ойролцоо үг- ёс

засварлах

Нийлмэл үг

засварлах
феодалын ёс - эзэн харъяатын дэг
төрт ёс - төрөө шүтэн дээдлэх зүй тогтол
хамжлагат ёс - харъяат барлагийг эзэмшин зарах тогтолцоо
ёс зүйн хэм хэмжээ - хүний үйлдэл, зан байдлын ямар нэг хэлбэрийг дэмжих ба хориглох байдлаар илэрч байдаг зан суртахууны үүрэг үнэлэмжийн чиг баримжаа
ёс алдах - ёс журмаас гажуу байдал гаргах
ёс баримтлах - журам ёсыг ягштал гүйцэтгэх
ёс болгох - ёсыг ягштал гүйцэтгэх
ёс бус - шударга бус, хууль бус
ёс бусчилах - журам ёс, хууль ёсыг дагахгүй байх
ёс гүйцэтгэх - журам ёсыг биелүүлэх
ёс дагах - журам ёс, хэв заншлыг мөрдөх
ёс мэдэх - журам ёсыг мэдэх
ёс сахих - а.ёс журам, хэв заншлыг баримтлан явах; б.хууль ёсыг дагаж мөрдөх
ёс суртахуун - дагавал зохих, хүнд байвал зохих зан суртал
ёс төдий - ор нэр болгох
ёс хийх - а.хүнтэй уулзахад бие биеийг харилцан хүндэтгэж ёс гүйцэтгэх; б.аливаа ёс заншлыг ёсчлон гүйцэтгэх
ёсонд хазгай - а.ёс журмаас ангид, гажууд, өөр; б.үнэн шударга ёсыг яг баримтлагч
албан ёсны - хувийн биш, хууль зүйн дагуу гүйцэтгэх ёс
ёсноос гажуу - журам горимд нийцгүй
аж төрөх ёс - амьдрах жам
боловсон ёс - цэвэртэй, цэгц байдлыг үнэлэх журам
салах ёс - а.зочин гийчнийг үдэж явуулах ёс журам; б.нас нөгчигсөдтэй хийх сүүлчийн эмгэнэлийн ёс
уламжлалт ёс - уламжлан тогтсон дэг ёс
шударга ёс - үнэнийг шүтэх журам
ёсоор болгох - хэлсэн заасны дагуу үйлдэх
болзсон ёсоор - болзсон горимоор
тушаал ёсоор - тушаалд заасны дагуу
хууль ёсоор - хуульд нийцүүлэн
хэлсэн ёсоор - хэлсэн заавраар
ном ёсоор гүйцэтгэх - ном журмаар үйлдэх
дүрмийн ёсоор - дүрэмд заасанчлан
тоо ёсоороо - бүрэн тоогоороо
бүх зүйл ёсоороо болох - бүх зүйл жам ёсоороо болох

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

ёс нэр. ~ зүйн хэм хэмжээ (заншил) ~ заншил/жу­рам, ёсны, ёсыг, ёсонд, ёсноос, ёсоор

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах

ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ ᠪᠡ᠊ᠨ

ᠶᠣ᠊‍ᠰ‍ᠣ/~ы /~д /~ыг /~оос /~оор /~той /~оо

Орчуулга

засварлах

Хоршоо үг

засварлах
  • ёс заншил - дагаж мөрдөхөөс аргагүй зан үйлийн уламжлал, угсаатны өвөрмөц дэг жаяг
  • ёс жаяг - уламжлан тогтсон горим
  • ёс зүй - байвал зохих шаардлага, дэг
  • ёс төр - нийтийн зуршил болсон хүндэтгэл, бэлгэдлийн ёслол
  • журам ёс - тогтсон ёс
  • угсаа ёс - угсаа гарвалиасаа баримталж ирсэн ёс заншил
  • горим ёс - ёс журам
  • учир ёс - юм үзэгдлийн нөхцөл шалтгаан болоод зүй тогтоол
  • эш ёс - дагаж мөрдөж явах ёс
  • ёс дүрэм - албаар тогтоосон заншил, дэг ёс
  • ёс журам - тогтсон заншил, дэглэм, зарчим
  • дэглэм, зарчим), - зайлшгүй зүй тогтол
  • хууль ёс - хуулийн байгууллагаас тогтоогоод төрийн эрхээр батлан гүйцэтгэх, иргэдийн заавал мөрдөх дүрэм
  • цааз ёс - цаазлан тогтоосон хууль журам
  • ёс сургаал - хууль зарлиг

Товчилсон үг

засварлах
ЁЗХ Ёс Зүйн Хороо
МЁЗС Монгол Ёс Заншил Судлал
МЁЗСОУХ Монгол Ёс Заншил Судлалын Олон Улсын Холбоо

Өвөрмөц хэлц

засварлах

Хэвшмэл хэлц

засварлах
Есөн хүүтэй хүн хотын ах
Ёс ихтэй хүн саахалтын ах
Ёс асган
Ёр мушгай
Ёс дагуулж үг хэл
Үе дагуулж мах огтол
Ёс ёмбогор
Төр төмбөгөр
Ёс ёмбогор
Явдал нарийн
Ёс ёсондоо
Ёл ууландаа
Ёс ёсоо дагадаг
Ёр муугаа дагадаг
Ёс журмын үнэнээр
Номхон явдаг хүн бий
Ёж харгис санаагаар
Нохойрхож явдагч хүн бий
Ёс мэдэхгүй
Ёрог танихгүй
Ёс мэдэхгүй хүнд
Ёр халдахгүй
Ёс нь гүйцвэл
Ёр нь харина
Ёс сөрвөл доройтдог
Журам дагавал дэгжирдэг
Ёс сөргөвөл мөхөх
Журам дагавал дэгжих
Ёс эгц
Зам муруй
Зам түмэн салаа
Ёс нэг л салаа
Төр төмбөгөр
Ёс ёмбогор
Явал явалдаа
Ёс ёсондоо
Яс муутай хүн яван байж танигдана
Ёс муутай төр яван байж гологдоно
Яс сайт яван халина
Ёс муут даван хохино

Аман зохиолд орсон нь

засварлах
  NODES