Монголоор

засварлах

Үгийн гарал

засварлах

Үгийн дуудлага

засварлах
[цndцg]

Үндэсний бичиг

засварлах
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋
(өндэгэ)

Галиглах зарчим

Үгийн утга

засварлах
(өндгөн) I нэр.
  1. Амьтан, ургам­лын эр эм бэлгийн эсээс бүрэлдсэн үржлийн үр, тэжээвэр тахианы эр эстэй нийлээгүй өндгөн эс
  2. Жигүүртэн, мөлхөгч зэрэг амьтдын эр эм бэлгийн эсээс бүрэлдсэн, гадуураа хальстай, зууван хэлбэртэй бөөрөнхий үр төл
  3. Өндөг хэлбэртэй, эс­вэл өндөгний өнгө шиг
II нэр.
  1. Хүний гар, хөлийн хурууны үзүүрийн өвөр талын зөөлөн хэсэг

Ойролцоо үг

засварлах

Нийлмэл үг

засварлах
өндгөн эс - а.эм бэлгийн үрийн эс; б.ургамлын тоос хүртэх эс
өндөгний тахиа - олон өндөг гаргадаг тусгай үүлдрийн тахиа
өндөгний хальс - өндөгний гаднах хатуу бүрхүүл
өндөгний зулам - өндөгний хатуу хальсны дотор талд байх нимгэн хальс
өндөгний уураг/өндөгний шар - өндгөн доторх шингэн шар зүйл
өндгөний цагаан - өндөгний шарын гадуурх тунгалаг эд
өндгөө дарах - жигүүртэн биеийнхээ илчээр өндгөө дарж нэвчүүлэх
өндөг нэвчих/өндөг дэлбэрэх/өндөг хагарах - ангаахай хатуу хальсаа цоолох
өндгөн хацар - нүдний доорх хоёр түгдгэр хацар
өндгөн чулуу - усанд элэгдэж мөлгөр болсон өндөг шиг хэлбэртэй чулуу
өндгөн цагаан - Чингис хааны тахилгын нэг зүйл; эрдэнийн цагаан морины хүн­дэтгэл
өндгөн сүй тавих - ярилцаж тохирсон охины гэрт хүүгийн эцэг эх очиж ургийн болзоог бататган хадаг барих
өндөгний хагсмал бин - жигнэсэн буудайн гурилд өндөг чихэр хийж хайрсан биш
өндгөн хэв - буудайн гурилд тахианы өндөг, гурил хольж маалингын тосонд жигнэсэн нэг төрлийн хоол
өндгөн мөөг урга. - хогонд дарагдсан ялзарсан модны орчимд ургах, орой нь цагаавтар, дотроо бараан өнгөтэй мөөг
хурууны өндөг - хурууны үзүүрийн өвөр этгээдийн зөөлөн хэсэг
өндөг дарам - хурууны өндөгний хэрийн хэмжээ

Зөв бичихзүй

засварлах

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

засварлах

өн|дөг нэр. өндгөн шоколад, өндгийг, өндгөнд, өндөг­нөөс, өндгөөр

Үндэсний бичгийн зөв бичихзүй

засварлах

ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊‍ᠠ‍ᠳ᠋‍ᠠ‍ᠭᠡᠡ᠋ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ

/~ий /~д /~ийг /~өөс /~өөр /~тэй /~рүү /~өө /~үүд

Орчуулга

засварлах

Хоршоо үг

засварлах

Товчилсон үг

засварлах

Өвөрмөц хэлц

засварлах
өндгөө дарсан шувуу шиг - ямар нэгэн зүйлийг ихэд хайрлан хамгаалж өмгөөлөх байдал
өндгөн сүй хуучир. - эцэг эх нь хүүхдүүдээ эхийн хэвлийд байхад болон нялх үед нь хожим гэрлүүлэхээр хэлэлцэн тогтсон ургийн болзоо
өндгөө дарсан шувуу шиг - ямар нэгэн зүйлийг ихэд хайрлан хамгаалж өмгөөлөх байдал~Маргааш би өндгөө дарсан шувуу шиг болчихоод өөртөө өлөн хир ч нялзаахгүй байна байх (С.Лочин, Үргэлжлэлтэй долоон өдөр).
өндгөө дарсан бүргэд - өөрийн юмаа улайран хамгаалдаг харамладаг этгээд~Өндгөө дарсан бүргэд нэг харамч. Өөх зуусан үнэг нэг харамч. Өөдтэй яваа лам нэг харамч.
өндгөө өмөөрсөн бүргэд аятай - өмөөрөх, хамгаалах, хаацайлах~Тэр хүү хоёр эмэгтэй дүүгээ ёстой өндгөө өмөөрсөн бүргэд аятай хайрлаж тусална (Б.Бааст, Ээжийн үнэр).
өндгөөр хад цохих - хир чадлаа мэдэхгүй хүчтэнтэй тэмцэх зэргийн~Чи сумогоор хичээллэнэ гэдэг чинь ёстой өндгөөр хад цохих гэгч болох биз ээ.
өндөг зулзагатайгаа хөдлөх - их багатайгаа цөмөөр явах, үйлдэхийг егөөдсөн хэллэг~Өө тэр самуунаар чинь өндөг зулзагатайгаа хөдлөсөн шүү дээ.
өндөгнөөс өө эрэх - халж ядах, байж ядах, хийх юмаа олж ядах~Өндөгнөөс өө эрэхээс өөр ажил алга уу.
өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх - болж бүтэхгүй зүйл хийх~Өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх санаа төрж магад гэж жуумалзан инээв.

Хэвшмэл хэлц

засварлах
Өндөг байвал тахиа болдог
Тахиа байвал өндөг гаргадаг

Аман зохиолд орсон нь

засварлах
Өндөгнөөс яс эрэх
Өөхнөөс шөрмөс эрэх

Тайлбар: болж бүтэхгүй зүйл хийх

Өндгөө хамгаалах шувуу чонын нүдийг сохолдог

Тайлбар: зориг шулуудвал хүчтэй дайсныг дарж чаддаг

  NODES